59  Бурханы өршөөлийн ачаар хүн төрөлхтөн өнөөг хүртэл амьд үлдсэн

I

Би өдөр бүр хүнийг хангаж, түүнд өгч байдаг хэдий ч тэр үргэлж жинхэнээсээ хүлээн авч чаддаггүй, Миний өгсөн бүх баялгийг үргэлж авч чаддаггүй. Би хүний завхралыг нэвт шувт мэддэг; Миний хувьд түүний дотоод ертөнц усанд туссан гэрэлт сар мэт тодорхой байдаг. Би хүнд хааш яаш ханддаггүй, мөн түүнийг аргацаадаг ч үгүй; хүн зүгээр л өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх чадваргүй, тиймээс бүх хүн төрөлхтөн үргэлж доройтсоор ирсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн ийм доройтлоос бүрэн ангижрах чадваргүй хэвээр байна. Ядуу дорд, өрөвдмөөр хүн төрөлхтөн! Яагаад хүн Намайг хайрладаг ч Миний Сүнсний санаа зорилгыг дагаж чаддаггүй юм бэ? Би үнэхээр Өөрийгөө хүн төрөлхтөнд илчлээгүй гэж үү? Хүн төрөлхтөн үнэхээр Миний нүүр царайг хараагүй гэж үү? Би хүн төрөлхтөнд хэтэрхий бага өршөөл энэрэл үзүүлсэн юм гэж үү?

II

Өө бүх хүн төрөлхтний тэрслэгчид! Тэд Миний хөл дор няц гишгэгдэх ёстой; тэд Миний гэсгээлт дунд замхрах ёстой бөгөөд Миний агуу ажил бүрэн дуусах өдөр хүн төрөлхтний дундаас гологдсон байх ёстой, ингэснээр бүх хүн төрөлхтөн тэдний үзэшгүй муухай нүүр царайг мэднэ. Хүн Миний нүүр царайг харж, эсвэл Миний дуу хоолойг сонсоход хэцүү байдгийн учир нь дэлхий ертөнц тэр даяараа дэндүү булингартай, дуу шуугиан нь хэтэрхий их байдаг, тиймээс хүн Миний нүүр царайг эрж хайхаас, Миний зүрх сэтгэлийг ойлгохоос залхуурдаг. Энэ нь хүний завхралын шалтгаан биш гэж үү? Үүнээс болж хүн гачигдалтай байдаггүй гэж үү? Бүх хүн төрөлхтөн үргэлж Миний хангалт дунд байсаар ирсэн; хэрвээ тэгээгүй бол, хэрвээ Би өршөөнгүй байгаагүй бол өнөөдрийг хүртэл хэн амьд үлдэх билээ? Надад цаглашгүй их баялаг бий, гэхдээ бүх гай гамшиг ч бас Миний гарт байдаг—хэн гамшгаас хүссэн үедээ зугтаж чадах билээ? Хүний залбирал, эсвэл зүрх сэтгэл дэх уйлаан нь түүнд ингэх боломж олгодог гэж үү? Хүн хэзээ ч Надад үнэн голоосоо залбирч байгаагүй тул бүх хүн төрөлхтний дундаас нэг ч хүн насан туршдаа жинхэнэ гэрэл дунд амьдарч байгаагүй; хүмүүс анивчсан гэрэл дунд л амьдардаг. Энэ нь хүн төрөлхтний өнөөдрийн гачигдлыг бий болгосон юм.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 21-р бүлэг”-ээс

Өмнөх: 58  Бурханы хүнд өгсөн хамгийн агуу ерөөл

Дараах: 60  Бурханы эсрэг ов мэх хүний үйлд нэвт шингэсэн байдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх