63-р бүлэг

Чи өөрийн нөхцөл байдлыг ойлгож, түүнчлэн алхах хэрэгтэй замынхаа талаар сайн мэдэж байх ёстой; чихийг чинь нээж, чамд аливааг хэлж өгөхийг Надаас хүлээхээ боль. Би хүний зүрх сэтгэлийн гүнийг ажигладаг Бурхан бөгөөд чиний бодол, санаа нэг бүрийг мэддэг. Түүгээр ч зогсохгүй чиний үйлдэл, зан авирыг Би ойлгодог боловч энэ бүхэн Миний амлалтыг агуулдаг уу? Энэ бүгд нь Миний хүслийг агуулдаг уу? Чи ер нь үүнийг үнэхээр эрж хайж үзсэн үү? Чи үнэхээр үүнд цаг зарцуулсан уу? Чи үнэхээр ямар нэгэн хүчин чармайлт гаргасан уу? Би чамайг шүүмжилж байгаа юм биш; та нар зүгээр л энэ талыг нь үл ойшоосон! Та нар үргэлж машид мунгинаж, юуг ч тодорхой харж чаддаггүй. Үүний шалгаан нь юу болохыг чи мэдэх үү? Учир нь та нарын бодол санаа тодорхой бус бөгөөд үзэл чинь хэтэрхий гүн суусан; түүгээр ч барахгүй та нар Миний хүсэлд огт санаа тавьдаггүй. Зарим хүн, “Бид Таны хүсэлд огт санаа тавьдаггүй гэж Та яаж хэлж чадаж байна вэ? Бид байнга Таны хүслийг ойлгох гэж хичээдэг боловч хэзээ ч амжилтад хүрдэггүй, тэгэхээр бид юу хийх ёстой вэ? Биднийг ямар ч хүчин чармайлт гаргадаггүй гэж Та үнэхээр хэлж болно гэж үү?” гэх болно. Чамаас үүнийг асууя: Чи Надад үнэхээр үнэнч гэж хэлж зүрхлэх үү? Мөн өөрийгөө туйлын үнэнчээр Надад өргөн барьдаг гэж хэн хэлж зүрхлэх вэ? Та нарын дундаас нэг нь ч ингэж хэлж чадахгүй гэдгээс Би айдаг, учир нь та нар дор бүрнээ өөрийн гэсэн сонголт, дуртай зүйлтэй, үүнээс ч илүүтэйгээр өөрийн гэсэн санаа зорилготой байдаг гэдгийг Би хэлэх нь илүүц юм. Ов мэхтэй бүү бай! Зүрх сэтгэлийн гүн дэх бодлыг чинь Би аль эрт нэгд нэгэнгүй ойлгосон. Би үүнийг одоо ч гэсэн тодруулах шаардлагатай юу? Чи бүх талаас нь (өөрийн бодол, санаа, ярьдаг юм бүхэн, үг бүр, хийдэг үйл хөдлөл бүрийн чинь цаана байгаа санаа зорилго болон сэдэл) илүү их шинжлэх ёстой; ийм маягаар чи бүх тал руу орох болно. Түүнчлэн, өөрийгөө бүрэн гүйцэд үнэнээр зэвсэглэж чадна.

Би та нарт ийм зүйлсийг хэлээгүй бол та нар Миний хүсэлд санаа тавих ямар ч хүсэлгүй, өдөржингөө махан биеийн таашаалыг хүсэмжлэн мунгинасан хэвээр байх байсан. Би та нарыг аврахын тулд Өөрийн элэгсэг гарыг үргэлж ашиглаж байна. Та нар үүнийг мэдэх үү? Та нар үүнийг ухаарсан уу? Би чамайг чин сэтгэлээсээ хайрладаг. Чи чин сэтгэлээсээ Намайг хайрладаг гэж хэлж зүрхлэх үү? Өөрөөсөө үүнийг байнга асуу: Чи өөрийн бүх үйлдлийг Надад шалгуулахаар Миний өмнө үнэхээр ирж чадах уу? Чи өөрийн бүх үйлдлийг Надаар үнэхээр шинжлүүлж чадах уу? Би чамайг цадиггүй, өөрийгөө өмгөөлөх гэж дайрдаг гэж хэлнэ. Миний шүүлт чам дээр ирдэг; одоо чи үнэнийг ухаарах ёстой! Миний ярьдаг бүхэн үнэн; Миний үг чиний доторх бодит нөхцөл байдлыг хэлдэг. Аяа, хүн төрөлхтөн! Харьцахад маш хэцүү юм. Бодит нөхцөл байдлыг чинь хэлэх үед л та нар Миний хэлснийг чин сэтгэлээсээ хүлээж авдаг. Хэрвээ Би үүнийг хийгээгүй бол та нар хуучирсан үзэл санаатайгаа үргэлж зууралдаж, сэтгэлгээний хэв маягаасаа салдаггүй, та нараас илүү ухаантай хэн ч газар дэлхий дээр байхгүй хэмээн боддог. Үүн дээр ердөө л өөрийгөө зөвтгөж байгаа хэрэг биш үү? Чи өөртөө сэтгэл ханаж, бардамнаж, биеэ тоосон, ихэрхүү байгаа хэрэг биш үү? Одоо чи үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой! Өөрийгөө ухаантай, гайхамшигтай гэж бодох хэрэггүй; харин ч өөрийн дутагдал, сул талыг байнга мэдэж байх ёстой. Ингэвэл Намайг хайрлах шийдвэр чинь буурахгүй, харин улам илүү хүчтэй болж, нөхцөл байдал чинь улам дээрдэнэ. Илүү чухал нь чиний амь өдөр өдрөөр улам өсөж дэвших болно.

Миний хүслийг ойлгож авах үедээ чи өөрийгөө мэдэж авч, тэгснээрээ Миний талаар илүү сайн ойлголттой болж, Миний талаарх итгэл чинь улам өсөх болно. Одоо хэрэв хэн нэгэн Надад ерэн хувь итгэлтэй байж чадахгүй, харин нэг хоромд сэтгэл хөөрч, дараагийн хоромд сэтгэлээр унаж, санаагаа байнга өөрчилдөг бол тэр хүн гарцаагүй хөсөр хаягдах нэгэн гэж Би хэлнэ. Үлдсэн арван хувь нь бүхэлдээ Миний гэрээрэл, гэрэлтүүлэлтээс хамаардаг; тийнхүү хүмүүс Надад зуун хувь итгэлтэй болж чадна. Яг одоо буюу өнөөдөр хэчнээн хүн ийм биеийн хэмжээнд хүрч чадах вэ? Би чамд Өөрийн хүслийг байнга илчилж байгаа бөгөөд чиний дотор амийн мэдрэмж зогсолтгүй гүйдэг. Гэтэл чи яагаад Сүнсэнд нийцүүлж үйлддэггүй юм бэ? Чи алдаа гаргахаас айж байна уу? Хэрэв тийм бол яагаад чи сургалтыг огт анхаардаггүй юм бэ? Хүмүүс зүгээр нэг ганц хоёр удаа оролдоод Миний хүслийг ухаарч чадахгүй гэдгийг Би чамд хэлье; тэд процесс туулах ёстой. Би үүнийг олон удаа хэлж байсан, гэтэл чи яагаад үүнийг хэрэгжүүлдэггүй юм бэ? Чи өөрийгөө дуулгаваргүй байгаа гэж бодохгүй байна уу? Чи хүчин чармайлт гаргаж, аливаад цаг хугацаа зарцуулахыг огт хүсэхгүйгээр бүх зүйлийг агшин зуур дуусгахыг хүсдэг. Чи ямар мунхаг, түүнчлэн ямар мэдлэггүй юм бэ!

Би Өөрийн үгийг зөөлрүүлэхгүйгээр аливаа зүйлийн талаар байнга ярьж байдгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар яагаад ухвар мөчид, хөшүүн, мулгуу байсаар байгаа юм бэ? Та нар өөрсдийгөө илүү их шинжилж, ямар нэг ойлгохгүй зүйл байвал Миний өмнө илүү их ирэх ёстой. Би чамд үүнийг хэлье: Миний ингэж тэгж ярьж байгаа нь Өөрийнхөө өмнө та нарыг хөтөлж авчрах зорилготой юм. Ийм урт хугацааны дараа яагаад та нар одоо хүртэл ухаардаггүй юм бэ? Миний үг та нарыг будилуулсан болохоор уу? Эсвэл та нар Миний нэг ч үгийг нухацтай авч үзээгүйгээс үү? Та нар тэдгээрийг уншаад өөрсдийнхөө талаар сайн мэдлэгтэй болж, үргэлжлүүлэн Надад өртэй, Миний хүслийг ухаарч чадахгүй байна гэх мэтийн зүйл хэлдэг. Гэхдээ дараа нь яадаг вэ? Чи эдгээр зүйлтэй ямар ч холбоогүй мэт; зүгээр л Бурханд итгэдэг хүн биш юм шиг байдаг. Чи өөртөө боловсруулж тунгаах цаг өгөхгүйгээр мэдээллийг зүгээр л ховдоглон залгилж байгаа хэрэг бус уу? Миний үгийг таашаахдаа чи, морин дэл дээр давхихдаа цэцэгсийг зэрвэс гүйлгэн харж байгаатай адил байдаг; Миний үгээс Миний хүсэл юу болохыг үнэндээ ойлгох гэж хэзээ ч оролддоггүй. Хүмүүс ийм л байдаг: Тэд үргэлж даруу харагдах дуртай байдаг. Ийм хүмүүс хамгийн үзэн ядмаар. Тэд бусадтай нөхөрлөхөөр цугларах үедээ үргэлж бусад хүний өмнө өөрийнхөө талаар мэдлэгийг хуваалцаж, Миний ачаанд санаа тавьдаг нэгэн гэдгээ бусдад харуулах дуртай—үнэн хэрэгтээ тэд бол хамгийн тэнэг мунхгууд юм. (тэд Миний тухай жинхэнэ ойлголт, мэдлэгээ ах эгч нартайгаа нөхөрлөдөггүй; харин ердөө л өөрсдийгөө харуулж, бусдын өмнө гайхуулдаг; тэд Намайг гутааж, дорд үзэж байгаа тул Би ийм хүмүүсийг хамгийн их жигшдэг.)

Би Өөрийн хамгийн агуу гайхамшгийг байнга та нарт илрүүлдэг. Та нар тэдгээрийг харж чадахгүй байна уу? “Бодит байдал” гээчийг Намайг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс амьдран харуулдаг. Та нар үүнийг хараагүй гэж үү? Энэ бол та нар Намайг мэдэж чадах хамгийн сайн нотолгоо биш гэж үү? Энэ нь Намайг илүү дээр гэрчилдэггүй гэж үү? Гэвч та нар үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Надад хэлээч: Сатаны завхруулсан, маш бохир, бузар энэ садар самуун дэлхий дээр хэн бодит байдлыг амьдран харуулж чадах вэ? Хүмүүс бүгд завхарсан, хоосон биш гэж үү? Ямартай ч Миний үг дээд цэгтээ хүрсэн; эдгээрээс илүү амархан ойлгож болохуйц үг гэж үгүй. Адгийн тэнэг ч Миний үгийг уншаад, ойлгож чадна—тэгэхээр та нар л хангалттай хүчин чармайлт гаргаагүй юм биш үү?

Өмнөх: 62-р бүлэг

Дараах: 64-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх