505  Христэд ул суурьтай үйлчилдэг хүмүүсийг л Бурхан сайшаадаг

I

Та нар Бурханыг баярлуулахыг хүсэн эрмэлздэг мөртөө Бурханаас хол байдаг. Энд ямар асуудал байна вэ? Та нар Түүний үгийг л хүлээн авдаг ч засалтыг нь хүлээн авдаггүй, Түүний зохицуулалт бүрийг хүлээн авч, Түүнд бүрэн итгэлтэй байж бүр ч чаддаггүй. Тэгвэл энд ямар асуудал байна вэ? Эцсийн дүндээ, та нарын итгэл бол хоосон өндөгний хальс бөгөөд ангаахай бий болгож хэзээ ч чадахгүй. Учир нь итгэл чинь та нарт үнэнийг авчраагүй, эсвэл амийг өгөөгүй, харин ч оронд нь дэмжлэг, найдварын хуурмаг мэдрэмжийг та нарт өгсөн.

II

Бурханд итгэх итгэлийн чинь зорилго дэмжлэг, найдварын энэхүү мэдрэмж болохоос, үнэн ба амь биш. Тиймээс, Бурханд итгэх итгэлийн замнал чинь бялдууч зан, ичгүүргүй байдлаар дамжуулан Бурханд тал засахаар хичээдгээс өөр юу ч биш бөгөөд үүнийг яавч жинхэнэ итгэл хэмээн үзэж болохгүй гэж Би хэлдэг. Ийм итгэл юу биелүүлж чадах юм бэ? Бурханд итгэх итгэлийн чинь зорилго бол өөрсдийнхөө зорилгыг биелүүлэхэд Бурханыг ашиглах явдал юм. Цаашлаад энэ нь Бурханы зан чанарт халддагийн чинь баримт биш гэж үү?

III

Та нар тэнгэр дэх Бурханы оршин тогтнолд итгээд, газар дээрх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг ч Би та нарын үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөггүй; ул суурьтайгаар газар дээрх Бурханд үйлчилдэг хүмүүсийг л Би сайшаадаг, харин газар дээрх Христийг огт хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг хэзээ ч сайшаадаггүй. Тийм хүмүүс тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх нь хамаагүй, эцэстээ тэд ёрын мууг шийтгэдэг Миний гараас зайлахгүй. Энэ хүмүүс бол ёрын муу; тэд бол Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Христийг хэзээ ч дуртайяа дуулгавартай дагадаггүй ёрын муу хүмүүс юм. Мэдээж тэдний тоонд Христийг мэддэггүй, цаашлаад хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс багтдаг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Өмнөх: 504  Чи Христэд үнэхээр итгэж, Түүнийг хайрладаг уу?

Дараах: 506  Зүрх сэтгэлд чинь шударга бус байдал л бий

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх