30  Бурхан ялгууснаар эргэн ирлээ

I

Сион! Уухайл! Сион! Дуул! Би ялгууснаар эргэн ирлээ, Би ялалтаар эргэн ирлээ! Бүх хүмүүс ээ! Дараалалдаа хурдан жагс! Бүтээлийн бүх зүйл ээ! Одоо зогсоцгоо, учир нь Миний үнэн бие бүхий л орчлон ертөнцтэй нүүр тулж, дэлхийн Зүүн зүгт гарч ирсэн! Хэн өвдөг сөгдөн шүтэн мөргөхгүй байж зүрхлэх билээ? Хэн жинхэнэ Бурхан гэж Намайг дуудахгүй байж зүрхлэх билээ? Хэн эмээсэн зүрх сэтгэлээр бишрэн харахгүй байж зүрхлэх билээ? Хэн магтаал өргөхгүй байж зүрхлэх билээ? Хэн баярлан хөөрөхгүй байж зүрхлэх билээ? Миний ардууд гарцаагүй Миний дуу хоолойг сонсоно!

II

Уулс, гол мөрөн болон бүх зүйл эцэс төгсгөлгүй уухайлж, зогсолтгүй үсэрч харайна. Энэ үед хэн ч ухарч зүрхлэхгүй, хэн ч өндийн босож эсэргүүцэж зүрхлэхгүй. Энэ бол Миний гайхалтай үйл хэрэг, үүнээс ч илүүтэйгээр Миний агуу хүч чадал! Би бүх зүйлийг Надаас эмээдэг зүрх сэтгэлтэй болгож, үүнээс ч илүүтэйгээр Өөрийгөө магтуулна! Энэ бол Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний эцсийн зорилго, Миний урьдчилан тогтоосон зүйл билээ. Нэг ч хүн, нэг ч зүйл, нэг ч үйл явдал Намайг эсэргүүцэн босож, Намайг сөрж зүрхлэхгүй.

III

Миний ардууд бүгд Миний уул руу цувж, Миний өмнө гарцаагүй буулт хийнэ, учир нь Надад сүр жавхлан, шүүлт байдаг, Би эрх мэдэл агуулдаг. Миний хувьд юу ч хэцүү биш. Бүгд Миний амнаас гардаг үгээр устгагдана, мөн Миний үгээр бат зогсож, гүйцэлдэнэ. Энэ бол Миний агуу хүч чадал, Миний эрх мэдэл билээ. Би хүч чадлаар дүүрэн агаад эрх мэдлээр бялхаж байдаг учир хэн ч Надад саад хийж зүрхлэхгүй. Би аль эрт бүх зүйлийг дийлж, бүх тэрслүү хөвгүүдийг ялсан.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 120-р бүлэг”-ээс

Өмнөх: 29  Босоод, Бурхантай хамтран ажилла

Дараах: 31  Бурханы шүүлт бүрэн илчлэгдлээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх