68-р бүлэг

Миний үг улс орон, газар, үндэстэн, урсгал бүрд хэрэгжиж, хэдийд ч өнцөг булан бүрд биелж байна. Хаа сайгүй тохиолддог гай гамшгууд нь хүмүүсийн хоорондох тулаан ч биш, зэвсэг хэрэглэдэг байлдаан ч биш. Дараа нь дайн гарахаа болино. Бүгд Миний гарт байна. Бүгд Миний шүүлттэй нүүр тулж, гай гамшиг дунд зовж зүдэрнэ. Намайг эсэргүүцдэг, бас Надтай хамтран ажиллах санаачилга гаргадаггүй хүмүүс янз бүрийн гай гамшгийн зовлон шаналлыг амсаг; Тэд үүрд уйлж, шүдээ хавирч, харанхуйд үүрд үлдэг. Тэд амьд үлдэхгүй. Би шулуун шударгаар, хөнгөн шаламгай үйлддэг бөгөөд урьд нь Надад хэчнээн үнэнч байсныг чинь харгалзан үздэггүй; чи Намайг эсэргүүцэж байгаа цагт Миний шүүлтийн гар уур хилэнгээ чам дээр огт цааргалалгүй, ганц секунд ч хүлээлгүй, ямар ч өршөөлгүйгээр үтэр түргэн буулгана. Би хэлсэндээ хүрдэг Бурхан гэдгээ чамд тувт хэлсээр ирсэн. Миний хэлсэн үг бүр биелж, та нарт бүгдийг нь нэг бүрчлэн харуулна. Энэ бол бүх зүйлд бодит байдал руу орно гэдгийн жинхэнэ утга юм.

Миний хайртай Миний хөвгүүдэд их гамшиг мэдээж тохиолдохгүй. Би хөвгүүдээ агшин тутам, секунд бүрд харж хандана. Та нар лав тэрхүү шаналал, зовлонг туулахгүй. Харин ч үүний зорилго бол Миний хөвгүүдийг төгс болгож, Миний үг тэдэнд биелэхийн тулд байдаг. Ингэснээр та нар Миний бүхнийг чадагч байдлыг танин мэдэж, амиа цаашид өсгөж, Миний ачааг удалгүй үүрч, Миний удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн төлөө өөрсдийгөө бүрэн зориулж болох юм. Үүний учир чи бахдал, жаргалтайгаар баярлах хэрэгтэй. Би та нарт бүхнийг гардуулж, хяналтыг гартаа авахыг зөвшөөрнө; хэрвээ хүү нь эцгийнхээ бүхий л өмч хөрөнгийг өвлөж авдаг нь үнэн бол Миний ууган хөвгүүд та нарын хувьд үүнээс илүү үнэн хаана байх вэ? Та нар үнэхээр ерөөгдсөн. Их гамшигт зовохын оронд та нар дуусашгүй ерөөл эдэлнэ. Яасан их алдар суу вэ! Яасан их алдар суу вэ!

Хурдаа нэмж, Миний мөрийг цаг үргэлж, газар сайгүй дага; бүү хоцор. Зүрх сэтгэл чинь Миний зүрх сэтгэлийг дагаг; оюун санаа чинь Миний оюун санааг дагаг. Надтай нэг зүрх сэтгэл, нэг оюун санаагаар хамтран ажилла. Надтай хамт идэж, амьдарч, Надтай хамт эдэл. Та нарыг эдэлж, аваг гээд гайхалтай ерөөлүүд хүлээж байна. Миний дотор үнэхээр харьцуулшгүй элбэг дэлбэг байдал бий. Өчүүхнийг нь ч өөр хэн нэгэнд зориулж бэлтгээгүй; Би үүнийг бүхэлд нь Өөрийн хөвгүүдийн төлөө хийдэг.

Одоо, оюун санаанд минь байгаа зүйл биелнэ. Намайг та нартай ярьж дуусах үед тэдгээр асуудал хэдийн гүйцэлдсэн байх болно. Ажил үнэхээр ийм хурдан үргэлжилж, хором бүрд өөрчлөгдөж байна. Хэрвээ та нарын анхаарал хором ч атугай сатаарах аваас, “төвөөс холдох” үзэгдэл тохиож, та нар маш хол хаягдаж, энэ урсгалыг орхих болно. Хэрвээ та нар чин сэтгэлээр эрж хайдаггүй бол Миний уйгагүй хичээл чармайлтыг хий дэмий болгоно. Хожим янз бүрийн улс үндэстний хүмүүс хэдийд ч хамаагүй чихцэлдэн зүтгэнэ. Одоогийн түвшнээрээ та нар тэднийг удирдаж чадах уу? Өөрийн даалгаврыг гүйцэлдүүлэх үүднээс Би та нарыг энэ богинохон хугацаанд сайн цэргүүд болгохоор нэгд нэггүй сургана. Та нар Миний нэрийг бүх талаар алдаршуулж, Надад гайхалтай гэрчлэл хийгээсэй гэж Би хүсдэг. Тэдний жигшдэг байсан хүмүүс дээр нь зогсож, тэднийг удирдаж, захираг. Миний санаа зорилгыг ойлгож байна уу? Миний уйгагүй хичээл чармайлтыг ухаарав уу? Би энэ бүхнийг та нарын төлөө л хийдэг. Та нар Миний ерөөлийг эдэлж чадах эсэхээс энэ нь шалтгаалдаг.

Хүний оюун ухаан, зүрх сэтгэлийг хайдаг Бурхан Би газар дэлхийн зах хязгаар луу аялдаг. Хэн Надад үйлчлэхгүй байж зүрхлэх билээ? Бүх улс үндэстний дунд нөхцөл байдал хурцдаж, хорсолтойгоор тэмцэлддэг; гэвч эцэстээ тэд Миний атгаас зугтахгүй. Би тэднийг амархан хэлтрүүлэхгүй нь лавтай. Тэдний үйлдэл, дэлхийн байр суурь, хорвоогийн зугаа цэнгэл дээр нь үндэслэн нэг нэгээр нь шүүнэ. Би хэнийг ч өршөөхгүй. Миний уур хилэн илчлэгдэж эхэлсэн бөгөөд бүгд тэдэн дээр бууна. Тэдэн дээр бүгд нэг нэгээрээ биелнэ, энэ бүхнийг тэд өөрсөд дээрээ авчирна. Намайг мэдэж чадаагүй, урьд нь Намайг жигшдэг байсан хүмүүс одоо Миний шүүлттэй нүүр тулна. Урьд нь Миний хөвгүүдийг хяхаж хавчсан хүмүүсийн тухайд бол, ялангуяа тэднийг хэлсэн, хийсэн зүйлийнх нь дагуу Би гэсгээнэ. Би хүүхдүүдийг ч өршөөхгүй; энэ хүмүүс бүгд Сатаны төрөл. Тэд юу ч хэлээгүй, хийгээгүй байсан ч гэсэн, зүрх сэтгэлийнхээ гүнд Миний хөвгүүдийг үзэн ядах санаа тээдэг л бол Би нэгийг нь ч өршөөхгүй. Өнөөдөр засаглаж, эрх мэдэл барьдаг хүмүүс нь гарцаагүй тэд биш, харин энэ бүлэг хүмүүс бид гэдгийг Бид бүгдэд нь харуулна. Энэ шалтгаанаар, газар нутаг, өнцөг булан, шашин, урсгал болгонд Миний нэрийг алдаршуулж, гэрчилж, бүх орчлон ертөнцийн зах хязгаар хүртэл түгээхийн тулд та нар бүх хүч чадлаа улам их зориулж, өөрсдийгөө Миний төлөө чин сэтгэлээсээ зарцуулах ёстой.

Өмнөх: 67-р бүлэг

Дараах: 69-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх