813 Бурхан хүний эргэн тойронд хүмүүс, үйл явдал, зүйлсийг зохицуулахын зорилго
I
Хэрэв чи Бурханы дээд эрхэд итгэдэг бол өдөр тутмын сайн, муу аль ч тохиолдол санаандгүй тохиолддоггүй гэдэгт итгэх ёстой. Хэн нэгэн чамд зориуд хатуу хандаж, чамайг онилж байгаа юм биш; үүнийг бүгдийг нь Бурхан зохицуулж, зохион байгуулдаг. Бурхан яагаад энэ бүх зүйлийг зохион байгуулдаг вэ? Хэн болохыг чинь ил болгох, эсвэл чамайг илчилж, таягдан хаяхын төлөө биш; чамайг илчлэх нь эцсийн зорилго биш. Чамайг төгс болгож, аврах зорилготой. Бурхан яаж чамайг төгс болгодог вэ? Тэр чамайг яаж авардаг вэ? Тэр эхлээд чамд өөрийн чинь завхарсан зан чанарыг ухамсарлуулж, уг чанар-мөн чанар, дутагдал, дутагддаг зүйлийг чинь мэдүүлдэг. Эдгээр зүйлийг мэдэж, ойлгож байж л чи үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа аажмаар хаяж чадна. Энэ нь Бурхан чамд боломж олгож байгаа хэрэг. Энэ бол Бурханы өршөөл.
II
Чи энэ боломжийг ашиглаж мэддэг байх ёстой. Чи Бурханыг эсэргүүцэж, Бурхантай зөрчилдөж, эсвэл Бурханыг буруугаар ойлгох ёсгүй. Ялангуяа эргэн тойрон чинь Бурханы зохицуулсан хүмүүс, үйл явдал, зүйлстэй тулгарах үедээ юмс хүссэнээр чинь болохгүй байна гэж байнга бүү бод; байнга тэдгээрээс зугтахыг хүсэж, үргэлж Бурханы талаар гомдоллож, Бурханыг буруугаар бүү ойлго. Хэрвээ чи байнга ийм зүйлс хийдэг бол Бурханы ажлыг туулж байгаа хэрэг биш бөгөөд үнэн-бодит байдал руу ороход маш хэцүү болно. Чи бүрэн ойлгож чадахгүй зүйлтэй тулгарсан ч, бэрхшээл туулахад хүрсэн ч, дуулгавартай байж сурах ёстой. Эхлээд Бурханы өмнө очиж, илүү их залбирах ёстой. Ингэснээр, нэг л мэдэхэд дотоод байр байдалд чинь өөрчлөлт гарна, асуудлаа шийдвэрлэхийн тулд чи үнэнийг эрж хайж чадна. Ийнхүү чи Бурханы ажлыг туулж чадна. Ийм зүйл тохиолдоход үнэн-бодит байдал чиний дотор бий болж, ийнхүү чи ахин дэвшиж, байр байдалд чинь өөрчлөлт гарна. Энэ өөрчлөлтийг туулж, үнэн-бодит байдалтай болмогцоо чи биеийн хэмжээтэй болно, биеийн хэмжээний хамтаар амь ирнэ.
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг олж авахын тулд ойр тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”-оос