277  Бурхан хоёр удаа бие махбодтой болдгийн ач холбогдол

I

Эхний удаа бие махбодтой болсон нь хүнийг нүглээс золин аварсан ба Есүсийн бие махбодоор дамжуулан хүнийг золин аварсан юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүнийг загалмайнаас аварсан боловч сатанлаг завхарсан зан чанар хүний дотор хэвээр үлджээ. Хоёр дахь удаа бие махбодтой болсон нь дахиж нүглийн тахил болохгүй, харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг. Нүгэл нь уучлагдсан хүмүүс нүглээс ангижирч, бүрэн ариусгагдаж, зан чанарын өөрчлөлтөд хүрч, улмаар Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, Бурханы сэнтийн өмнө буцан ирээсэй гэсэндээ энэ нь хийгддэг. Ийм маягаар л хүн бүрэн ариусаж чадна.

II

Бурхан махбод болсноор л хүмүүстэй хамт амьдарч, дэлхий ертөнцийн зовлонг мэдэрч, хэвийн махан биед амьдарч чадна. Зөвхөн ийм маягаар л Тэрээр бүтээгдсэн хүмүүст хэрэгтэй бодит Үгээр хүмүүсийг хангаж чадна. Хүн бие махбодтой болсон Бурханаар дамжуулан Бурханаас бүрэн аврал хүртдэг болохоос биш, залбирлынхаа хариуд тэнгэрээс шууд хүртдэггүй. Хүн мах, цуснаас бүтсэн, Бурханы Сүнсийг харж чадахгүй, Түүний Сүнсэнд ойртож бүр ч чадахгүй, тиймээс хүн Бурханы махбод болсон биетэй л харьцаж чадна. Ийм арга замаар л хүн бүх Үг, бүх үнэнийг ойлгож, бүрэн авралыг хүлээн авч чадна.

III

Хоёр дахь удаа бие махбодтой болох нь хүний нүглийг арилгахад, хүнийг бүрэн ариусгахад хангалттай байх болно. Иймд хоёр дахь махбод бололт нь махбод дахь Бурханы бүх ажлыг төгсгөж, Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг бүрэн гүйцэлдүүлнэ. Энэ үеэс махбод дахь Бурханы ажил бүхэлдээ дууссан байх болно. Тэр гурав дахь удаа бие махбодтой болох ажлыг хийхгүй. Учир нь Түүний удирдлага бүхэлдээ дуусчихсан, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийг бүрэн олж авсан байх ба эцсийн өдрүүд дэх хүн төрөлхтөн бүгд төрлийнхөө дагуу ангилагдсан байх болно. Тэр авралын ажлыг дахин хийхгүй, мөн ямар нэг ажил хийхийн тулд махбодод ч эргэн ирэхгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4”-ѳѳс

Өмнөх: 276  Бие махбодтой болсон Бурханы эрх мэдэл

Дараах: 278  Бурхан эцсийн өдрүүдэд бүх зан чанараа илчилсэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх