197 Махан биеэс урвахын утга учир
I
Хүний махан бие могойтой адил: Үүний мөн чанар нь хүний амийг хорлох явдал, махан бие хүссэнээ бүрэн авах үед чи амиа алддаг. Махан бие бол Сатаных. Энэ нь дотроо үргэлж хэрээс хэтэрсэн хүслийг агуулдаг; энэ нь үргэлж өөрийгөө л бодож, үргэлж амар хялбарыг хүсэж, тав тухад ташуурахыг эрмэлзэж, юунд ч яарч сандралгүй, дэмий зүгээр суудаг, тодорхой хэмжээнд махан биеийг хангавал энэ нь эцэстээ чамайг залгина. Бурханы өмнө амийг олж авч чадах эсэх, эцсийн төгсгөл чинь ямар байх нь махан биеэс урвахыг хэрхэн хэрэгжүүлдгээс чинь хамаарна.
II
Бурхан чамайг аварч, чамайг сонгож, заяа төөргийг чинь тогтоосон атал өнөөдөр чи Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг хэрэгжүүлж, жинхэнээсээ Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр махан биеэсээ урвахыг хүсдэггүй бол эцэстээ чи өөрийгөө сүйрүүлж, улмаар асар их шаналлыг туулах болно. Хэрвээ чи махан биеийг үргэлж өөгшүүлдэг бол Сатан чамайг аажмаар залгиж, чамайг амьгүй, эсвэл Сүнсээр хөдөлгөгддөггүй болгож, нэг л өдөр дотор чинь бүрмөсөн харанхуй болно.
III
Харанхуйд амьдрах үедээ чи Сатанд олзлогдож, зүрх сэтгэлдээ цаашид Бурхангүй болно, тэр үед чи Бурханы оршихуйг үгүйсгэж, Түүнийг орхин явна. Тиймээс, хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахыг хүсдэг бол шаналгаат төлөөс төлж, зовлон бэрхшээл туулах ёстой. Гаднаа урам зоригтой, бэрхшээл зовлонтой байж, илүү ихийг уншиж, илүү их гүйх хэрэггүй; үүний оронд тэд хэрээс хэтэрсэн бодол, хувийн ашиг сонирхол, өөрийн төлөвлөгөө, үзэл, санаархал гэх мэт дотроо байдаг зүйлийг хойш тавих ёстой. Энэ бол Бурханы санаа зорилго юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс