284  Эцсийн үе шатны байлдан дагуулалт хүмүүсийг аврах зорилготой

I

Эцсийн үе шатны байлдан дагуулалт нь хүмүүсийг аварч, бас тэдний төгсгөлийг илчлэх зорилготой. Энэ нь шүүлтээр дамжуулан хүмүүсийн доройтлыг ил болгож, улмаар тэднийг гэмшүүлж, өндийн босгож, амь болон хүний амьдралын зөв замыг эрэлхийлэхэд тэднийг хүргэх явдал юм. Энэ нь хөшүүн, маанаг хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээж, шүүлтээр дамжуулан доторх тэрслүү байдлыг нь ил болгохын төлөө байдаг. Гэсэн хэдий ч, хүмүүс гэмшиж чадахгүй, хүний амьдралын зөв замыг эрэлхийлж чадахгүй, эдгээр завхралаас ангижирч чадахгүй хэвээр байвал Сатанд залгиулах бай болох бөгөөд аврагдах аргагүй юм. Энэ бол байлдан дагуулалтын ач холбогдол: хүмүүсийг аварч, бас тэдний төгсгөлийг илчлэх явдал. Сайн, муу төгсгөл нь бүгд байлдан дагуулалтын ажлаар илчлэгддэг. Хүмүүс аврагдах, хараагдах эсэх нь бүгд байлдан дагуулалтын ажлын явцад илчлэгддэг.

II

Эцсийн өдрүүд нь байлдан дагуулалтаар дамжуулан бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үе юм. Байлдан дагуулалт нь эцсийн өдрүүдийн ажил; өөрөөр хэлбэл, хүн бүрийн нүглийг шүүх нь эцсийн өдрүүдийн ажил билээ. Эс бөгөөс, хүмүүсийг яаж төрлийнх нь дагуу ангилж чадах юм бэ? Та нарын дунд хийгдэж буй төрлийнх нь дагуу ангилах ажил бол бүхий л орчлон ертөнц дэх ийм ажлын эхлэл юм. Үүний дараа, бүх газар нутгийн хүмүүс болон бүх үндэстэн угсаатан ч бас байлдан дагуулалтын ажлыг хүлээн авах ёстой болно. Энэ нь, бүтээл дэх хүн болгон төрлийнхөө дагуу ангилагдаж, шүүх суудлын өмнө бууж өгч шүүгдэх ёстой болно гэсэн үг юм. Хэн ч, юу ч энэхүү гэсгээлт, шүүлтийн зовлонгоос зугтаж чадахгүй, мөн төрлийнхөө дагуу ангилагддаггүй ямар ч хүн, ямар ч зүйл үгүй; хүн бүр ангилагдана, учир нь бүх зүйлийн төгсгөл ойртож, тэнгэр, газар бүгд төгсгөлдөө хүрсэн. Хүний оршин тогтнол төгсгөл болох өдрөөс хүн яахан зугтаж чадах билээ?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын бодитой түүх (1)”-ээс

Өмнөх: 283  Эцсийн өдрүүд дэх байлдан дагуулах ажлын үнэн

Дараах: 285  Байлдан дагуулах ажил хүмүүсийг ангилдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх