627 Бүтээгчийн эрх мэдэл өөрчлөгдөшгүй
I
Бурхан эрх мэдэл, хүч чадалтай ч гэсэн, үйлдэлдээ маш нягт нямбай, зарчимч байж, хэлсэн үгэндээ хүрдэг. Түүний нягт нямбай байдал болон үйлдлийн зарчмууд нь Бүтээгчийн халдашгүй байдал, Бүтээгчийн эрх мэдлийн даван туулшгүй байдлын илрэл юм. Бурхан дээдийн дээд эрх мэдлийг эзэмшдэг, бүх зүйл Түүний ноёрхол дор байдаг, бүх зүйлийг захирах хүч чадал Түүнд байдаг хэдий ч Бурхан хэзээ ч Өөрийн төлөвлөгөөг нурааж, тасалдуулж байгаагүй, Тэр эрх мэдлээ хэрэгжүүлэх болгондоо Өөрийнхөө зарчмыг чанд баримталж, амаараа хэлсэн зүйлээ яг таг дагаж, төлөвлөгөөнийхөө алхмууд болон зорилгыг дагадаг. Хэлэх ч шаардлагагүй зүйл гэвэл, Бурханы дээд эрхийн дор байдаг бүх зүйл Бурханы эрх мэдлийн хэрэгждэг зарчмуудыг бас мөрддөг, ямар ч хүн, эсвэл зүйл Түүний эрх мэдлийн зохион байгуулалтаас зугтаж чадахгүй, Түүний эрх мэдлийн хэрэгждэг зарчмуудыг өөрчилж ч чадахгүй.
II
Бурханы нүдээр бол, ерөөгдсөн хүмүүс Бурханы эрх мэдлээс үүдэн ерөөл хүртэж, хараагдсан хүмүүс Бурханы эрх мэдлээс үүдэн шийтгэлээ хүлээдэг. Бурханы эрх мэдлийн дээд эрхэн дор, ямар ч хүн, эсвэл зүйл эрх мэдлийнх нь хэрэгжилтээс зугтаж чадахгүй, Түүний эрх мэдлийн хэрэгждэг зарчмуудыг өөрчилж ч чадахгүй. Бүтээгчийн эрх мэдэл нь аливаа хүчин зүйлийн өөрчлөлтөөр хувирдаггүй, тэрчлэн Түүний эрх мэдлийн хэрэгжих зарчмууд нь ямар ч шалтгааны улмаас өөрчлөгддөггүй. Тэнгэр, газарт асар их өөрчлөлт гарч болох ч Бүтээгчийн эрх мэдэл өөрчлөгдөхгүй; бүх зүйл өнгөрөн одох ч Бүтээгчийн эрх мэдэл хэзээ ч өнгөрөн одохгүй. Энэ бол Бүтээгчийн өөрчлөгдөшгүй, халдашгүй эрх мэдлийн мөн чанар, энэ нь чухамдаа Бүтээгчийн цор ганц байдал юм!
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс