486 Үнэнийг эзэмшдэг эсэхээс нь хамаарч Бурхан хүний төгсгөлийг шийддэг
I
Одоо бол Би хүн бүрийн төгсгөлийг тодорхойлдог үе, харин хүнийг боловсруулж эхлэх үе шат биш. Би хүн бүрийн үг, үйлдлийг, Намайг дагасан замналыг, тэдний төрөлх шинж чанарыг болон эцэстээ тэд хэрхэн авирласныг бүртгэлийн дэвтэртээ нэг бүрчлэн тэмдэглэдэг. Ийм маягаар, ямар ч хүн байлаа гэсэн, хэн ч Миний гараас зугтаж чадахгүй, Миний хуваарилсны дагуу бүгд төрлөөрөө ангилагдана.
II
Би хүний нас, зэрэг зиндаанд үндэслэж бус, туулсан зовлонгийн хэмжээ, ялангуяа өрөвдөлтэй байгаа түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй хүмүүс бүгд ялгаагүй шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол ямар ч хүний өөрчилж чадахгүй зүйл юм. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын улмаас тийнхүү шийтгүүлж, тоймгүй олон муу үйлийнхээ хариуг амсдаг юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс