72  Бурхан орчлон даяар, мөн үүний дээр шинэ ажил хийсэн

I

Би дээд тэнгэрийг Өөрийн үйлийн илрэлээр дүүргэж, газар дээрх бүх зүйлийг Өөрийн хүч чадлын дор сөхрүүлэн унагаж, тийнхүү “дэлхийн эв нэгдлийн” төлөөх төлөвлөгөөгөө биелүүлж, Өөрийн энэ хүслийг биелүүлэх болно. Ингэснээр хүн газрын хөрсөн дээр “тэнүүчлэхээ” больж, харин удалгүй тохиромжтой хүрэх газартай болно. Би хүн төрөлхтний төлөө бүхий л талаар санаа тавьдаг, ингэснээр хүн төрөлхтөн мөдхөн амар амгалан, аз жаргалын нутагт амьдарч, амьдралынх нь өдөр хоногууд зэврүүн байхаа болино, ийнхүү Миний төлөвлөгөө газар дээр бүтэлгүйтэхгүй.

II

Хүний оршин тогтнолын улмаас Би Өөрийн хаанчлалыг газар дээр байгуулна, учир нь Миний алдрын илрэлийн нэг хэсэг газар дээр байдаг, газар дээр байдаг. Дээд тэнгэрт Би Өөрийн хотыг эмх цэгцтэй болгож, тэгснээрээ дээр дооргүй бүх зүйлийг шинэчилнэ. Би тэнгэрийн дээр болон доор орших бүхнийг нэгтгэх болно. Ингэснээр газар дээрх бүх зүйл тэнгэр дээрх бүх зүйлтэй нэгдэнэ. Энэ бол Миний төлөвлөгөө; энэ бол эцсийн эринд Миний гүйцэлдүүлэх зүйл юм—Миний ажлын энэ хэсэгт хэн ч хөндлөнгөөс бүү оролцог!

III

Би орчлон даяарх хүмүүсийг Өөрийн сэнтийн өмнө дуулгавартай байлгаж, шүүлтийнхээ улмаас өөр өөр ангилалд хувааж, төрлийнх нь дагуу ангилж, улмаар гэр бүлийн овогт нь хамааруулна. Ингэснээр бүх хүн төрөлхтөн Миний эсрэг тэрслэхээ больж, харин ч Миний нэрлэсэн ангиллын дагуу дэг журамтай, цэгцтэй зохицуулалтад орох болно—хэн ч хүссэнээрээ хөдөлж үл болно! Орчлон даяар, мөн үүний дээр Би шинэ ажил хийлээ; орчлон ертөнц дэх бүх хүн Миний гэнэтийн илрэлтэд алмайран гайхширч, Миний ил тод илрэлт тэдний мэдлэгийн хүрээг үлэмж тэлсэн. Өнөөдөр тийм биш байна гэж үү?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 43-р бүлэг”-ээс

Өмнөх: 71  Хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл хэзээ ч өөрчлөгдөхгүй

Дараах: 73  Хагацах цаг боллоо

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх