442 Эцсийн өдрүүдийн Христийг голдог хүмүүс үүрд шийтгүүлнэ
I
Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үе чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэх цаг байх болно гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүссээр байна. Магадгүй тэр нь чиний хувьд маш сэтгэл догдлом мөч байж болох юм. Гэсэн хэдий ч Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе бол бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь, Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөл тунхаглагдсан цаг үе, Бурхан сайныг шагнаж, ёрын мууг шийтгэдэг үе байх болно гэдгийг чи мэдэх ёстой. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно.
II
Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй, улмаар ариусгагдсан хүмүүс Бурханы сэнтийн өмнө хүргэгдэж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. “Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч христ” хэмээн итгэсээр байдаг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлтийг илэрхийлж, амь болон үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л тэдэнтэй тооцоо бодно.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос