606  Шалгалтынх нь үеэр Иовын итгэл, дуулгавартай байдал өссөн

I

Хоёр шалгалтын үеэр Иов гэрчлэлдээ бат зогсож, төгс, шулуун шударга байдлаа бодитоор амьдран харуулсан бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг амьдралын зарчмынх нь цар хүрээ өргөжсөн. Иов энэ хоёр шалгалтыг туулсны дараа амьдрал нь илүү баялаг туршлага агуулж, энэхүү туршлага нь түүнийг улам боловсорсон, хашир хүн болгосон, мөн илүү их хүчтэй, илүү их итгэлтэй болгосон, энэ нь түүнийг хатуу баримталдаг шулуун шударга байдлынхаа үнэн зөв, үнэ цэнтэй байдалд улам илүү итгэдэг болгосон юм. Ехова Бурхан Иовыг шалгасан нь хүнийг гэх Бурханы анхаарал халамжийг гүн гүнзгий мэдэрч, туулах боломжийг түүнд олгосон ба Бурханы хайрын эрхэм нандин байдлыг түүнд мэдрүүлсэн, энэ үеэс эхлээд түүний Бурханаас эмээдэг байдал нь Бурханыг бодолцон үзэх сэтгэл, Бурханыг хайрлах хайрыг хоёуланг нь олж авсан.

II

Ехова Бурханы шалгалтууд нь Иовыг Түүнээс холдуулаагүйгээр үл барам, Иовын зүрх сэтгэлийг Бурханд илүү ойртуулсан. Иовын амссан махан биеийн өвдөлт дээд цэгтээ хүрэх үед Ехова Бурханы халамжийг мэдэрснээсээ болоод тэр өөрийн төрсөн өдрийг хараахаас өөр яаж ч чадаагүй. Ингэж биеэ авч явах нь эртнээс төлөвлөсөн зүйл байгаагүй, харин түүний зүрх сэтгэлээс гарсан Бурханыг харгалзан үзэх, хайрлах төрөлхийн илчлэл байсан; энэ нь Бурханыг бодолцон үзэж, эрхэмлэн хайрлахаас нь гарсан төрөлхийн илчлэл байсан. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө үзэн ядсан учраас, Бурханыг шаналгахыг хүсэхгүй, шаналгаж тэвчихгүй байсан учраас түүний харгалзан үзэх сэтгэл, эрхэмлэх хайр нь өөрийгөө умартах цэгт хүрсэн.

III

Энэ үед Иов Бурханыг гэсэн удаан хугацааны хүндлэл, хүсэл тэмүүлэл ба хоргодох сэтгэлээ дээшлүүлж, харгалзан үзэх болон эрхэмлэн хайрлах түвшинд аваачсан. Үүний зэрэгцээ мөн Бурханд итгэх өөрийн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлыг дээшлүүлж, харгалзан үзэх, эрхэмлэн хайрлах түвшинд аваачсан. Бурханд хор учруулах ямар нэг зүйл хийхийг тэр өөртөө зөвшөөрөөгүй, Бурханыг гомдоох байдлаар авирлахыг өөртөө зөвшөөрөөгүй, өөрөөсөө болоод Бурханд ямар нэг уй гашуу, гансрал, аз жаргалгүй байдал учруулахыг ч өөртөө зөвшөөрөөгүй. Бурханы нүдэнд Иовын итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал нь Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, таашаал авчирсан. Энэ үед Бурханы түүнээс хүлээж байсан төгс байдалд Иов хүрсэн ба тэрээр Бурханы нүдэнд “төгс ба шулуун шударга” гэж дуудаж үнэхээр болохуйц хүн болсон байв.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос

Өмнөх: 600  Эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханы уур хилэнг хэзээ ч үзээгүй

Дараах: 608  Бурханы ажил болон үгийн хүнд авчирдаг зүйл бол бүгд амь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх