237  Хүн Бурханыг эсэргүүцдэгийн эх сурвалж

I

Хүн Бурханд тэрсэлж, эсэргүүцдэг нь Сатан хүнийг завхруулснаас эхтэй. Сатан завхруулсан учраас хүний мөс чанар хөшүүн болсон; хүн ёс суртахуунгүй, үзэл бодол нь доройтсон, сэтгэл санааны байдал нь хоцрогдсон байдаг. Сатан өөрийг нь завхруулахаас өмнө хүн Бурханыг аяндаа дуулгавартай дагаж, үгийг нь сонсоод Түүнийг дуулгавартай дагадаг байсан. Тэр угийн эрүүл ухаан, мөс чанартай, хэвийн хүн чанартай байсан. Сатан завхруулсны дараа хүний анхдагч эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар хөшүүн болж, Сатанд эрэмдэглүүлсэн. Тиймээс тэр дуулгавартай байдал болон Бурханыг гэх хайраа алдсан.

II

Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болж, Бурханд тэрслэх нь улам бүр олширч, улам ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, ойлгодог ч үгүй, зүгээр л цөхрөлтгүй эсэргүүцэж, тэрсэлдэг. Хүний зан чанарын харуулдаг зүйл бол эрүүл ухаан, танин мэдэхүй, мөс чанарынх нь илэрхийлэл юм; эрүүл ухаан, танин мэдэхүй нь эрүүл саруул биш, мөс чанар нь туйлын хөшүүн болсон учраас хүний зан чанар Бурханы эсрэг тэрсэлдэг. Хүн эрүүл ухаан, танин мэдэхүйгээ өөрчилж чадахгүй бол зан чанараа өөрчилж, Бурханы санаа зорилгод нийцүүлнэ гэж санахын ч хэрэггүй. Хүний эрүүл ухаан согогтой бол хүн Бурханд үйлчилж чадахгүй, Бурханд ашиглуулахад тохирохгүй.

III

“Хэвийн эрүүл ухаан” гэдэг нь Бурханыг дуулгавартай дагаж, Бурханд үнэнч байж, Бурханыг хүсэн эрмэлзэж, Бурханд туйлын хандаж, Бурханыг гэсэн мөс чанартай байхыг хэлдэг. Бурханд нэгэн санаа сэтгэлээр хандаж, Бурханыг зориуд эсэргүүцэхгүй байхыг хэлдэг. Сатан ялзруулснаас хойш хүн Бурханы талаар үзэлтэй болж, Бурханд үнэнч байдалгүй, Бурханыг гэх хүсэл эрмэлзэлгүй болсон, Бурханыг гэх мөс чанарыг ярихын ч хэрэггүй. Хүн Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, шүүдэг, тэр ч бүү хэл ар хударгаар нь Түүн рүү хараал зүхэл урсгадаг. Түүнийг Бурхан гэдгийг хүн сайн мэддэг атлаа ар хударгаар нь Түүнийг шүүдэг; хүн Бурханыг огтхон ч дуулгавартай дагадаггүй, ердөө л Түүнээс юм нэхэж, Түүнд хүсэлт тавьсаар байдаг. Ийм хүмүүс жигшүүрт зан авираа мэдэж, тэрслүү үйлдэлдээ харамсах чадваргүй. Хэрвээ хүмүүс өөрсдийгөө танин мэдэж чаддаг бол эрүүл ухаан нь бага зэрэг сэргэсэн байна; хүмүүс Бурханы эсрэг тэрсэлдэг хэр нь өөрсдийгөө мэддэггүй байх тусам, эрүүл ухаан нь төдий чинээ согогтой байдаг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”-ээс

Өмнөх: 236  Ийм бохир газар амьдардаг хүмүүс

Дараах: 238  Өөрийг нь үнэхээр хүсэн эрмэлздэг хүмүүсийг Бурхан орхихгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх