77-р бүлэг

Миний үгэнд бат итгэлгүй байна гэдэг Миний үйлдэлд үгүйсгэсэн байдлаар хандахтай адил. Өөрөөр хэлбэл, Миний үг Миний Хүүгээс урсан гарсан атал та нар үүнд ач холбогдол өгдөггүй. Та нар маш хөнгөн хийсвэр юм! Миний Хүүгийн дотроос олон үг урсан гарсан боловч та нар үүнд эргэлзэж, тээнэгэлздэг. Та нар сохор юм! Миний хийсэн юм бүхний цаад зорилгыг та нар ойлгодоггүй. Өөрийн Хүүгээр дамжуулан Миний илэрхийлдэг үг Миний үг биш гэж үү? Би Өөрөө шууд хэлэх хүсэлгүй зарим зүйл байдаг тул Хүүгээрээ дамжуулан хэлдэг. Гэвч та нар яагаад тийм утгагүй аашилж, Намайг шууд яриулах гэж зүтгэнэ вэ? Та нар Намайг ойлгодоггүй, Миний үйлдэл, үйл хэрэгт үргэлж эргэлздэг! Миний хөдөлгөөн бүр, Миний үйлдэл, үйл хэрэг бүр зөв гэдгийг Би өмнө нь хэлээгүй гэж үү? Хүмүүс тэдгээрийг шинжихээ болих ёстой. Бузар гараа тат! Би чамд нэг юм хэлье: Миний ашигладаг бүх хүн Намайг дэлхийг бүтээхээс өмнө урьдчилан тогтоогдсон бөгөөд өнөөдөр бас Би тэднийг сайшаасан. Та нар байнга ийм зүйлд хүчин чармайлт гаргаж, Намайг болох хүнийг шинжиж, Миний үйлдлийг судалж байна. Та нар бүгд наймааны сэтгэлгээтэй юм. Дахиад ийм зүйл тохиолдвол та нарыг Миний гар гарцаагүй цохин унагах болно. Миний хэлж байгаа зүйл гэвэл: Надад бүү эргэлз, бас Миний хийсэн зүйлсийг битгий дүгнэн цэгнэж, эргэцүүл. Иймэрхүү зүйлд хошуу дүрж бүр ч хэрэггүй, учир нь энэ Миний захиргааны зарлигтай холбоотой юм. Энэ бол жижиг асуудал биш!

Миний зааварчилсан бүхнийг хийхийн тулд байгаа цагаа ашигла. Би бас анхааруулга болгож, дахиад хэлье: Гаднынхан Хятад руу үй олноороо орж ирэх гэж байна. Энэ бол туйлын үнэн! Ихэнх хүн үүнд эргэлзэж, бат итгэхгүй байгааг Би мэддэг тул амийн өсөлтийг хурдан эрж хайж, Миний хүслийг хурдхан хангаасай гэсэндээ та нарт ахин дахин сануулдаг. Өнөөдрөөс эхлэн, олон улсын нөхцөл байдал улам түгшүүртэй болж, янз бүрийн улс орнууд дотроосоо нуран унаж эхэлнэ. Хятадад аз жаргалтай өдөр төгсгөл болсон. Энэ нь ажилчид ажил хаяж, оюутнууд хичээл номоо хаяж, бизнес эрхлэгчид бизнес хийхээ больж, үйлдвэрүүд бүгд үүдээ барин, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадахгүй гэсэн үг юм. Тэдгээр албан хаагч зугтахын тулд хөрөнгөө бэлдэнэ (энэ нь ч бас Миний удирдлагын төлөвлөгөөнд үйлчилнэ), төв засгийн газрын бүх түвшний удирдагчид бүгд бэлтгэл ажил хийнгээ бусдыг золиослон байж зарим нэг зүйлд анхаараад завгүй байх болно (энэ нь дараагийн алхамд үйлчлэхийн тулд юм). Сайн харж ав! Миний ажил бүх ертөнцөд чиглэдэг тул энэ бол Хятад төдийгүй орчлон ертөнцийг бүхэлд нь хамарсан зүйл юм. Гэхдээ энэ нь бас ууган хөвгүүд болох бүлэг хүнээс хаад бий болгох үйлчлэлийн төлөө юм. Та нар үүнийг тодорхой ойлгов уу? Түргэхэн эрж хай! Би та нарт шударга бус хандахгүй; Би та нарт ханатлаа баяр цэнгэл эдлэх боломж олгоно.

Миний үйлдэл гайхамшигтай. Дэлхий дээр агуу гамшгууд гарч ирж, бүх мууг үйлдэгч болон эрх баригч шийтгэл хүртэж байх үед—бүр нарийн хэлбэл, Миний нэрийн гаднах мууг үйлдэгчид зовох үед—Би та нарт ерөөлөө хайрлаж эхэлнэ. Энэ бол урьд нь Миний ахин дахин хэлсэн “Та нар гамшгийн зовлон шаналал, хор хөнөөлийг амсахгүй нь лавтай” хэмээх үгийн бодит утга юм. Үүнийг та нар ойлгож байна уу? “Энэ удаад” гэж Миний хэлдэг нь Миний амнаас үг гарах үеийг хэлж байгаа юм. Ариун Сүнсний ажил маш хурдан хийгдсэн; Би нэг минут, нэг секунд ч үрж, цаг алдахгүй. Харин ч хэлсэн яг тэр мөчдөө Өөрийн үгийн дагуу үйлдэх болно. Хэрэв Би, өнөөдөр хэн нэгнийг таягдан хаяна, жигшинэ гэж хэлбэл тухайн хүн даруй дуусах болно. Өөрөөр хэлбэл, Миний Ариун Сүнс тэднээс даруй явснаар тэд амьд үхдэл, хэрэггүй болно. Тийм хүмүүс амьсгалж, алхаж, ярьсан хэвээр байж болох ч, Миний өмнө залбирсаар байж болох ч Намайг өөрсдийг нь орхисон гэдгийг хэзээ ч ухаарахгүй. Тэд мөн чанартаа хэрэггүй хүмүүс байх болно. Энэ бол туйлын үнэн агаад жинхэнэ юм!

Миний үг Намайг болох хүнийг төлөөлдөг. Үүнийг санаж яв! Бүү эргэлз; гарцаагүй бат итгэлтэй байх ёстой. Энэ бол үхэл, амьдралын асуудал! Энэ бол туйлын ноцтой зүйл! Намайг үгээ хэлэх яг тэр мөчид Миний хийх гэсэн зүйл аль хэдийн биелсэн байдаг. Энэ бүх үг Миний Хүүгээр дамжин хэлэгдэх ёстой. Та нарын хэн чинь энэ асуудлын тухай нухацтай бодож үзсэн бэ? Үүнийг Би яаж өөрөөр тайлбарлаж болох вэ? Үргэлж аймхай, хулчгар байхаа боль. Би үнэхээр хүмүүсийг сэтгэлийг хайхардаггүй гэж үү? Би Өөрийн сайшаадаг хүмүүсийг тоомжиргүй хөсөр хаяна гэж үү? Миний хийдэг бүхэн зарчимтай. Би Өөрийнхөө байгуулсан гэрээг урж хаяхгүй, Өөрийн төлөвлөгөөнд ч бас саад хийхгүй. Би та нар шиг гэнэн биш. Миний ажил бол агуу зүйл; энэ бол нэг ч хүний хийж чадахгүй зүйл. Би Өөрийгөө зөвт агаад Намайг хайрладаг хүмүүст Би бол хайр гэж хэлсэн. Чи үүнийг үнэн гэдэгт итгэхгүй байна уу? Чи болгоомжилсон хэвээр байна! Бүх зүйлийн талаарх мөс чанар чинь цэвэр л юм бол чи яагаад тэгтлээ айсан хэвээр байгаа юм бэ? Чи өөрийгөө хүлчихсэн учраас тэр. Хүү минь! Бүү гунигла, нулимс бүү унага, Би чамайг хаяхгүй гэж олон удаа сануулсан. Чи надад итгэж чадахгүй л байна уу? Би чамаас зуурч, тавьж явуулахгүй; Би чамайг үргэлж Өөрийн хайраар тэвэрнэ. Би чиний Эцэг, чамайг тулж түшдэг нэгэн гэдгээ харуулахын тулд чамайг харж хандан, хамгаалж, бүх зүйл дээр чамд илчлэл, мэдлэг ухаан өгнө. Эцгийнхээ мөрөн дээрх ачааг яаж хөнгөрүүлж болох вэ гэж үргэлж бодлогоширч явдгийг чинь Би мэднэ. Энэ бол Миний чамд өгсөн ачаа юм. Үүнээс зайлах гэж бүү оролд! Өнөөдөр хэчнээн хүн Надад үнэнч байж чадах вэ? Чи бэлтгэлээ түргэсгэж, хурдан өсөж том болон, Миний зүрх сэтгэлийг хангалуун болгоно гэж Би найдаж байна. Эцэг нь хүүгийнхээ төлөө өдөр шөнөгүй махран хөдөлмөрлөдөг тул хүү нь ч бас Эцгийнхээ удирдлагын төлөвлөгөөг минут, секунд бүрд бодолцох хэрэгтэй. Энэ бол Миний ярьдаг байсан, Надтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа хэрэг юм.

Бүгд Миний хийж байгаа хэрэг. Би өнөөдөр ашигладаг хүмүүстээ ачаа үүрүүлж, мэргэн ухаан өгнө, ингэснээр тэдний бүх үйлдэл Миний хүсэлд нийцэж, Миний хаанчлал биеллээ олж, шинэ тэнгэр, газар гарч ирнэ. Миний ашиглахгүй байгаа хүмүүс бол шал эсрэгээрээ байдаг; тэд үргэлж манарсан байдалтай, идмэгцээ унтаж, унтаж дуусаад л идэж, ачаа гэж юуг хэлдгийг огт мэддэггүй. Ийм хүмүүст Ариун Сүнсний ажил байдаггүй бөгөөд тэднийг Миний чуулганаас аль болох хурдан цэвэрлэх хэрэгтэй. Одоо Би үзэгдэлтэй холбоотой зарим асуудлыг ярилцана: Чуулган бол хаанчлалын урьдач нөхцөл; чуулган тодорхой хэмжээнд байгуулагдсан цагт л хүмүүс хаанчлалд орж чадна. Хаанчлалд хэн ч шууд орж чадахгүй (Миний амлалтыг аваагүй л бол). Чуулган бол анхны алхам боловч хаанчлал бол Миний удирдлагын төлөвлөгөөний зорилго юм. Хүмүүс хаанчлалд ормогц бүх зүйл хэлбэрээ олох бөгөөд айх зүйлгүй болно. Одоо Миний ууган хөвгүүд л Миний хамтаар хаанчлалд орж, бүх улс үндэстэн, ард түмнийг захирч эхлээд байна. Өөрөөр хэлбэл, Миний хаанчлал эмх журамд орж эхэлж байгаа бөгөөд хаад, эсвэл ард түмэн байх бүх хүн ил тод зарлагдлаа. Ирээдүйн үйл явдлыг та нарт алхам алхмаар, дэс дараалалтай хэлж өгөх болно; хэтэрхий сэтгэлээ чилээж, санаа зовох хэрэггүй. Миний чамд хэлсэн үг бүрийг санадаг уу? Хэрэв чи үнэхээр Миний төлөө байдаг бол Би чамд үнэнч шударгаар хэлэх болно. Харин ов мэх гаргаж, шударга бус авирладаг хүмүүст Би эргүүлээд хааш яаш хандаж, тийм зан авир яг хэнийг сүйрүүлэхийг тодорхой харуулна!

Өмнөх: 76-р бүлэг

Дараах: 78-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх