183  Итгэл цэвэршүүлэлтээр л дамжин ирдэг

I

Итгэлтэй байх үедээ л чи Бурханыг харж чадна. Итгэлтэй л байвал Бурхан чамайг төгс болгоно, чи итгэл үгүй бол Тэр үүнийг хийж чадахгүй. Бодитой туршлагаараа чи Бурханы үйл хэргийг харах итгэлтэй болох үед Бурхан чамд харагдаж, чамайг дотроос чинь гэгээрүүлж, чиглүүлнэ. Ийм итгэл үгүй бол Бурхан үүнийг хийж чадахгүй. Хэрэв чи Бурханд найдах найдвараа алдсан бол Түүний ажлыг хэрхэн туулж чадах юм бэ? Тиймээс чамд итгэл байгаа бөгөөд Бурханд эргэлзэх эргэлзээ тээгээгүй үед л, Түүнийг юу ч хийсэн, Түүнд итгэх жинхэнэ итгэл чамд байгаа үед л туршлагаар чинь дамжуулан Тэр чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд тэр цагт л чи Түүний үйл хэргийг харж чадна. Энэ бүхэнд итгэлээр дамжуулан хүрдэг. Итгэл зөвхөн цэвэршүүлэлтээр дамжин ирдэг бөгөөд цэвэршүүлэлт байхгүй бол итгэл бий болж чадахгүй.

II

Итгэл гэж юуг хэлдэг вэ? Итгэл гэдэг нь ямар нэг зүйлийг харж, барьж чадахгүй үед, Бурханы ажил хүний үзэлтэй нийцэхгүй үед, хүн хүрэхийн аргагүй үед хүнд байх ёстой жинхэнэ итгэл үнэмшил, чин үнэн зүрх сэтгэл юм. Энэ бол Миний ярьдаг итгэл юм. Зовлон, цэвэршүүлэлтийн үеэр хүмүүст итгэл хэрэгтэй, итгэлтэй болсны дараа цэвэршүүлэлт ирнэ—цэвэршүүлэлт, итгэл хоёрыг салгах аргагүй. Бурхан яаж ч ажилласан, орчин нөхцөл чинь ямар ч байсан чи амийг эрэлхийлж, үнэнийг эрж хайж, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрэлхийлж, Түүний үйл хэргийг мэдэхээр эрж хайж, үнэний дагуу үйлдэж чаддаг, энэ нь жинхэнэ итгэлтэй байх явдал, чи Бурханд итгэх итгэлээ алдаагүй гэдгийг энэ нь нотолдог.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос

Өмнөх: 182  Бурхан хүнийг шалгаж, цэвэршүүлдгийн утга учир

Дараах: 184  Бурхан хүнийг төгс болгохын тулд шалгаж, цэвэршүүлдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154  Салхи бороон дундуур

IБи Таны үгэнд өдөр бүр умбадаг; бодитой Бурхан Та хамгийн хайр татам гэдгийг би харсан.Та Өөрийгөө даруу болгон махбодод нуугдан ирж, хүн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх