Хямрал дундах сонголт

2022-01-21

Жан Жинь, Хятад

Хэсэг хугацааны өмнө би Жао ахаас захиа авсан юм. Тэдний чуулганы удирдагч, бас нэг ах, нэг эгч сайн мэдээ түгээж яваад цагдаа нарт баривчлагдсан байсан. Ном нуусан газар эрсдэлд ороод байлаа. Цагдаа нар хэзээ мөдгүй тэр газрыг нэгжиж, номуудыг хурааж авч болох байсан. Тэр ах болон бусад хэд хэдэн санваартан баривчлагдсан хүмүүстэй байнга холбоо барьдаг байсан учраас бүгд ажиглалтад орсон байсан, иймээс ном нүүлгэхэд тусалж чадаагүй. Тэгээд Бурханы үгийн номуудыг өөр газар луу зөөж туслаач гэж гуйхаар надтай холбоо барьсан байсан. Би тэр захиаг уншсаныхаа дараа сэтгэл хоёрдлоо. Христэд итгэгчдийг баривчлахын тулд ХКН тосгон бүрд “таван өрхийн хариуцлагын тогтолцоо” байгуулж, хэний гэрт танихгүй хүн ирснийг олж мэдэхээр тандалт хийдэг байсан юм. Бурханд итгэгчдийг илрүүлбэл даруйхан мэдэгддэг байсан. Тэр чуулганы ах эгч нар дөнгөж баривчлагдчихаад, ХКН-ын тагнуулууд энд тэндгүй байлаа. Ийм цаг үед Бурханы үгийн ном зөөх дэндүү аюултай байсан. Ямарваа хорон хүн биднийг ховлож, аль эсвэл цагдаа нар биднийг илрүүлбэл цагдаа нар машиныг сууж яваа хүмүүстэй нь барьж авна шүү дээ. Бурханы үгийн тийм олон ном харагдвал байцаалтын үеэр намайг тамлах нь лавтай. Би үхдэггүй юм гэхэд ноцтой бэртэх нь гарцаагүй. Эрүү шүүлтийг тэсвэрлэлгүй Иудас болох юм бол хараагдаж, шийтгүүлээд, түүгээр дуусгавар болох биш үү? Гэхдээ тэр номуудыг амжиж зөөгөөгүй байтал цагдаа нар олоод, хураачихвал ах эгч нар Бурханы үгийг уншиж чадахгүй болох байсан. Бурханы үгийн номыг цагдаа нар хураахыг би зүгээр хараад сууж чадаагүй. Тэгээд яахаа мэдэхгүй байсан болохоор Бурханы өмнө очин, “Бурхан минь, би айж, хулчийж байна. Баривчлагдах вий гэж санаа зовоод, хамтран ажиллах эр зориг алга. Надад итгэл, хүч хайрлаач” гэж залбирлаа.

Залбирсны дараа Бурханы үгийн нэг хэсгийг харсан. “Бурханд үнэнч хүмүүс эрсдэл байгааг тодорхой мэддэг бөгөөд ухарч буцахаасаа өмнө хор хөнөөлийг зохицуулж, Бурханы гэрт учрах хохирлыг хамгийн бага байлгахын тулд тэдгээр эрсдэлийг хүлээхэд бэлэн байдаг. Тэд өөрсдийн аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьдаггүй. Та нар юу гэх вэ: Хүмүүс өөрсдийнхөө аюулгүй байдалд өчүүхэн төдий ч болов анхаарахгүй байж чадах уу? Орчин тойрныхоо аюулыг мэддэггүй хэн байна вэ? Гэхдээ чи үүргээ биелүүлэхийн тулд эрсдэл хүлээх ёстой. Энэ нь чиний хариуцлага юм. Чи хувийнхаа аюулгүй байдлыг чухалчлах учиргүй. Бурханы гэрийн ажил болон Бурханы чамд даалгадаг зүйл хамгийн чухал бөгөөд тэдгээр нь бусад бүх зүйлээс эн тэргүүнд байдаг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Хоёрдугаар хэсэг)”). Бурханы үгийг уншсаныхаа дараа би ичсэн. Бурханд үнэнч хүмүүс Бурханы гэрийн ашиг сонирхол хохирохыг хараад аюултай гэж мэдэж байлаа ч гэсэн босож, хариуцлагаа биелүүлдэг. Гэтэл би яав? Өмнөө байгаа хямралыг би тодорхой ойлгож байсан. Бурханы үгийн номыг хурдан зөөхгүй бол цагдаа нар хэзээ мөдгүй олоод, хураачхаж болохыг мэдэж байсан. Тийм амин чухал мөчид би баривчлагдах эсэхдээ санаа зовсон юм. Бурханы гэрийн ашиг сонирхолд огт санаа зовоогүй, бас хариуцлага, үүргээ биелүүлэхийн тулд яаж бүх хүч чадлаа дайчлах талаар бодоогүй. Энэ нь үнэнч байдал огт байгаагүй! Би гагцхүү амиа бодож байсан юм. Үүнийг ухаараад өөрийгөө ихэд зэмлэлээ. Агуу улаан луу хэчнээн улайрлаа ч гэсэн бас Бурханы гарт байдаг бус уу? Агуу улаан луу Бурханы ажлыг маш олон жил саатуулж, үймүүлсэн ч үүнийг үл харгалзан Бурханы ажил хилийн чанад дахь олон оронд өргөжсөн биш үү? Би Бурханы төгс хүчин, дээд эрхийн талаарх мэдлэг дулимаг учраас айж, хулчийж байж. Бурханд итгэх итгэл минь дэндүү бага байсан юм. Бурхан намайг сургамж авч, үнэнийг олж авахад туслан, Бурханы төгс хүчин, мэргэн ухааны талаар мэддэг болгохын тулд энэ орчныг ашиглаж байсан, харин би үүнийг Бурханд түшиглэснээр туулах ёстой байлаа. Үүнийг ухаармагцаа би нэг их хулчийхаа больж, Бурханы үгийн номыг даруйхан зөөхөд бэлэн болсон.

Маргааш өглөө нь маш эртлэн босоод, Жао ахын чуулган руу очлоо. Хамгийн түрүүнд нэг эгчийг олж уулзаад, ном хадгалж байгаа айл руу намайг хүргээд өгөөч гэж гуйсан ч үүдэнд тэр эгч надад, нөхөр нь түүнийг баривчлагдчих вий гэж айгаад гэрт нь цагдаж, гаргахгүй байгаа гэж аяархан хэллээ. Үүнийг сонсоод би ялангуяа санаа зовсон. Эгч намайг хүргэж чадахгүй, тэнд би өөр хүн танихгүй, нөхцөл байдал ноцтой байлаа. Цагдаа нар номуудыг хураагаад авчихвал яана? Би өөр ямар ч арга сүвэгчилж чадаагүй болохоор гэр лүүгээ буцахаас өөр яаж ч чадаагүй. Буцах замдаа, тэнд хүргэж өгөхийг хэнээс гуйж болохоо зогсолтгүй эргэцүүлсээр байлаа. Үнэхээр хүн олдлоо ч гэсэн дахиад тэр тосгонд буцаж очвол анхаарал татах магадлалтай байсан. Намайг мэдэгдчих болов уу? Бодох тусмаа би улам айсан. Эргэн тойронд хаа сайгүй аюул байгаа мэт санагдсан юм. Гэртээ харьсныхаа дараа хариулт эрж хайхаар Бурханд залбираад, Бурханы үгийн ийм хэсгийг харсан, “Чи энэнээс ч нэг, тэрнээс ч нэг айх хэрэггүй; Хэчнээн олон бэрхшээл, аюултай тулгарч магадгүй ч гэсэн чи ямар ч сааданд түүртэлгүй Миний өмнө тууштай байх чадвартай байна, тэгж Миний хүсэл саадгүй хэрэгжиж болно. Энэ чиний үүрэг;… Чи бүхнийг тэвчих ёстой; чи байгаа бүхнээ орхиход бэлэн, Намайг дагахын тулд чадах бүхнээ хийж, Миний төлөө бүхнээ зарцуулахад бэлэн байх ёстой. Одоо бол Би чамайг шалгах цаг, Надад чи үнэнч байх уу? Намайг чи замын төгсгөл хүртэл үнэнчээр дагаж чадах уу? Бүү ай; Миний дэмжлэг байхад энэ замыг хэн хааж чадах билээ? Үүнийг сана! Бүү март! Тохиолдсон бүх зүйлд Миний сайн санаа зорилго бий, бүгд Миний ажиглалт дор байдаг. Чи үг, үйлдэл бүртээ Миний үгийг дагаж чадах уу? Галын шалгалтууд чам дээр ирэхэд чи өвдөг сөгдөж, хашхирах уу? Эсвэл, урагш явж чадахгүй бээцийх үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). “Намайг ажлаа албан ёсоор эхлэх үед бүх хүн Намайг хөдлөхөд хөдөлж, тийнхүү орчлон ертөнц даяарх хүмүүс өөрсдөө Миний алхамтай хөл нийлүүлж, орчлон ертөнц дахинд ‘баяр баясал’ бий болох ба хүн Надаас урам зориг авна. Үүний үр дүнд агуу улаан луу өөрөө Надад шавхуурдуулан будилж, самуурсан байдалд орж, Миний ажилд үйлчлэх ба хэдий дургүй байсан ч өөрийн хүслийг дагаж чадалгүй, Надад захирагдахаас өөр ямар ч аргагүй болно. Миний бүхий л төлөвлөгөөнд агуу улаан луу бол Миний товойлгогч, Миний дайсан, түүнчлэн Миний зарц; тиймээс Би тэрэнд тавих Өөрийн ‘шаардлагуудыг’ хэзээ ч сулруулаагүй. Тийм учраас бие махбодтой болсон Миний ажлын сүүлчийн шат тэрний гэрт гүйцэлддэг. Ийм маягаар агуу улаан луу Миний төлөө зохистойгоор үйлчлэл үзүүлж илүү сайн чадна, үүгээр Би агуу улаан лууг байлдан дагуулж, Өөрийн төлөвлөгөөг гүйцээнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 29-р бүлэг). Бурханы үг надад итгэл өгсөн. Бурхан төгс хүчтэй байдаг. Бүх зүйлийг хянаж, бүх үйлдлийг удирддаг. Бурханы сонгосон хүмүүсийг төгс болгохын тулд агуу улаан лууны хавчлагыг ашиглах гэж эцсийн өдрүүд дэх Бурханы ажил агуу улаан лууны оронд өрнөдөг. Агуу улаан луу хэчнээн ёрын муу болж, улайрлаа ч Бурханы дээд эрхт зохион байгуулалтад захирагдсаар байдаг. Бурханы зөвшөөрөлгүйгээр тэд бидний толгой дээрх ширхэг үсийг ч хөндөж чаддаггүй. ХКН засгийн эрхэнд гарснаасаа хойш Христэд итгэгчдийг харгисаар дарлаж, хяхаж хавчиж, Бурханы чуулганыг үгүй хийхийн тулд янз бүрийн жигшүүртэй, ёрын муу арга ашигласан ч тэдний явуулга хэзээ ч амжилт олоогүйг би бодолцож үзлээ. Харин ч тэдний зан авир Бурханд үйлчлэл үзүүлсэн. Тэд үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг ёрын муу мөн чанарыг нь ялган таних чадвар, бас Бурханы эрх мэдлийн талаарх мэдлэгийг Бурханы сонгосон хүмүүст өгсөн. Үүний зэрэгцээ Бурхан хүмүүсийг төрлөөр нь ангилахад агуу улаан лууг ашигладаг. Хяхалт хавчлага, гамшиг дунд Бурханы үгийг хэвийн идэж ууж, үүргээ үнэнчээр биелүүлж чаддаг, баривчлагдаж, тамлууллаа ч Сатанд бууж өгдөггүй хүмүүс ялагчдын гэрчлэлтэй байдаг. Харин үүргээ гүйцэтгэж ч зүрхэлдэггүй маш аймхай, хулчгар хүмүүс бол Бурханы ажлаар илчлэгддэг сүрэл, шарилж, үл итгэгчид дүрээрээ мөн. Эцэстээ тэд бүгд таягдуулдаг. Тэр мөчид би, Бурхан энэ орчныг намайг туршихад ашиглаж байгааг ойлгосон. Үүргээ биелүүлэхдээ хэт их айж, хулчийвал Бурханаар илчлэгдсэн гэсэн үг болох биш үү? Үүнийг ухаараад үүргээсээ дахин ухарч няцаж болохгүйг мэдлээ. Бурханы үгийн номыг яаралтай зөөх ёстой байсан.

Тийм болохоор номыг яаж зөөхөө ах эгч нартайгаа хурдхан хэлэлцээд, ном хадгалж байгаа айлыг мэддэг өөр хоёр эгч байгааг олж мэдсэн учир тэднийг очиж аваад, ном байгаа айлууд руу аваачихаар даруйхан явлаа. Замдаа сэтгэл санаа түгшиж, Бурханд тасралтгүй залбирсан. Тосгоны үүдэнд хүртэл, нэг янзын шав тавих ёслол болж байгааг харагдлаа. Баяр хөөрт нэгдэхээр олон хүн цугласан байсан. Бурхан бидэнд зам нээж байгаа нь энэ гэдгийг би ухаарсан юм. Тэгээд зүрх сэтгэлдээ Бурханд талархаад, тосгоныхныг сатаарсан байхад хажуугийн замаас тосгон руу чимээгүйхэн орж, Бурханы үгийн номуудыг амжилттай зөөн гаргасан. Номуудыг агуулахад дөнгөж хийчхээд байтал, биднийг явсны дараа мэдэгдсэн гэх мессеж ирсэн. Цагдаа нар мөшгөн хөөхөөр даруйхан замд гарсан ч тухайн үед бид угаасаа хол байсан юм. Минут, секунд хүртэлх, бүх зүйл Бурханы гарт байдгийг харсан учраас би Бурханд талархсан. Бурхан бидэнд зам нээхийн тулд хүмүүс, үйл явдал, эд юмсыг дайчилсан, тэгээгүй бол бид номуудыг хэзээ ч зөөж чадахгүй байх байсан шүү.

Түүнээс хойш төд удалгүй нэг чуулганы таван ах эгч цуглааны үеэр баривчлагдсан юм. Баривчилгаа гэнэт болсон учраас тэр бүс нутаг дахь хэчнээн ах эгч ажиглалтад байгааг бид мэдэхгүй байлаа. Баривчлагдсан хүмүүстэй холбоо барьсан ах эгч нарыг нуухын тулд, тэдэнд даруйхан мэдэгдэх ёстой байсан. Бас Бурханы үгийн номуудыг яаралтай зөөн гаргах хэрэгтэй байлаа. Би тэр бүс дэх чуулганыг мэддэг болохоор чуулганы удирдагчдад асуудлыг зохицуулахад нь туслахад хамгийн сайн тохирох байсан. Гэхдээ би баривчлагдах, тамлуулахаас айгаад бас л хулчийсан болохоор эхнэртээ зовнилоо хэлтэл, надад Бурханы үгийн ийм хэсгийг уншиж өгсөн юм. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Орчлон ертөнц дээр тохиолддог бүх зүйлээс эцсийн шийдвэрийг нь Би гаргадаггүй юу ч үгүй. Миний гарт оршдоггүй юм байна уу? Миний хэлсэн бүхэн биелдэг, хүмүүсийн дунд бодлыг минь өөрчилж чадах хэн байна вэ? Газар дээр байгуулсан Миний гэрээ байж болох уу? Миний төлөвлөгөөний ахиц дэвшилд юу ч саад болж чадахгүй; Би ажлаа цаг үргэлж хийж, бас удирдлагаа цаг ямагт төлөвлөдөг. Ямар хүн хөндлөнгөөс хуруугаа дүрж чадах юм бэ? Энэ бүхнийг биечлэн зохицуулсан нь Би биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 1-р бүлэг). Бурханы үгийн уншлага надад итгэл өгсөн. Бүх юм, бүх зүйл Бурханы гарт байдгийг олж харсан. Өдөр бүхэн, надад тохиолддог бүх зүйл, миний баривчлагдах эсэх ч бас Бурханы гарт байдаг. Бурханы зөвшөөрөлгүйгээр агуу улаан лууны хавчлага хэчнээн эрчимжлээ ч би хэзээ ч баривчлагдахгүй. Баривчлагдлаа ч гэсэн, надад Бурханыг гэрчлэх цаг ирнэ. Үүнийг ухаарах үедээ Бурханд залбираад, Бурханд найдаж, хамтран ажиллахад бэлэн болсон.

Маргааш нь байдлыг тандахаар буудайн худалдаачны дүрд хувилан, тэр тосгонд очлоо. Очсоныхоо дараа камер, хөл хөдөлгөөн ихтэй газраас зайлсхийх ёстой учир холуур тойрч, хүнд бэрх аян замын дараа чуулганы удирдагчийн гэрт хүрч очтол, эзгүй байлаа. Санаа зовж, уур хүрч, нар жаргах хүртэл хүлээсэн ч тэдэнтэй уулзаагүй. Тэгээд ойролцоо гэртэй, итгэгч хамаатныдаа хоноглохоос өөр аргагүй болсон доо. Өдөржин өөрийгөө эрсдэлд оруулж, тийм хол явсан мөртөө юунд ч хүрээгүй гэдгээ бодоод, тэр шөнө сэтгэлээр унасан. Маргааш нь дахиад явах ёстой байлаа. Намайг мэдэгдээд, баривчилбал яана аа? Би урьдынх шигээ үүргээсээ ухарч буцаж болохгүй гэдгээ мэдэж байсан. Ном зөөх арга бодож олох ёстой байсан ч бас л айж, хулчийгаад, энэ үүрэг хэт аюултай мэт санагдаж байлаа. Тийм болохоор, “Бурхан минь! Би айж, хулчийж байна. Надад итгэл өгөөч. Хэчнээн аюултай байлаа ч, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироохгүйн тулд Танд найдаж, энэ нөхцөлийг яаралтай шийдвэрлэмээр байна” гэж Бурханд залбирсан. Залбирсны дараа Бурханы үгийн нэг хэсгийг санасан, “Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс ийнхүү доромжлол, хавчлагад өртдөг бөгөөд эдгээр үг энэ бүлэг хүмүүс, та нарт биелдэг. Бурханыг эсэргүүцдэг газарт эхлүүлсэн учраас Бурханы бүх ажилд асар их саад тотгор учирч, Түүний олон үгийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа ордог; иймээс Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршүүлэгддэг. Энэ нь бас зовлонгийн нэг хэсэг юм. Агуу улаан лууны газар нутагт Өөрийн ажлыг явуулах нь Бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харуулдгийн дээр энэ бүлэг хүнийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?). Урьд нь би Бурханы үгийн энэ хэсгийн ач холбогдлыг ойлгодоггүй байж, гэхдээ тэр орчинд хэрэглээд, Бурханы үг хэчнээн бодитойг нь харсан шүү. Агуу улаан луу үнэнийг үзэн ядаж, Бурханыг туйлын их эсэргүүцдэг. Агуу улаан лууны орон дахь Бурханд итгэгч бид баривчилгаа, хавчлагад өртөх нь гарцаагүй, гэхдээ Бурхан бүлэг ялагчдыг төгс болгохын тулд агуу улаан лууны хавчлагыг ашигладаг. Энэ нь Бурханы ажлын мэргэн ухаан юм. Урьд нь би Бурханд итгэдэг мэт байсан ч баривчлагдах эрсдэл нүүрлэсэн тэр аюултай нөхцөлд миний хулчгар зан, итгэлээр дулимаг, амиа бодсон байдал илчлэгдсэн. Баривчлагдвал эрүү шүүлт дааж чадахгүй байх вий, Иудас болж, муу төгсгөлд хүрэх вий гэхээс би айж байсан. Би бүх зан авирынхаа талаар, өөрийнхөө ашиг сонирхол, аюулгүй байдлыг бодолцоод, чуулганы ажлыг огт бодоогүй тухайгаа бодлоо. Үүнд Бурханд үнэнч байдал, гэрчлэл байгаагүй. Бурхан зөвшөөрсөн учраас би ийм орчинд байсан. Надад Бурханы ажлын бодит туршлага олгож, Бурханы үйл хэргийг харуулахын тулд Бурхан итгэлийг минь төгс болгож, надад эр зориг, мэргэн ухаан өгөхөд үүнийг ашиглаж байсан. Хятадад төрж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг туулахуйц аз завшаан олдсон нь Бурханы намайг гэх өргөмжлөл, хайр байсан юм. Үнэнийг олж авахын тулд зовж, төлөөс төлөхгүй бол, энэ үүргийг биелүүлж чадахгүй бол миний амь ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан. Үүнийг ухаараад, “Аюултай орчинд би яагаад өөрийнхөө ашиг сонирхлыг дандаа эн тэргүүнд бодолцдог байсан юм бол? Үүний уг шалтгаан юу байв?” гэж өөрийн эрхгүй эргэцүүлсэн.

Дараа нь, Бурханы ийм үг уншсан юм: “Завхарсан бүх хүн өөрийнхөө төлөө амьдардаг. Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх—энэ бол хүний уг чанарын товчлол юм. Хүмүүс өөрсдийнхөө төлөө Бурханд итгэдэг; тэд аливааг орхиж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, Түүнд үнэнч байдаг боловч энэ бүх зүйлийг өөрсдийнхөө төлөө л хийдэг. Дүгнэж хэлбэл, тэд өөрсдөдөө ерөөл олж авах зорилгоор энэ бүхнийг хийдэг. Нийгэм дээр бүгд хувийн ашиг тусын төлөө хийгддэг. Бурханд итгэх нь гагцхүү ерөөл хүртэхийн төлөө л байдаг. Ерөөл хүртэхийн төлөө л хүмүүс бүх зүйлийг хаяж, ихээхэн зовлонг тэсвэрлэж чаддаг: Энэ нь бүгд хүний завхарсан уг чанарын баримтат нотолгоо юм. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс өөр байдаг бөгөөд үнэний дагуу амьдрах нь утга учиртай, Бүтээлийн үүргийг биелүүлдэг хүмүүс л хүн гэж нэрлэгдэхэд тохирно, хүн байхын үндэс нь Бурханд дуулгавартай байж, Бурханаас эмээж, муугаас зайлах явдал, Бурханы даалгаврыг хүлээн авах нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг үүрэг хариуцлага—хэрвээ Бурханыг хайрлаж, хайрыг нь хариулж чадахгүй бол хүн гэж нэрлэгдэхэд тохирохгүй; өөрийнхөө төлөө амьдрах нь хоосон, утга учиргүй гэж тэдэнд санагддаг. Хүмүүс Бурханыг хангалуун байлгаж, үүргээ сайн биелүүлж, утга учиртай амьдралаар амьдрахын тулд амьдрах ёстой, ингэснээр үхэх цаг нь ирэхэд сэтгэл хангалуун байж, өчүүхэн төдий ч харамсахгүй, хий дэмий амьдраагүй байх болно гэж тэдэнд санагддаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Гадаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”). “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” “Өөрт чинь нөлөөлөхгүй л бол юмыг урсгалаар нь явуул” гэх мэт сатанлаг гүн ухааны дагуу би амьдардаг болохоор бүх зүйл дээр өөрийнхөө ашиг сонирхлыг бодолцож, өөрийгөө хамгаалж, аюултай орчинд үүргээсээ зайлсхийж, нуугдахыг хүссэн гэдгээ Бурханы үгийг уншсаны дараа ойлгосон. Эдгээр гүн ухаан миний уг чанар болчхоод, бодол, зан авирыг минь хянадаг байсан юм байна лээ. Тэд намайг нэн аминчхан, жигшүүртэй болгосон. Би Бурханы гэрийн ажлыг огт бодолцдоггүй байж. Бурханы үгийн номын ач холбогдлыг ч, номуудыг хамгаалахаар бүхнээ золих ёстойг ч, тодорхой мэддэг мөртөө би өөрийнхөө ашиг сонирхлыг бас л бодолцож, тийм амин чухал мөчид үүргээ үнэнчээр биелүүлж чадаагүй. Бурхан маш их завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд Хятадад ажиллахаар ирэх гэж асар их эрсдэл хүлээн, энд ХКН-д элдэн хөөгдөж, шашны ертөнцөд яллагдаж, гологдсоныг бодлоо. Бурхан Өөрийн аюулгүй байдлыг ганц удаа ч бодолцож үзээгүй, харин биднийг хангахын тулд үнэнийг тасралтгүй илэрхийлсэн. Хэдийгээр бид тэрслүү, завхарсан ч Бурхан биднийг хэзээ ч орхиогүй, харин ч биднийг гэгээрүүлж, замчлахад үгээ ашигласан. Үүнийг ойлгоод, Бурханд хэр их өртэйгөө ухаарч, хэчнээн аминч, жигшүүртэй болсон байснаа үзэн ядлаа. Би Бурханы нигүүлсэл, үгийнх нь хангалтыг маш их эдэлсэн мөртөө алхам бүрд өөрийгөө хамгаалах гэж хичээж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг яаж хамгаалах вэ гэж ганц ч удаа бодоогүй. Надад хүн чанар огт байгаагүй. Би үнэхээр Бурханы өмнө амьдрах үнэ цэнгүй байж! Тэгээд өвдөг сөгдөн, “Бурхан минь! Сатан намайг маш гүн завхруулсан. Би маш аминчхан, жигшүүртэй, бас ямар ч хүн чанаргүй юм. Цаашид би ингэж амьдармааргүй байна. Махан биеэ хаяж, үүргээ чадах чинээгээрээ биелүүлж, Бурханы гэрийн ажлыг хамгаалмаар байна” гэж Бурханд залбирлаа.

Дараа нь би Бурханы ийм үгийг уншсан, Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 11-р бүлэг-ээс. “Бүх хүн төрөлхтнөөс хэн нь Төгс Хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс Хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хүний амьдрал, үхэл өөрсдийнх нь сонголтоор тохиолддог уу? Хүн хувь заяагаа хянадаг уу? Олон хүн үхлийг урин дууддаг ч энэ нь тэднээс хол байдаг; олон хүн амьдралдаа хүчтэй хүн байхыг хүсэж, үхлээс айдаг ч нэг л мэдэхэд үхэх өдөр нь ойртож, тэднийг үхлийн ангал руу унагадаг(“Үг нь махбодоор илэрсэн” ном). “Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялихгүй болж, хэн ч тэднийг дийлж чадахгүй. Аминаас илүү чухал зүйл юу байх юм бэ? Тиймээс Сатан хүмүүст өөр юу ч хийх чадваргүй болдог ба тэр хүнийг яаж ч чадахгүй. Хэдийгээр ‘махан биеийн’ тодорхойлолтод махан бие Сатанаар завхруулагдсан гэдэг боловч хэрвээ хүмүүс үнэхээр өөрсдийгөө зориулж, Сатанаар жолоодуулахгүй бол хэн ч тэднийг дийлж чадахгүй…(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 36-р бүлэг). Хүмүүсийн амьдрал, үхэл Бурханы гарт байдгийг Бурханы үгийг тунгааж байхдаа ойлгосон. Яг л, Сатаны харгислал Иовд нүүрлэхэд Бурханы зөвшөөрөлгүйгээр Сатан Иовын амийг авч зүрхлээгүй шиг. Энэ асуудлыг зохицуулж байхдаа баривчлагдах эсэхийг минь Бурхан шийдэх байсан. Бурхан намайг баривчлахыг цагдаа нарт зөвшөөрвөл би хэдий их эрүү шүүлт туулах ёстой боллоо ч, бүр үхтлээ зодууллаа ч гэсэн бат зогсож, Бурханыг гэрчлэх ёстой байлаа. Бурханы төлөө амиа өргөх нь утга учир, үнэ цэнтэй байх байсан. Яг л Эзэн Есүсийн хэлснээр, “Учир нь хэн өөрийн амийг аварна, тэр үүнийгээ алдах болно, харин хэн өөрийн амийг Миний төлөө алдана, тэр үүнийгээ аварна(Лук 9:24). Би бас өнгөрсөн үеийн ариун хүмүүсийн талаар бодсон. Үхэл заналхийлэх үед тэд өөрсдийн ашиг сонирхол, амьдралын төлөвлөгөөг бодолцоогүй. Харин ч арслангийн үүрэнд хаягдсан Даниел, толгойгоо авхуулсан Иаков, уруугаа харж цовдлуулсан Петрийн яг адилаар Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийсэн. Би тэдний итгэл, үнэнч, Бурханд дуулгавартай байдлыг даган дуурайх ёстой. Цаашид Сатаны харанхуйн нөлөөнөөс айж, аминчхан, жигшүүртэй, нэр төргүй амьдралаар амьдраад байж болохгүй байсан. Үүргээ биелүүлэхийн тулд бүх зүйлээрээ дэнчин тавих ёстой байлаа.

Маргааш өглөө нь, ойролцоо амьдардаг Ван эгч бас ном хадгалдаг айлыг мэддэг байж магад гэж гэнэт бодогдсон болохоор эгчийн гэрт очсон юм. Эгч цочирдоод, “Өчигдөр Бурханд итгэгчдийг мөрдөн шалгахаар цагдаагийн хэсэг болон тосгоны бие бүрэлдэхүүнээс хүмүүс ирсэн. Өчигдөр та чуулганы удирдагчтай уулзаад ном зөөсөн бол шууд л баригдах байлаа” гэсэн. Ван эгчийн тэгж хэлэхийг сонсоод зүрх сэтгэлдээ Бурханд зогсолтгүй талархсан. Би тэр нутгийн байр байдлыг олж мэдэн, номуудыг аюулгүй газар луу зөөгөөд, эцэст нь санаа зовохоо больж чадсан юм. Тэр үйл явцын туршид өндөр түгшүүртэй байдалд байснаас болж жаахан зовсон ч бүх зүйл дээрх Бурханы төгс хүчин, дээд эрхийн бодит нөлөөг харсан. Агуу улаан луу хэчнээн улайрлаа ч Бурханы гарт байж, тэндээ Бурханд үйлчилдэг. Агуу улаан луу бол Бурханы сонгосон хүмүүсийг төгс болгож, амиа өсгөхөд нь туслахад ашиглагддаг хэрэгсэл, Бурханы зөвшөөрөлгүйгээр тэд биднийг яаж ч чаддаггүй.

Туршлагынхаа дараа Бурханд итгэх итгэл минь нэмэгдсэн. Бас өөрийнхөө завхралыг бага зэрэг ойлгож авсан. Сатаны харанхуйн нөлөөтэй тулгарах үедээ ухарч няцахаа больж, үүргээ биелүүлж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг болсон шүү. Бурханы удирдамжийн ачаар л би ийм маягаар өсөж, ашиг тус хүртсэн дээ. Тав тухтай орчинд эдгээр зүйлийг хэзээ ч олж авч чадахгүй байх байсан юм. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Салаа зам

Ли Яан, Хятад Би хөдөө төрж, ядуу гэр бүлд өссөн. Аав ээж маань энгийн тариачид, их дээрэлхүүлдэг байлаа. Хүүхэд байхдаа би том болоод...

Салаа зам

Би аз жаргалтай гэр бүлтэй, бас нөхөр маань надад үнэхээр сайн ханддаг байлаа. Бидний нээсэн гэр бүлийн ресторан нэлээд гүйлгээ сайтай...

Хүлээсэн үүрэг

Глайдл, Филиппин Би 2020 оны 9-р сард эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсан юм. Дараа нь би цуглаанд үргэлж оролцон,...

Хүлдэг хүлээсийг султгах нь

Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Та нар өөрсдийнхөө хувь заяаны төлөө Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхөөр зорих ёстой. Өөрөөр хэлбэл,...

Leave a Reply