60-р бүлэг
Амь өснө гэдэг хялбар зүйл биш; энэ нь үйл явцыг шаарддаг, түүнчлэн төлөөс төлж, нэгэн зүрх сэтгэлээр Надтай хамтран ажиллаж чаддаг байхыг та нараас шаарддаг бөгөөд тийнхүү та нар Миний магтаалыг хүртэнэ. Тэнгэрүүд, газар болон бүх зүйл Миний айлддаг үгээр байгуулагдаж, бүрэн төгс болгуулдаг ба Надтай хамт байхад юуг ч гүйцэлдүүлж болно. Та нар хурдан өсөж, Миний мөрнөөс ачаа авч, өөрсдийнхөө мөрөн дээр тавьж, Миний өмнөөс хөдөлмөрлөх нь Миний цорын ганц хүсэл юм; тэр үед л Би сэтгэл хангалуун болно. Ямар хүү эцгийнхээ ачаанаас татгалзах билээ? Ямар эцэг хүүгийнхээ төлөө өдөр, шөнөгүй хөдөлмөрлөхгүй байх билээ? Гэсэн ч та нар Миний хүслийг ер ойлгодоггүй, Миний ачаанд хайхрамжгүй ханддаг; Миний үг та нарт нөлөөлдөггүй, та нар Миний хэлснээр хийдэггүй. Та нар үргэлж өөрсдийнхөө эзэн байдаг; ямар хувиа хичээсэн юм бэ! Та нар зөвхөн өөрсдийгөө л боддог!
Чи үнэхээр Миний хүслийг ойлгодог уу, эсвэл ойлгодоггүй дүр эсгэж байна уу? Яагаад чи үргэлж ийм садар араншин гаргадаг юм бэ? Ингэж авирласнаараа Миний хувьд зөв зүйл хийж байгаа гэж мөс чанар чинь хэлж байна уу? Өвчний учир шалтгааныг олох үедээ чи эмчилгээнийх нь талаар яагаад Надтай ярьдаггүй юм бэ? Би чамд хэлье: Энэ өдрөөс эхлээд та нарын бие ямар ч өвчин тусахгүй. Хэрэв биеийн чинь аль нэгэн хэсэг сайнгүй санагдвал гадаад шалтгаан хайж цагаа бүү үр; харин Миний өмнө ирж, Миний санаа зорилгыг мэдэхээр хичээ. Үүнийг санаж явах уу? Энэ бол Миний амлалт: Энэ өдрөөс эхлээд та нар махан биеэсээ бүрмөсөн явж, сүнслэг ертөнцөд орно; өөрөөр хэлбэл, та нарын бие цаашид өвчинд нэрвэгдэхгүй. Үүнд сэтгэл чинь ханаж байна уу? Баяр баясгалантай байна уу? Энэ бол Миний амлалт. Цаашлаад та нарын удаан найдаж байсан зүйл. Өнөөдөр, ерөөгдсөн та нар дээр энэ нь биелдэг. Хэчнээн хэмжээлшгүй, гайхалтай билээ!
Миний ажил өдөр, шөнөгүй явагддаг; хором бүрд хэзээ ч зогсдоггүй. Яагаад гэвэл, Миний хойшлуулшгүй хүсэл бол чамайг Өөрийн зүрх сэтгэлийн дагуу болгох ба Миний зүрх сэтгэлийг та нар удалгүй тайтгаруулна. Миний хөвгүүд ээ! Миний сайны ерөөлөөс хуваалцах цаг чинь ирлээ! Өмнө нь та нар Миний нэрийн төлөө зовж шаналсан, харин одоо та нарын шалгалтын өдөр хоногууд дууслаа. Хэн нэгэн Миний хөвгүүдийн толгой дээрх ганц ширхэг үсэнд хор хөнөөл учруулж зүрхлэх аваас Би тэднийг амархан өршөөхгүй, мөн тэд хэзээ ч дахин өндийн босож чадахгүй. Энэ бол Миний захиргааны зарлиг, үүнийг зөрчсөн хэн ч өөрийгөө аюулд учруулна. Миний хөвгүүд ээ! Сэтгэлээ ханатал хөгжилд! Баярлан дуулж, хашхир! Та нар дээрэлхүүлэн, дарлагдахаа болино, хавчлагад өртөхөө болино. Надад итгэдгийнхээ төлөө та нар цаашид айх ёсгүй; итгэлээ ил тод зарлах ёстой. Орчлон ертөнц, газар дэлхийн зах хязгаарыг доргитол чангаар Миний ариун нэрийг дууд. Өөрсдийнх нь дорд үзэж, сүйтгэж, тамлаж байсан хүмүүс өнөөдөр дээр нь зогсож, тэднийг удирдаж, захирч, бүр шүүж байгааг тэдэнд харуул.
Та нар өөрсдийнхөө оролтод л анхаар, та нараар эдлүүлэх гэж хүлээсэн илүү дээр ерөөлүүдийг Би та нарт хайрлах бөгөөд та нар харьцуулшгүй жаргал, ойлгошгүй гүн гүнзгий байдал, дуусашгүй нууцыг нь илүү сайн мэдэрч чадна!