147 Чин сэтгэлийн барилдлагын дуу

I

Бие махбодтой болсон Бурхан гэх Нэгэн байдаг.

Түүний хэлдэг, хийдэг бүхэн нь үнэн байдаг.

Түүний зөвт байдал, мэргэн ухааныг би ихэд хайрладаг.

Түүнтэй уулзаж, Түүнийг дуулгавартай дагана гэдэг

үнэхээр ерөөл.

Түүний зүрх сэтгэл, хайр намайг байлдан дагуулсан.

Одоо би эрлээ зогсоож, Түүнийг даган гүйдэг.

Түүнийг гэрчлэхийн тулд

би бэрхшээл туулдаг ч жаргал амсдаг.

Хайртыгаа би хайрлаж, Түүнд үнэнч байдаг.


II

Хайр минь одоо Түүнийх, тэгээд би жаргалтай.

Бүхнээ зориулж, Түүний төлөө амьдарна гэдэг

миний амьдрал.

Түүнийг хайрлаж, Түүнд үйлчилж чадна гэдэг

нэр төрийн хэрэг.

Бурхан биднээр Өөрийгөө тунхаглуулж,

гэрчлүүлэх хүсэлтэй.

Түүний зүрх сэтгэл, хайр намайг байлдан дагуулсан.

Одоо би эрлээ зогсоож, Түүнийг даган гүйдэг.

Түүнийг гэрчлэхийн тулд

би бэрхшээл туулдаг ч жаргал амсдаг.

Хайртыгаа би хайрлаж, Түүнд үнэнч байдаг.


III

Би Түүний боддогийг бодож, Түүний анхаардгийг анхаарч,

зүрх сэтгэлд нь хайхрамжтай байдаг.

Түүний сайшаал, сэтгэл ханамж бол миний ганц хүсэл.

Би Бурханы гэр дэх зарц байж, үүргээ биелүүлнэ.

Бурханд гэрчлэл хийж,

Түүнийг алдаршуулах нь жинхэнэ аз жаргал.

Түүний зүрх сэтгэл, хайр намайг байлдан дагуулсан.

Одоо би эрлээ зогсоож, Түүнийг даган гүйдэг.

Түүнийг гэрчлэхийн тулд

би бэрхшээл туулдаг ч жаргал амсдаг.

Хайртыгаа би хайрлаж, Түүнд үнэнч байдаг.

Өмнөх: 146 Салхи бороонд ч хамт байж, үхэн үхтлээ үнэнч явъя

Дараах: 148 Бурханыг хайрлахаар эрж хайх нь хамгийн их баяр хөөр

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх