490  Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, санааг нь амраадаг хүн бай

I

Та нарын үнэнч байдал түр зуурынх, чин сэтгэл чинь ч түр зуурынх гэдгийг Би мэднэ. Та нарын шийдэмгий байдал, төлж байгаа төлөөс ирээдүйн төлөө биш, зөвхөн одоо цагийн төлөө байдаг бус уу? Та нар наймаа хийх цор ганц зорилготойгоор үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг олж авахаар мэрийн, эцсийн ганц хүчин чармайлт гаргахыг л хүсдэг. Та нар үнэнд өртэй болохоос зайлсхийхийн тулд, бүр Миний төлсөн төлөөсийг хариулахын тулд ч тийм хүчин чармайлт гаргадаггүй. Товчхондоо та нар хүссэн зүйлээ авахын тулд ухаалаг заль мэх ашиглахыг л хүсдэг боловч үүнийхээ төлөө ил тод тэмцэхийг хүсдэггүй. Энэ нь зүрх сэтгэлийн чинь дуу хоолой биш гэж үү? Та нар бүү дүр эсгэ, өдөр нь идэх дуршилгүй болж, шөнө нь тайван унтаж чадахгүй болтлоо хүрэх газрынхаа төлөө тархиа бүү гашилга. Эцэст нь, та нарын төгсгөл аль хэдийн тодорхойлогдсон байх болно гэдэг нь үнэн бус уу?

II

Та нар дор бүрнээ нээлттэй, үнэнч зүрх сэтгэлээр үүргээ гүйцэтгэж, ямар ч төлөөс төлөхөд бэлэн байх ёстой. Та нарын хэлснээр, тэр өдөр ирэхэд Өөрийнх нь төлөө зовж, төлөөс төлсөн хэнд ч Бурхан шударга бус хандахгүй. Ийм итгэл үнэмшлийг байнга баримталбаас зохистой бөгөөд хэзээ ч мартах ёсгүй. Ийм маягаар л Би та нарын тухайд сэтгэл амар байж чадна. Эс бөгөөс, Би та нарын тухайд хэзээ ч сэтгэл амар байж чадахгүй бөгөөд та нар үүрд Миний зэвүүцлийн бай байх болно. Хэрвээ та нар бүгд мөс чанараа дагаж, бүх зүйлээ Надад зориулж, Миний ажлын төлөө хүчин чармайлтаа хайрлалгүй, насан туршийн эрч хүчээ Миний сайн мэдээний ажилд зориулж чадвал та нарын төлөө зүрх сэтгэл минь үргэлж баярлан догдлохгүй гэж үү? Ийм маягаар Би та нарын төлөө сэтгэлээ бүрэн тайвшруулж чадах биш үү?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрын тухай”-аас

Өмнөх: 489  Үгэнд нь хүн чин сэтгэлээсээ хандана гэдэгт Бурхан найддаг

Дараах: 491  Үнэнч хүмүүсийг Бурхан ерөөдөг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх