Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Бурханы долоон бүрээ дахин дуугардаг

I

Миний долоон бүрээ дуугаран үүрэглэж буй хүмүүсийг сэрээдэг! Хурдан бос, хэт оройтоогүй байна. Өөрийн амийг хар! Нүдээ нээгээд одоо ямар цаг болохыг хар. Чи юу эрж хайдаг вэ? Бодох юм юу байна? Зууралдах юм юу байна? Миний амийг олж авах болон өөрийн хайрладаг, зууралддаг бүх зүйлийн хоорондох үнэ цэнийн ялгааг чи бодож үзээгүй юм гэж үү? Дур зоргоороо байж, хариуцлагагүй байхаа боль. Энэ боломжийг бүү алд. Энэ цаг дахин ирэхгүй! Шууд босоод, Сатаны алив явуулга, арга залийг нэвт харж, Сатаныг ялан дийл, Миний мөрийг үргэлж дага. Бүү шантар, сул дорой бүү бай, алхам алхмаар, замын төгсгөл хүртэл чигээрээ үргэлж урагш алх!

II

Долоон бүрээ дахин дуугарах үед, энэ нь тэрслүү хөвгүүдийн шүүлт, бүх үндэстэн болон ард түмний шүүлт рүү дуудсан дуудлага байх ба үндэстэн бүр Бурханы өмнө бууж өгнө. Бурханы алдар суут царай бүх үндэстэн, бүх ард түмний өмнө гарцаагүй харагдана. Хүн бүр бүрэн үнэмшиж, жинхэнэ Бурхан руу эцэс төгсгөлгүй хашхирна. Төгс хүчит Бурхан илүү алдар суутай болж, Миний хөвгүүд алдрыг хуваалцаж, Надтай хамт хаан болж, бүх үндэстэн, бүх ард түмнийг шүүж, мууг шийтгэж, Надад харьяалагддаг хүмүүсийг аварч, өршөөж, хаанчлалд бат бөх, тогтвортой байдлыг авчирна. Долоон бүрээний дуугаар асар олон хүн аврагдан, өвдөг сөгдөж, шүтэн мөргөхөөр тасралтгүй магтаалтайгаар Миний өмнө буцан ирнэ!

III

Долоон бүрээ дахин нэгэнтээ дуугарах үед, энэ нь эрин үеийн төгсгөл хэсэг, диавол Сатаныг ялсан ялалтын бүрээн дуу, газар дээрх хаанчлалын ил тод амьдралыг эхлүүлэх ёслолын буудлага байх болно! Маш сүрлэг энэ дуу, сэнтийн эргэн тойронд цуурайтах энэ дуу, тэнгэр газрыг доргиох энэ бүрээн дуу бол Миний удирдлагын төлөвлөгөөний ялалт, Сатаны шүүлтийн тэмдэг бөгөөд энэ хуучин ертөнцийг бүрэн үхэл рүү, ёроолгүй нүх рүү ялладаг! Энэхүү бүрээн дуу нь нигүүлслийн хаалга хаагдаж, хаанчлалын амьдрал газар дээр эхлэхийг илтгэдэг ба үүнийг бүрэн зөвтгөж болох юм. Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүсийг авардаг. Тэд Түүний хаанчлал руу буцмагц газар дээрх хүмүүст өлсгөлөн, тахал нүүрлэж, Бурханы долоон аяга буюу долоон гамшиг ар араасаа тохионо. Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс өнгөрөн одохгүй!

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Гучин зургаадугаар бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:Долоон аянгыг сул тавьдаг Нэгэн

Дараах:Бурханы шүүлт бүрэн илчлэгдлээ

Холбогдох агуулга