14 Бурханы хоньд Түүний дуу хоолойг сонсдог
I
Өдөр хоногууд төгсгөл болно; дэлхий дэх бүх зүйл оргүй хоосон болж, бүх зүйл шинээр төрнө. Үүнийг санагтун! Санагтун! Үүнд хайхрамжгүй хандаж болохгүй! Тэнгэр газар өнгөрөн одно, гэхдээ Миний үг өнгөрөн одохгүй! Би та нарыг дахин нэг удаа ятгая: Дэмий бүү гүйлд! Сэрцгээ! Буцацгаа, эрэг ойрхон байна! Би та нарын дунд хэдийн гарч ирж, Миний дуу хоолой гарсан.
II
Миний дуу хоолой та нарын өмнө гарч, өдөр бүр та нартай нүүр нүүрээрээ учирдаг бөгөөд өдөр бүр шинэлэг, шинэ байдаг. Чи Намайг, Би чамайг харсан, Би чамтай байнга ярьдаг, чамтай Би нүүр тулан байна. Гэсэн ч чи Намайг голдог, Намайг мэддэггүй. Миний хонь Миний дуу хоолойг сонсож чадна, гэсэн ч та нар тээнэгэлзсээр! Тээнэгэлзсээр! Зүрх сэтгэл чинь хатуурч, нүд чинь Сатанд сохлуулаад чи Миний алдар суут нүүр царайг харж чаддаггүй—хэчнээн өрөвдөлтэй вэ! Хэчнээн өрөвдөлтэй вэ!
III
Миний сэнтийн өмнөх долоон Сүнс дэлхийн өнцөг булан бүрд илгээгдсэн ба чуулгануудад хандан яриулахаар Би Өөрийн Элчийг илгээнэ. Би бол зөвт агаад итгэмжит, хүний зүрх сэтгэлийн хамгийн гүнийг шинжилдэг Бурхан билээ. Ариун Сүнс чуулгануудад хандан айлдаж байгаа, чихтэй бүхэн сонсох ёстой! Амьд бүхэн хүлээн авах ёстой! Тэдгээрийг зүгээр л идэж уу, бүү эргэлз. Миний үгийг дуулгавартай дагадаг, үгэнд ордог бүх хүн асар их ерөөл хүртэнэ!
IV
Миний нүүр царайг чин сэтгэлээсээ эрж хайдаг бүх хүн гарцаагүй шинэ гэрэл, шинэ гэгээрэл, шинэ танин мэдэхүйтэй болно; бүгд шинэлэг, шинэ байна. Миний үг хэдийд ч чамд үзэгдэж, сүнсний нүдийг чинь нээнэ, ийнхүү чи сүнсний ертөнцийн бүх нууцыг харна. Хаанчлал хүмүүсийн дунд байна. Хоргодох газарт ор, тэгвэл бүх нигүүлсэл болон ерөөл чам дээр ирж, өлсгөлөн тахал чамд ойртож чадахгүй, чоно, могой, бар, цоохор ирвэс ч чамд хөнөөл учруулж чадахгүй. Чи Надтай хамт явж, Надтай хамт алхаж, Надтай хамт алдар луу орно!
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 15-р бүлэг”-ээс