399 Бурхан бие махбодтой болсон нь бүхэлдээ завхарсан хүн төрөлхтний хэрэгцээнээс үүдэлтэй
I
Бие махбодтой болсон Бурхан махбодод ирсний шалтгаан нь бүхэлдээ завхарсан хүний хэрэгцээнээс болсон билээ. Аврагдах хүмүүсийн хувьд, Сүнсний хэрэглээний үнэ цэн нь махбодынхоос хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил бүх орчлон ертөнцийг хамарч, уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгист нөлөөлж чаддаг, харин махбодын ажил нь Өөрийн харилцдаг хүн бүртэй илүү үр дүнтэйгээр холбогддог. Үүнээс гадна биет хэлбэртэй Бурханы махбод хүний ойлголт, итгэлийг илүү их олж авч, Бурханы тухай хүний мэдлэгийг улам гүнзгийрүүлж, хүнд Бурханы бодит үйл хэргийн талаар илүү гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чаддаг.
II
Сүнсний ажил нууц далд байдаг; мөнх бус хүмүүсийн хувьд үүнийг таамаглахад хэцүү, харахад бүр ч хэцүү, иймээс тэд зөвхөн үндэслэлгүй төсөөлөлд түшиглэж л чадна. Харин махбодын ажил хэвийн, бодит, баялаг мэргэн ухаантай байдаг бөгөөд мөнх бус хүний хоёр нүдээр харж болох баримт юм; хүн Бурханы ажлын мэргэн ухааныг биечлэн ухамсарлах боломжтой, элбэг арвин төсөөллөө ашиглах шаардлагагүй байдаг. Энэ бол махбод дахь Бурханы ажлын үнэн зөв байдал болон бодит үнэ цэн.
III
Сүнс хүнд үл үзэгдэх зүйлсийг болон хүн төсөөлөхөд амаргүй зүйлсийг л хийж чаддаг, гэвч эдгээр зүйл ямар ч тодорхой утгыг өгч чадахгүй. Тэдгээр нь зөвхөн сэтгэл хөдөлгөх юм уу ерөнхий утгаар хангахаас биш, үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Үүнд үгийн нарийн зөв удирдамж байдаг ба тодорхой санаа зорилго, тодорхой шаардлагатай зорилготой байдаг. Завхарсан хүмүүсийн хувьд үнэн зөв үг, эрэлхийлэх тодорхой зорилготой, харж, хүрч болох ажил л хамгийн үнэ цэнтэй. Бодитой ажил, цагаа олсон удирдамж л хүний дур сонирхолд таарч тохирдог бөгөөд бодит ажил л хүнийг завхарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Үүнийг бие махбодтой болсон Бурхан л биелүүлж чадна; бие махбодтой болсон Бурхан л хүнийг хуучин завхарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс