478  Чи мөнх амийн эх сурвалжийг мэдэх үү?

I

Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж, тэдний оршин тогтнолын үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй, газрын оршин тогтнол ч бас Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанартай ямар ч зүйл Бурханы дээд эрхийг даван гарч чадахгүй, ямар ч эрч хүчтэй зүйл Бурханы эрх мэдлийн цар хүрээнээс зугтаж чадахгүй. Ийм маягаар хэн ч бай бүх хүн Бурханы ноёрхолд бууж өгч, бүх хүн Бурханы хяналтан дор амьдрах ёстой, хэн ч Бурханы гараас мултарч чадахгүй.

II

Магадгүй одоо чи амийг олж авахыг маш хүсэж байгаа, эсвэл магадгүй үнэнийг олж авахыг маш хүсэж байгаа. Ямартай ч чи Бурханыг олохыг, өөрийн итгэж найдаж болох, өөрийг чинь мөнх амиар хангах Бурханыг олохыг хүсдэг. Хэрвээ мөнх амийг олж авахыг хүсвэл чи мөнх амийн эх сурвалжийг заавал эхлээд ойлгох ёстой, Бурхан яг хаана байгааг заавал эхлээд мэдэх ёстой. Зөвхөн Бурхан л мөнхөд хувиршгүй амь, зөвхөн Бурханд л амийн зам байдаг. Бурхан нэгэнт мөнхөд хувиршгүй амь юм бол Тэр бол мөнх амь; Бурхан л амийн зам юм бол Бурхан Өөрөө мөнх амийн зам юм.

III

Бурхан бүх зүйлийн дундах юм бүрийг захирдаг, Тэр бол хүний зүрх сэтгэл дэх дэмжлэг, үүнээс гадна Тэр хүмүүсийн дунд оршдог. Ийм маягаар л Тэр хүн төрөлхтөнд амийн замыг авчирч, амийн зам руу хүн төрөлхтнийг аваачдаг. Хүн амийн замыг олоосой гэсэндээ, мөн хүний оршин тогтнолын төлөө Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдардаг. Үүний зэрэгцээ Бурхан бас хүмүүсийн дундах Өөрийн удирдлагатай хамтран ажиллуулахын тулд бүх зүйлийн дундах юм бүрийг удирдан чиглүүлдэг. Иймээс хэрвээ чи Бурхан тэнгэрт болоод хүний зүрх сэтгэлд байдаг гэсэн сургаалыг л хүлээн зөвшөөрдөг атлаа хүмүүсийн дундах Бурханы оршин тогтнолын үнэнийг эс зөвшөөрөх аваас амийг хэзээ ч олж авахгүй, үнэний замыг хэзээ ч олж авахгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Өмнөх: 477  Зөвхөн Бурханд амийн зам бий

Дараах: 479  Эцсийн өдрүүдийн Христ мөнх амийн замыг авчирдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх