Бурханы үгээс би өөрийгөө мэдэж авсан

2021-01-23

Мяо Шяо Солонгос

Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг… Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг). Бурхан биднийг шүүж, ариусгахын тулд үнэнийг илэрхийлэх замаар эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийдэг, ингэснээр бид Бурханы үгээр дамжуулан сатанлаг уг чанараа мэдэж, Сатан биднийг хэчнээн гүн завхруулсан талаарх үнэнийг олж харж чаддаг. Тэгээд бид харамсаж, өөрсдийгөө үзэн ядаж, үнэхээр гэмшиж чаддаг. Би өөрийгөө сайн хүн чанартай, бусдад тэвчээр хүлээцтэй ханддаг, бас хүнд бэрх цагийг туулж байгаа хүнийг хараад чадах бүхнээрээ тусалдаг хүн гэж үргэлж боддог байсан. Өөрийгөө сайн хүн гэж боддог байлаа. Гэхдээ Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, үгийнх нь шүүлт, илчлэлийг туулсныхаа дараа би гаднаа сайхан ааштай харагдаж, илэрхий нүгэл үйлддэггүй ч гэсэн дотроо бие тоосон, зальхай, заналтай маш олон сатанлаг зан чанартай гэдгээ олж харсан. Би өөрийн эрхгүй үнэнээс зөрж, Бурханыг эсэргүүцдэг байсан. Сатаны завхралд маш гүн өртсөн болохоор Бурханы үгийн шүүлт, цэвэрлэлт надад үнэхээр хэрэгтэй байгааг ойлгосон юм.

2018 оны 3-р сард чуулганд видео хийх үүрэг авснаа санаж байна. Тэр багт шинээр ороод, багийн ахлагч Жао ах нэлээд хатуу, ажилд чанд шаардлага тавьдаг гэж нэг эгчийн хэлэхийг сонслоо. Тэгээд, “Чанд хатуу байна гэдэг хариуцлагатай хэрэг, бас үүргээ илүү сайн биелүүлэхэд маань түлхэц болж болох юм. Энэ сайн зүйл шүү” гэж бодсон. “Тэгээд ч би хэл амаа ололцоход амар, хэнтэй ч эвтэй байж чаддаг хүн. Жао ахтай хамт ажиллахад асуудал гарна гэж төсөөлөгдөхгүй л байна” гэж бодсон л доо.

Бурханы үгээс би өөрийгөө мэдэж авсан

Жао ах биднийг ажилд маань илүү хурдан гаршуулахын тулд гоо зүй, зураг авалтын бүтэц, гэрэлтүүлэг, өнгөний зохицол гэх мэт асуудлыг хөндсөн зарим видео татаж өгсөн юм. Энэ бүгдийн талаар суралцах жаахан сонирхолгүй санагдаж, анхаарал минь байнга сарниад байлаа. “Ийм их мэдээлэл байгаа юм чинь тун удахгүй мартчихна. Дадлага хийх явцдаа аажмаар сурч авна шүү дээ. Одоо сурахад маань тус болж, сонирхлыг маань өдөөхийн тулд шинэ программаар илүү сайн видео хийх талаар сурсан бол дээр байх сан” гэж бодсон. Тэгээд Жао ах бодолцож үзнэ гэж бодоод саналаа хэлтэл гайхмаар нь ах үгийг маань сонсчхоод, “Эдгээр мэргэжлийн чадварыг эзэмших нь үнэхээр чухал. Бид сайн видео хийхийн тулд эдгээрийг ойлгох ёстой. Баримжаагаа олж, аажмаар явах хэрэгтэй. Хэдүүлээ хэрээсээ хэтэрсэн зүйл хийгээд яах вэ. Үүргээ сайн биелүүлэхийн тулд л энэ бүхнийг сурч байгаа шүү дээ. Сэтгэхүйгээ өөрчилбөл сурах урам зориг маань нэмэгдэнэ, тэгвэл уйтгартай санагдахгүй” гэж маш ширүүнээр хэлсэн. Ахыг яг ингэж хэлсний дараа бусад ах эгч над руу харлаа. Миний нүүр, хүзүү тэр аяараа минчийтлээ улайсан. Би маш их ичсэн шүү. “Та надтай ингэж ярихаар эд намайг юу гэж бодох юм бэ? Зүгээр л үүрэгтээ аялдан дагалддаг гэж бодох уу? Дараа нь би яаж хүний нүүр харах юм бэ” гэж бодогдсон. Гэхдээ дараа нь, “Би ийм ахархан бодолтой байж болохгүй. Жао ах бидэнд тус болох гэж л ийм үг хэлж байна. Би юм болгоноос ингэж өө эрээд байх юм бол энэ үүрэгт яаж хамтран ажиллаж чадах юм бэ?” гэж бодсон л доо. Тэгээд тэр цагаас эхлэн эдгээр чадварыг мэрийлттэйгээр эзэмшиж эхлээд, зарим талыг нь үндсэндээ нэлээд хурдан ойлгосон юм. Хэсэг хугацааны дараа би өөрийгөө сайн хэв чанартай, юмыг хурдан сурдаг гэж бодоод нэлээд маадгар болж байлаа.

Нэг өдөр Жао ах бидэнд зарим шинэ программыг яаж ашиглахыг зааж өгсөн. Би шууд л тогтоосон л доо, харин бусад ах эгч дахиад нэг удаа давтах хэрэгтэй болсон юм. Жао ах тэвчээртэйгээр дахин зааж өгсөн ч миний тэвчээр алдарч байлаа. “Юу нь тийм хэцүү байна аа? Би ойлгочихсон юм чинь давтах хэрэг алга” гэж бодогдсон. Тэгээд бусад материалыг гүйлгэн уншиж эхэллээ. Жао ах намайг урдах юмандаа үнэхээр анхаарал хандуулахгүй байгааг хараад, “Эгч ээ, та аль хэдийн сурчхаа юу? Алив, үүнийг оролдоод үз” гэсэн юм. Тэгэхээр нь, “Хийгээд байх юм ер нь юу байна аа? Та надад итгэдэггүй болохоор л ингэж байгаа биз дээ?” гэж бодогдсон. Тэгээд итгэл дүүрэн оролдож үзсэн боловч дөнгөж дунд нь очоод гацчихдаг юм байна. Дараа нь яахаа мэдэхгүй болчихсон. Бусад ах эгч яг хажуугаас ажиглаж байсан юм. Миний нүүр халуу дүүгж эхэлсэн. Үнэхээр газрын гаваар орчихмоор санагдаж байсан шүү. Жао ах ширүүн царай гарган, “Эгч ээ, та дэндүү биеэ тоож, өөрийгөө зөвтгөх юм, бас юу ч сурлаа хэсэн ер нь анхаарахгүй байна. Ийм байдлаар яаж үүргээ сайн биелүүлж чадах юм бэ?” гэсэн. Ахын хэлсэн үгтэй би огт санал нийлэхгүй байлаа. “Та зүгээр л надад дургүй биз дээ? Өөр хэнээс ч биш, надаас л асууж байна. Надаар доог тохуу хийх гэсэндээ л ингэж байгаа юм биш үү? Бас хүн болгоны өмнө намайг загналаа; бүгдэд нь намайг биеэ тоосон гэж бодогдуулахын тулд ингэсэн биз дээ? Дараа нь би бусадтайгаа эв найртай байж яаж чадах юм бэ?” гэж бодогдсон. Энэ талаар бодох тусам, Жао ах надтай албаар ам зөрж, намайг бүх талаар муухай харагдуулахыг л хүсэж байгаа юм шиг санагдсан. Тэгээд өөрийн эрхгүй ахыг алагчлах сэтгэл төрж эхэллээ. Тэр үеэс хойш би бараг өөрөө ч мэдэлгүйгээр ахаас зайлсхийж эхэлсэн юм. Үүрэгтэй маань холбоотой юм асуувал өөдөөс нь зүгээр л аар саар юм яриад, ахыг бараг тоодоггүй байсан. Ажлаас маань дахиад асуудал илрүүлбэл намайг загнах байх гэж айсан юм. Гэхдээ ахаас зайлсхийх гэж хичээх тусам улам их асуудал, алдаатай тулгарлаа. Тэгээд ахаас цаг үргэлж сануулга, зөвлөгөө авдаг байсан. Үүндээ маш их унтууцаж, Жао ахад улам ч дургүй болсон. “Та дандаа намайг ичээж байх юм. Дараа нь таны алдааг харвал би ч гэсэн хүн болгоны өмнө хэлнэ дээ, тэгээд та өөрөө ямар байдгийг нь үзнэ биз” гэж бодсон.

Хэсэг хугацааны дараа өөр нэг эгч манай бүлэгт нэгдсэн юм. Би эгчид үндсэн чиг баримжаа өгөөд, харин Жао ахын тухайд зүгээр л бүх үзэл бодол, алагчлах сэтгэлээ уудалчихлаа. Үүнийхээ дараа жаахан сэтгэл түгшиж, ахыг ар хударгаар нь шүүж байна уу даа гэж бодсон. Гэхдээ дараа нь үүнийг өөр өнцгөөс харсан л даа. Жао ахын талаар эгч зарим нэг зүйлийг мэдээд ахын давуу тал болон сул талтай зохистой харьцаг гэсэндээ эгчид би үнэн бодлоо хэлж байсан шүү дээ. Тэгээд энэ талаар дахиж бодоогүй.

Удалгүй нэг эгч Жао ахын үүрэгт байгаа зарим асуудлын талаар чуулганы удирдагчид хэлсэн гэж сонслоо. Тэгээд, “Би ч гэсэн санал бодлоо хуваалцах сайхан боломж гарлаа. Удирдагч бидний хэлсэн үгэнд үндэслээд Жао ахтай харьцах байх, тэгэхээр ингэх нь ямар санагддагийг ах энэ удаад мэдэж авна биз. Бас ах харьцалт туулчхаад үүргээсээ чөлөөлөгдөж ч магадгүй, тэгвэл дахиад ахтай өдөр болгон нүүр тулах шаардлагагүй болно” гэж бодсон. Би ингэж бодоод ахын завхрал, алдаа эндлийг удирдагчтай хуваалцсан юм. Тэгээд ахыг халагдана гэж бодсон ч гайхмаар нь удирдагч хэд хоногийн дараа хүн болгоны үнэлгээг нэгтгэн дүгнэх үедээ Жао ахыг зарим нэг завхрал илчилсэн ч гэсэн өөрийгөө бас жаахан мэддэг юм байна, бас үүрэгтээ хариуцлагатай байж, бодитой ажил хийж чадсан гэж хэлсэн. Тэгээд ахад багийн ахлагчийн үүрэгтээ үлдэхийг зөвшөөрлөө. Үүнийг сонсоод миний урам нэлээд хугарсан. Дараа нь удирдагч намайг олж уулзаад нөхөрлөл хийсэн юм. “Эгч ээ, Жао ахын асуудлыг хэлэлцэж байхад та ахын завхрал, алдаа эндлийг л дурдсан. Та ахад алагчлах сэтгэлээр хандаад байна уу? Ах маш шулуухан хүн, тийм болохоор буруу зүйл, үнэний зарчмын эсрэг юм хийж байгаа хүнийг хараад шулуухан хэлчихдэг юм. Заримдаа жаахан дэндүүлдэг ч гэсэн ах эгч нарт тусалж, чуулганы ажлыг хамгаалахыг л хүсэж байгаа юм шүү дээ. Бид энд буруу хандлага баримталж болохгүй. Хэрвээ ахыг өөр үүрэгт шилжүүлбэл чуулганы ажлыг тасалдуулна. Жао ахын асуудлыг ярихдаа бидний хэлж, хийж байсан зүйл үнэний дагуу байсан уу, сэдэл маань зүй зохистой байсан уу, ямар завхрал холилдсон байв гэдгийг шинжих ёстой…” гэсэн. Удирдагчийн сануулгаас болоод надад ноцтой асуудал байж магадгүй гэж бодогдсон л доо. Жао ахтай хамт үүрэг гүйцэтгэх хугацаандаа яаж аашилснаа эргэж бодоод жаахан түгшсэн. Тэгээд Бурханы өмнө өөрийн байдлыг аваачин залбираад,

дараа нь Бурханы ийм үгийг уншсан юм: “Ах эгч нарын дунд сөрөг байдлаа үргэлжид гаргагчид нь Сатаны боолууд бөгөөд тэд чуулганыг үймүүлдэг. Тийм хүмүүс нэг л өдөр хөөгдөж, таягдан хаягдах ёстой. Хүмүүс Бурханд итгэхдээ Бурханыг хүндлэх сэтгэл өвөрлөдөггүй, Бурханыг дуулгавартай дагах зүрх сэтгэлгүй бол Түүний төлөө ямар ч ажил хийж чадахгүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Түүний ажлыг үймүүлж, Түүнийг үл ойшоодог хүмүүс болно. Бурханд итгэдэг боловч Түүнд дуулгавартай байж, Түүнийг хүндлэлгүй, харин ч Түүнийг эсэргүүцэх нь итгэгчийн хувьд асар их гутамшиг юм… Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан үргэлж байдаг агаад Бурханыг хүндэлж, хайрладаг зүрх сэтгэлийг дотроо үргэлж тээдэг. Бурханд итгэдэг хүмүүс аливааг хянамгай, болгоомжтой хийх ёстой, бүх зүйлийг Бурханы шаардлагад нийцүүлж, Түүний зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд хийх хэрэгтэй. Тэд дур зоргоороо байж, хүссэн болгоноо хийх ёсгүй; ариун хүний ёс журамд энэ тохирохгүй. Хүмүүс галзууран гүйж, хаа сайгүй Бурханы туг далбааг намируулангаа энд тэндгүй сайрхаж, хууран мэхэлж болохгүй; энэ нь хамгийн тэрслүү үйлдэл юм. Гэр бүлд дүрэм журам, улс үндэстэнд хууль цааз гэж бий; тэгвэл Бурханы гэрт үүнээс ч илүү байх бус уу? Стандарт нь бүр ч хатуу чанд байх бус уу? Бүр их захиргааны зарлиг байдаг бус уу? Хүмүүс юу хүссэнээ хийж болох боловч Бурханы захиргааны зарлигийг хүссэнээрээ өөрчилж болохгүй. Бурхан бол хүмүүсийн халдахыг тэвчдэггүй Бурхан…(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). Бурханы үг үнэхээр зүрхийг минь зүссэн. Бурханы зан чанар ямар ч зөрчлийг хүлцдэггүй, бас Бурханы гэрт захиргааны зарлиг гэж бий, Бурханд шаардлага гэж бий гэдгийг би олж харж чадсан юм. Хэрвээ Бурханыг хүндлэхгүйгээр юм хэлж, хийж, үл итгэгч шиг үймээн дэгдээж, бусдыг далдуур шүүж, хагалан бутаргаж, талцуулж, чуулганы ажлыг үймүүлбэл тэр хүн Сатаны зарц мөн. Тийм хүн чуулганд үлдэхийг Бурхан хэзээ ч зөвшөөрөхгүй шүү дээ. Би өөрийнхөө зан авир, бас Жао ахтай хамт үүрэг гүйцэтгэхдээ илчилсэн зүйлийнхээ тухай бодлоо. Бусдын өмнө дутагдлыг минь хэлж, бахархлыг минь шархлуулсан болохоор л би ахыг алагчлах сэтгэлтэй болсон байсан. Бас шинэ эгчид ахыг алагчлах сэтгэлээ уудалж, ахыг ар хударгаар нь шүүж, эгчийг өөрийнхөө талд оруулан ахыг ганцаардуулах гэж оролдсон. Ахын үүрэгт байгаа зарим асуудлыг өөр хүн мэдээлж байгааг дуулаад ахыг сольж, хөөгөөсэй гэхийн хүслэн болж, тэр далимыг ашиглан ахыг буруутгасан. Би заналт сатанлаг зан чанар харуулж байсан биш үү? Энэ нь яалаа гэж итгэгч хүний төрх байх юм бэ? Жао ах миний алдаа дутагдлыг хэлж өгснөөрөө Бурханы гэрийн ажилд хариуцлагатай хандаж байсан, бас надад тусалж байсан гэдгийг би ухаарсан юм. Гэтэл энэ нь бахархлыг минь хөндсөн болохоор би ахыг алагчлах болжээ. Тэгээд ахыг хөөлгөнө гэж найдсандаа байнга өө олох гэж хичээж, ахыг шүүж, хагарал үүсгэж байсан юм байна. Би ямар дүрд тоглож байгаа вэ? Бурханы гэрийн ажлыг үймүүлж, тасалдуулж байсан юм биш үү? Би Сатаны зарц байсан юм биш үү? Энэ бодол намайг айлгасан. Хэрвээ чуулганы удирдагч үүнийг үнэний зарчимд тулгуурлан шинжилж, ахыг үүрэгт нь үлдээгээгүй бол багийн ажилд нөлөөлөх байсан шүү дээ. Би харамсаж, өөрийгөө зэмлэж, Жао ахын өмнө ч бас жаахан буруутай санагдсан. Тэгээд огт хүн чанаргүй байснаа олж харсан юм. Бурханы үгийн хатуу шүүлт, илчлэл байгаагүй бол, би тэгтлээ хөшүүн болчхоод өөрийгөө эргэцүүлэхгүй, эсвэл өөрийгөө огт мэдэхгүй байх байж. Ёрын мууг үйлдэж, чуулганы ажлыг үймүүлсээр байгаад Бурханаар үзэн ядуулж, таягдуулах байсан юм байна. Заналт сатанлаг зан чанараа шийдвэрлэхгүй бол хэчнээн аюултайг би эцэст нь ухаарсан. Тэгээд аливааг эргэцүүлж, миний илчилсэн сатанлаг зан чанарын цаадах бодит уг үндэс юу болохыг тунгааж эхэллээ.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан: “Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлж ирсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, ‘дээд боловсролын байгууллага’ -д суралцаж ирсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг харах тааруухан үзэл, амьдралын жигшүүрт гүн ухаан, ямар ч хэрэггүй оршин тогтнол, амьдралын дорд хэв маяг, зуршил—энэ бүгд нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь муутгаж, ноцтой доройтуулдаг. Ингэснээр хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам харгис болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх хүн ганц ч үгүй болсон. Харин ч хүн Сатаны эзэмшил дор зугаа цэнгэл хөөцөлдөхөөс өөр юу ч хийдэггүй, намаг балчигтай газарт махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг. Харанхуйд амьдардаг тэр хүмүүс үнэнийг сонссон хэдий ч хэрэгжүүлье гэж боддоггүй, Бурханы илрэлтийг харсан ч гэсэн Түүнийг эрж хайх сонирхолгүй байдаг. Ингэж их доройтсон хүн төрөлхтөнд аврагдах боломж яаж байх юм бэ? Ингэж их уналтад орсон хүн төрөлхтөн гэрэлд амьдарч яаж чадах юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг). “Хүмүүс ингэж боддог: ‘Хэрэв чи эелдэг байхгүй гэж байгаа бол би шударга байхгүй! Чи надтай бүдүүлэг харьцах юм бол би ч бас чамтай бүдүүлэг харьцах болно! Чи намайг хүндэлж хандахгүй байхад би яагаад чамайг хүндлэх ёстой гэж?’ Энэ ямар төрлийн бодол вэ? Энэ чинь өс санасан бодол биш гэж үү? Жирийн хүний нүдээр бол энэ мэт үзэл бодол байх боломжгүй биш гэж үү? ‘Нүдийг нүдээр, шүдийг шүдээр’; ‘Ачийг ачаар, бачийг бачаар’—үл итгэгчдийн дунд энэ бүхэн нь үнэн зөв үндэслэл бөгөөд хүний үзэлтэй бүрэн нийцдэг. Гэхдээ үнэнийг ойлгож, зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаг, Бурханд итгэдэг хүний хувьд чи эдгээр үгийг зөв гэх үү, буруу гэх үү? Тэдгээрийг ялган танихын тулд чи юу хийх хэрэгтэй вэ? Ийм зүйлс хаанаас гаралтай вэ? Тэд Сатаны хорлонтой уг чанараас гаралтай; тэдгээр нь хор агуулдаг бөгөөд Сатаны үнэн нүүр царайг бүх хорлонтой, муу муухай байдалтай нь агуулдаг. Тэдгээр нь тэрхүү уг чанарын яг таг мөн чанарыг агуулж байдаг. Тэрхүү уг чанарын мөн чанарыг агуулдаг харах өнцөг, бодол, илэрхийлэл, үг яриа, үйлдэл хүртэл ямар шинж чанартай байдаг вэ? Тэдгээр нь Сатаных биш гэж үү? Сатаны эдгээр тал хүн чанартай нийцдэг үү? Тэд үнэнтэй, эсвэл үнэний бодит байдалтай нийцдэг үү? Бурханыг дагагчдын хийвэл зохих үйлдэл, эзэмшвэл зохих бодол, үзэл санаа мөн үү?” Би зүгээр ч нэг агшин зуурын завхрал харуулж байгаадаа биш, харин Сатаны хор, уг чанарын хяналтад байгаа болохоор ийм заналт сатанлаг зан чанар илчилж, иймэрхүү хүнлэг бус зүйл хийсэн гэдгээ Бурханы үгээс ойлгосон доо. Сатан, “Зүгээр байхад зүүгээр хатгавал зөрүүлээд тэвнээр хатгана”, “Нүдийг нүдээр, шүдийг шүдээр”, “ингээд шангаа хүрт” гэх мэт маш олон хороо үндэсний боловсрол, нийгмийн хүмүүжлээр дамжуулан хүмүүст шингээдэг. Эдгээр сатанлаг гүн ухаанаар завхарч, хордсон хүмүүс улам бүр биеэ тоосон, аминчхан, хуурамч, заналтай болж, өөрсдийн ашиг сонирхол, дүр төрхийг хамгаалахын тулд яахаас ч буцахгүй болдог. Хүмүүс бие биетэйгээ зохистой харилцаж чаддаггүй, бас ойлголцох нь байтугай ямар ч тэвчээргүй байдаг. Өрөөлийн үг үйлдэл өөрсдийнх нь ашиг сонирхолд халдмагц тэдний эсрэг алагчлах сэтгэлтэй болж, тэднийг жигшиж, гадуурхаж, тэр ч бүү хэл өшөө авдаг. Энэ нь ХКН-тай яг адилхан. Тэд дарангуйллаа хадгалж, “агуу, алдар суут, зөв зүйтэй” гэх дүр төрхөө хамгаалахын тулд өөрсдийнх нь хэчнээн ч олон ёрын муу үйлийг ил болгохыг хэнд ч зөвшөөрдөггүй. Хүмүүс тэднийг магтаж л болно. Үнэнийг хэлж, Коммунист Намыг илчлээд “алдар суут” дүр төрхийг нь сэвтүүлсэн хэн ч бай гарцаагүй шийтгүүлнэ. Тэд хүмүүсийг элдэв янзын зохиомол хэргээр шоронд хорьж, тэр ч байтугай амыг нь таглахын тулд амийг нь хөнөөдөг. Би багаасаа агуу улаан лууны хоронд хордоод сатанлаг зан чанараар дүүрсэн. Маш их биеэ тоож, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүйгээс гадна завхралыг минь илчлэхийг бусдад зөвшөөрдөггүй. Ашиг сонирхолд минь халдсан хэнтэй ч эв найртай байж чаддаггүй, тэдэнд бүр өштөн дайсан мэт ханддаг. Жао ах зориглон үнэнч байж, бодитой дутагдлыг минь хэлж өгөхөд үүнд нь би зохистой хандаж, ахын тусламжийг даруухнаар хүлээн зөвшөөрөөгүйн дээр энэ нь миний нэр төр, байр сууринд нөлөөлсөн болохоор ахын эсрэг өш санасан юм. Тэгээд хов базаж, ахыг хорлож, хөөгдөөсэй гэж тэсэж ядаж байсан. Өөрөө ч мэдэлгүй Сатаны зарц мэт аашилж, чуулганы ажлыг үймүүлж байсан юм байна. Сатан намайг хэр гүн гүнзгий завхруулсныг тэгэхэд л би ойлгосон. Би биеэ тоосон, хуурамч, заналт уг чанартай байсан. Тэгээд гагцхүү, хэвийн хүний төрхгүй сатанлаг зан чанараа илчилсэн юм. Сатанлаг зан чанараа шийдвэрлэхгүй бол Бурхан намайг устгахаас зайлахгүй гэдгийг ойлгосон доо. Хувийн ашиг сонирхол минь хөндөгдөөгүй байсан болохоор л урьд нь би өөрийгөө бусдад тэвчээр хүлээцтэй ханддаг, сайн хүн чанартай гэж боддог байсан юм байна, харин ашиг сонирхол минь хөндөгдмөгц миний сатанлаг уг чанар ил болсон гэдгийг би одоо мэддэг болсон. Бас өөрийгөө улам бүр үзэн ядаж эхэлсэн. Цаашид сатанлаг зан чанартай амьдарч, Бурханыг эсэргүүцмээргүй байлаа. Дараа нь би үнэнийг эрэлхийлж, Бурханы үгийн шүүлт, цэвэрлэлтийг хүлээн зөвшөөрч, сатанлаг зан чанараа аль болох түргэн хаяхыг хүсээд Бурханд гэмшлийн залбирал хэлсэн юм.

Тэгээд төд удалгүй Бурханы ийм үгийг уншсан: “Хэрвээ хүмүүс Бурханд итгэхдээ дандаа Бурханы өмнө амьдардаггүй бол Бурханаас эмээж огт чадахгүй бөгөөд иймд муугаас зайлах чадваргүй байх болно. Эдгээр зүйл хоорондоо холбоотой. Хэрэв зүрх сэтгэл чинь үргэлж Бурханы өмнө амьдардаг бол чи хяналтад байх бөгөөд олон зүйл дээр Бурханаас эмээх болно. Чи хэтрүүлэхгүй, мөн ямар ч цадиггүй зүйл хийхгүй. Чи Бурханы үзэн яддаг зүйлийг хийхгүй бөгөөд эрүүл ухаангүй үг хэлэхгүй. Хэрэв чи Бурханы ажиглалт, сахилгажуулалтыг хүлээн зөвшөөрдөг бол олон муу зүйл хийхээс зайлсхийнэ. Ингэснээрээ чи муугаас зайлах бус уу?(Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”). Итгэхдээ Бурханыг хүндэлдэг байх нь туйлын чухал гэдгийг би Бурханы үгээс ойлгосон. Бид үргэлж Бурханы өмнө амьдарч, үг, үйлдэлдээ Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Ашиг сонирхлыг маань хөндөх үед аливааг хүлээн зөвшөөрөхөд хэцүү болж, эсэргүүцэл төрж болох ч гэлээ Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байж, залбирснаар бид өөрсдийгөө хойш тавьж, үнэнийг эрж хайж, Бурханы гэрийн ажил болон үүрэгтээ анхаарч, Бурханыг эсэргүүцэж, тэрслэх юм хийхгүй байж чаддаг. Би Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж эхэлмэгцээ Жао ахыг алагчилдгаа яваандаа больсон, бас ах асуудлыг маань хэлж өгснөөр сайжрахад минь тусалж байна, бидний үүрэгт илүү сайн үр дүн гаргахын тулд ингэж байна гэдгийг мэдэрсэн юм. Одоо би асуудалтай тулгарах үедээ ахтай зөв сэтгэлгээгээр зөвлөлдөж чаддаг болсон, бас ахын зөвлөгөө, тусламжаар дамжуулан сул талаа зассан шүү. Тэгээд үүргээ илүү сайн биелүүлж эхэлсэн, сэтгэл маань ч тайван амгалан болсон. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр л би ийм өөрчлөлтийг туулж чадсан юм. Бас хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил хэчнээн бодитойг ойлгосон.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Таны үүрэг таны карьер биш

Чѳн Нуо, Франц Өнгөрсөн жил би хоёр чуулганы ажлыг хариуцаж байсан. Заримдаа манай чуулганы хүмүүсийг бусад чуулган руу шилжүүлэн үүрэг...

Шүүлт бол гэрэл

Зао Шиа   Шангдон Муж Миний нэрийг Зао Шиа гэдэг. Би жирийн нэг гэр бүлд төрсөн. “Хүн явсан газар бүртээ нэрээ үлдээдэг, шувуу ниссэн газар...

Оюун санааны тэмцэл

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд итгэсэн цагаасаа өнөөдрийг хүртэл хүмүүс маш олон буруу сэдэл өвөрлөсөн. Үнэнийг...

Leave a Reply