307 Хүнийг хайрлах Бурханы хайр
I
Бурхан газар дээр ирэх үедээ энэ дэлхийнх биш байсан, дэлхий ертөнцөөс таашаал авахын тулд бие махбодтой болоогүй. Түүний ажил Түүний зан чанарыг илчилж, хамгийн утга учиртай байх газарт Тэр төрнө, уг газар ариун эсвэл бузар газар байх нь хамаагүй. Тэр хаана ч ажиллалаа гэсэн Тэр бол ариун юм. Дэлхий ертөнц дээрх бүх зүйлийг Тэр бүтээсэн хэдий ч бүгдийг нь Сатан завхруулсан. Гэсэн ч бүх зүйл Түүнд харьяалагддаг хэвээр байгаа; тэдгээр нь бүгд Түүний гарт байдаг.
II
Бурхан ариун байдлаа илчлэхийн төлөө бузар газарт ирж, ажилладаг; Тэр үүнийг Өөрийн ажлын төлөө л хийдэг, өөрөөр хэлбэл,Тэр энэхүү бузар газрын хүмүүсийг аврахын төлөө л ийм ажил хийхдээ асар их доромжлолыг тэвчдэг. Энэ нь гэрчлэлийн төлөө, бүх хүн төрөлхтний төлөө хийгддэг. Ийм ажил хүмүүст Бурханы зөвт байдлыг харуулдаг бөгөөд Бурхан бол дээдийн дээд гэдгийг илүү сайн харуулж чаддаг. Бусдын басамжилдаг бүлэг дорд хүмүүсийг аврах авралаас Түүний агуу, шулуун шударга байдал яг таг харагддаг.
III
Бузар заваан газарт төрсөн нь Тэр бол дорд гэдгийг нотолдоггүй; энэ нь ердөө, Түүний агуу байдал болон хүн төрөлхтнийг гэх Түүний жинхэнэ хайрыг харах боломжийг бүх бүтээгдсэн зүйлд олгодог. Тэр хэдий чинээ ингэж хийнэ, энэ нь хүнийг гэсэн Түүний ариун хайрыг, Түүний өө сэвгүй хайрыг төдий чинээ их илчилдэг. Нигүүлслийн эрин үед Есүс нүгэлтнүүдтэй хамт амьдарч байсны адилаар, Бурхан бузар газар төрсөн хэдий ч, бузар заваан байдлаар дүүрэн хүмүүстэй амьдардаг хэдий ч Тэр бол ариун агаад зөвт. Түүний бүхий л ажил бүх хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө хийгддэг бус уу? Энэ бүхэн хүн төрөлхтний агуу авралын төлөө байдаг бус уу?
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос