71-р бүлэг

Би Өөрийгөө бүхэлд нь та нарт харуулсан атал яагаад та нар Миний үгийг бүх зүрх сэтгэл, оюун санаагаараа тунгаан боддоггүй юм бэ? Яагаад та нар Миний үгийг хог шиг үздэг юм бэ? Миний хэлдэг зүйл буруу гэж үү? Миний үг эмзэг газрыг чинь цохичихсон уу? Та нар байнга хойшлуулж, эргэлзэж байна. Яагаад ингэж авирладаг юм бэ? Би тодорхой хэлээгүй гэж үү? Миний үгийг анхааралтай тунгааж, сайтар анхаарал хандуулах ёстой гэж Би маш олон удаа хэлсэн. Та нараас хэн нэг чинь дуулгавартай, хүлцэнгүй хүүхэд мөн үү? Миний үг хий дэмий байсан уу? Ямар ч үр нөлөөгүй байсан уу? Чиний хэр их нь Миний хүсэлтэй нийцэж чадах вэ? Ганцхан хором л чамтай ярихгүй орхивол чи замбараагүй, хяналтгүй болно. Хэрвээ Би хэрхэн үйлдэж, хэрхэн ярихыг тодорхой өгүүлэхгүй л бол чи зүрх сэтгэлийнхээ гүнд огт мэддэггүй юм гэж үү? Би чамд хэлье! Хохирол амсдаг хүн бол дуулгаваргүй, захирагддаггүй, мунхаглан итгэдэг хүн юм! Миний хэлдэг зүйлд анхаарал тавьдаггүй, нарийн ширийнийг ухаарч чаддаггүй хүмүүс Миний санаа зорилгыг ухан ойлгож чадахгүй, Надад үйлчилж ч чадахгүй. Ийм хүмүүс Миний харьцалтыг туулж, Миний шүүлттэй тулгарна. Нарийн ширийнийг ухаарахгүй байх гэдэг нь туйлын увайгүй, мөн дур зоргоороо байгаа хэрэг юм; тиймээс Би ийм хүмүүсийг үзэн яддаг ба тэдэнд зөөлөн хандахгүй. Би тэдэнд ямар ч өршөөл үзүүлэхгүй; харин Өөрийн бүх сүр жавхлан, шүүлтийг л үзүүлнэ. Тэгээд Намайг мэхэлж зүрхэлсээр байгаа эсэхээ хар. Би бол хүний зүрх сэтгэлийн гүнийг шинжилдэг Бурхан. Энэ нь хүн бүрд илэрхий байх ёстой; эс тэгвээс тэд хайхрамжгүй байдлаар ажлаа хийж, Надтай хааш яаш харьцсаар л байх болно. Зарим хүн өөрийн мэдэлгүй Надад цохиулдгийн шалтгаан энэ юм. Би хэнд ч шударга бусаар хандахгүй, буруу зүйл хийхгүй, Миний бүх үйлдэл Миний гарын ухаалаг зохицуулалтаар хийгддэг гэж Би хэлсэн.

Намайг үнэхээр хайрладаггүй бүх хүн дээр Миний шүүлт буусан. Яг энэ үед л, Би хэнийг урьдчилан тогтоож, сонгосон, хэнийг таягдан хаях вэ гэдэг нь тодорхой болно. Эдгээр нь бүгд нэг нэгээрээ илчлэгдэнэ, юу ч нуугдмал хэвээр үлдэхгүй. Бүх хүн, үйл явдал, зүйл Миний үгийг биелүүлэхийн тулд зогсдог бас оршдог бөгөөд Миний амнаас гарсан үгийг биелүүлэх гээд завгүй байдаг. Миний гар дангаараа орчлон ертөнц болон газар дэлхийн зах хязгаарыг хянадаг. Миний үгийг дуулгавартай дагахгүй байж зүрхэлдэг, эсвэл Миний үйл хэргийг тунхаглахаас татгалздаг хэнийг ч Би цохин, тэр хүнийг Үхэгсдийн орон руу живүүлж, оршин тогтнохыг нь болиулах ёстой. Миний бүх үг тохиромжтой, зохистой, мөн ямар ч хольцгүй байдаг. Ярьж байгаа байдал чинь Минийхтэй төстэй байж чадах уу? Та нар маш нуршуу; утгагүй юм ярьдаг, өөрсдийгөө тодорхой тайлбарладаггүй мөртөө зарим зүйлийг олж авсан, бараг ойлгочихсон гэж бодсоор байдаг. Би чамд хэлье! Хүн өөртөө сэтгэл хангалуун байх тусам Миний стандартаас төдий чинээ холддог. Тэд Миний хүсэлд хайхрамжтай байдаггүй бөгөөд Намайг хуурч, Миний нэрийг хамгийн ноцтойгоор шившиглэдэг! Ичгүүргүй юм! Та нар ямархуу биеийн хэмжээтэйгээ хардаггүй. Ямар мунхаг, мэдлэггүй юм бэ!

Миний үг цаг үргэлж, бүх талаар аливааг зааж үзүүлдэг. Чи үүнийг мэддэггүй хэвээр байж болно гэж үү? Чи бас л ойлгохгүй байна гэж үү? Чи Намайг сэтгэлээр унагаах гээ юү? Сүнсээ сэргээж, зоригоо чангал. Намайг хайрладаг ганц ч хүнд Би муухай ханддаггүй. Би хүний зүрх сэтгэлийн гүнийг шинжилдэг ба бүх хүний зүрх сэтгэлд байгаа бүгдийг мэддэг. Энэ бүх зүйл нэг нэгээрээ илчлэгдэж, бүгд Надаар шинжлүүлнэ. Би Намайг үнэхээр хайрладаг хэнийг ч, хэзээ ч үл тоомсорлохгүй; тэд бүгд ерөөл хүлээн авагчид, хаан болгохын тулд Миний урьдчилан тогтоосон ууган хөвгүүдийн бүлэг юм. Намайг үнэхээр хайрладаггүй хүмүүсийн тухайд бол, тэд өөрсдийнхөө заль мэхний бай бөгөөд золгүй явдал амсана; үүнийг ч бас Би урьдчилан тогтоосон. Бүү санаа зов; Би тэднийг нэг нэгээр нь илчилнэ. Би энэ ажлыг урьдаас сайтар бэлдсэн бөгөөд аль хэдийн хийгээд эхэлчихсэн. Энэ бүхэн нь эмх цэгцтэй байдлаар хийгдэж байгаа; огтхон ч замбараагүй биш. Хэн сонгогдож, хэн таягдан хаягдахыг Би аль хэдийн шийдсэн. Та нарт харуулахын тулд тэднийг нэг нэгээр нь илчилнэ. Энэ хугацаанд та нар Миний гар юу хийж байгааг харна. Миний зөвт байдал, Миний сүр жавхлан хэн нэгний ямар ч халдлага, эсэргүүцлийг зөвшөөрдгүйг, мөн халдсан хэн ч бай хатуу шийтгүүлнэ гэдгийг бүх хүн харна.

Би бол бүх хүний зүрх сэтгэлийн гүнийг байнга шинжилдэг Нэгэн. Намайг зөвхөн гаднаас бүү хар. Сохор хүмүүс! Миний маш тодорхой хэлсэн үгийг та нар сонсдоггүй, бүрэн төгс Бурхан Өөрөө Надад ердөө итгэдэггүй. Намайг аргалж, Надаас аливааг нууж зүрхэлдэг хэнийг ч Би тэвчихгүй нь лавтай.

Чи Миний айлдвар нэг бүрийг санаж байна уу? “Намайг харна гэдэг нь нуугдмал нууц нэг бүрийг мөнхөөс мөнхөд харахтай адил.” Чи энэ үгийг анхааралтай тунгаан бодсон уу? Би бол Бурхан, Миний нууцууд та нарт харагдсан. Та нар хараагүй гэж үү? Яагаад Надад анхаарал тавьдаггүй юм бэ? Оюун ухаандаа байгаа тодорхойгүй Бурханыг яагаад тийм их шүтдэг юм бэ? Нэгэн жинхэнэ Бурхан Би ямар нэгэн буруу зүйл хийж яаж болох юм бэ? Үүнийг тодорхой хар! Үүнд итгэлтэй бай! Миний үг, үйлдэл бүр, Миний үйл хэрэг, хөдөлгөөн болгон, Миний инээмсэглэл, хооллолт, хувцаслалт, Миний бүх зүйлийг Бурхан Өөрөө хийдэг. Та нар Намайг шүүдэг: Намайг ирэхээс өмнө та нар Бурханыг хэдийнээ харсан юм гэж үү? Тэгээгүй юм бол оюун санаандаа яагаад Намайг өөрсдийнхөө Бурхантай үргэлж харьцуулдаг юм бэ? Энэ нь бүхэлдээ хүний үзлийн үр дүн! Миний үйлдэл, зан авир та нарын төсөөлөлтэй нийцдэггүй, тийм үү? Миний үйлдэл, зан авир зөв эсэх талаар саналаа хэлэхийг Би хэнд ч зөвшөөрөхгүй. Би бол нэгэн жинхэнэ Бурхан, энэ бол өөрчлөгдөшгүй, хөдөлшгүй үнэн! Өөрийнхөө заль мэхэнд бүү авт. Миний үг үүнийг туйлын тодорхой хэлчихсэн. Надад хүн чанарын өчүүхэн хэсэг ч байхгүй; Би бүхэлдээ Бурхан Өөрөө бөгөөд юу ч нуулгүйгээр та нарт бүрэн үзэгдсэн!

Өмнөх: 70-р бүлэг

Дараах: 72-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх