249 Томасын түүх бол хүнд өгсөн анхааруулга юм
“Чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн хүмүүс ерөөлтэй еэ!”
1 Эзэн Есүс Томаст харагдах үедээ хэлсэн, Библид тэмдэглэгдсэн эдгээр үг нь Нигүүлслийн эрин үеийн бүх хүнд асар их тус болсон. Түүний илрэлт болон Томаст хэлсэн үг нь ирээдүйн үеийнхэнд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн ба үүрдийн ач холбогдлыг агуулдаг. Томас Бурханд итгэдэг боловч Бурханд эргэлздэг хүмүүсийг төлөөлдөг. Тэд сэжиглэмтгий зантай, хар дотортой, урвамтгай бөгөөд Бурханы хийж чадах зүйлд итгэдэггүй. Тэд Бурханы бүхнийг чадагч байдал болон Түүний захиралтад итгэдэггүй ба бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй. Гэвч Эзэн Есүсийн амилсан нь тэдэнд амаа алгадуулахтай адил болсон ба энэ нь мөн тэдэнд өөрсдийн эргэлзээг нээн илрүүлэх, өөрсдийн эргэлзээг таних, хар санаатай байхаа хүлээн зөвшөөрч, тэгснээр Эзэн Есүсийн оршин тогтнол болон амилалд үнэхээр итгэх боломж олгосон.
2 Томаст тохиолдсон зүйл нь хожмын үеийнхэнд зориулсан анхааруулга, сануулга байсан, ингэснээр илүү олон хүн Томас шиг эргэлзэж болохгүй, эргэлзэж байвал харанхуйд живэх болно гэдгийг өөрсдөдөө анхааруулж чадах юм. Хэрвээ чи Бурханыг яг Томас шиг дагаж, Бурхан оршин байдаг уу, үгүй юу гэдгийг баталж, нотолж, эргэцүүлж бодохын тулд Эзэний хавирганд хүрч, Түүний хадаасны сорвийг тэмтэрч үзэхийг үргэлж хүсдэг бол Бурхан чамайг орхино. Иймээс Эзэн Есүс хүмүүсийг Томас шиг зөвхөн нүдээрээ харсан зүйлд л итгэдэг биш, харин цэвэр, үнэнч хүн байж, Бурханд эргэлзэх сэтгэл өвөрлөлгүйгээр зөвхөн Түүнд итгэж дагахыг шаарддаг. Ийм хүн ерөөгддөг. Энэ бол Эзэн Есүсийн хүмүүст тавьж буй тун жаахан шаардлага, Өөрийнхөө дагалдагчдад өгсөн анхааруулга юм.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав