12 Төгс Хүчит Бурхан бол хүний ар дахь дэмжлэг билээ
I
Чи энэнээс ч нэг, тэрнээс ч нэг айх хэрэггүй; хэчнээн олон бэрхшээл, аюултай тулгарч магадгүй ч гэсэн чи ямар ч саад бартаанд сааталгүй, Миний өмнө тууштай хэвээр үлдэх учиртай, ингэснээр Миний хүсэл саадгүй хэрэгжинэ. Энэ чиний үүрэг. Чи бүхнийг тэвчих ёстой; Миний төлөө чи бүхнийг хаяад, хамаг чадлаараа Намайг дагахад бэлэн байж, ямар ч төлөөс төлөхөд бэлэн байх ёстой. Одоо бол Би чамайг шалгах цаг Надад чи үнэнч байдлаа өргөн барих уу? Намайг чи замын төгсгөл хүртэл үнэнчээр дагаж чадах уу?
II
Бүү ай; Миний дэмжлэг байхад энэ замыг хэн хааж чадах билээ? Үүнийг сана! Санаж яв! Бүх зүйлд Миний сайн санаа зорилго бий, бүгд Миний шинжилт дор байдаг. Чи үг, үйлдэл бүрээрээ Миний үгийг дагаж чадах уу? Галын сорилтууд чам дээр ирэхэд чи өвдөг сөгдөж, хашхирах уу? Эсвэл, урагш явж чадахгүй бээцийх үү?
III
Христийн давамгайлсан амь хэдийн илэрсэн; чамд айх зүйл юу ч үгүй. Сатанууд бидний хөл дор байгаа ба тэдний цаг нэг их удаан үргэлжлэхгүй. Хурдан сэр! Садар самуун энэ газраас зугт; үхлийн ангалаас өөрийгөө чөлөөл! Юу болсон ч хамаагүй, Надад үнэнч байж, зоригтойгоор урагшил; Би бол чиний бат бөх хад, тиймээс Намайг түш!
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг”-ээс