247 Христтэй нийцэлтэй байх замыг эрж хай
I
Фарисайчууд Есүсийг Хуучин Гэрээг эсэргүүцсэн,
Мессиа биш гэж ялласан.
Хэдий Есүс гэмгүй ч Түүнийг загалмайд цовдолсон.
Христ үнэнийг илэрхийлэхээр ирээд байхад,
Түүнийг дэлхийгээс хөөхийг илүүд үзнэ.
Түүнийг дэлхийгээс хөөсөн.
Тэд Библийг хамгаалахын тулд үнэнээс татгалзаж,
Түүнийг ахин цовдлохыг илүүд үздэг.
Зүрх сэтгэл нь хорлонтой,
уг чанар нь Бурханы эсрэг хүн
яаж аврал хүртэж чадах вэ?
Христтэй нийцэлтэй байх замыг эрж хай.
II
Бурхан хүмүүс дунд амьдардаг ч
энд байгааг нь хүн мэддэггүй.
Бурхан гэрлээ тусгасан ч
хүн оршин байгааг нь мэдэхгүй хэвээр байдаг.
Бурхан уур хилэнгээ илгээхэд
хүн Түүнийг бүр ч үгүйсгэдэг.
Хүн үсэгтэй, Библитэй
нийцэх замыг эрэлхийлсээр байдаг ч
үнэнтэй нийцэхийн тулд
Бурханы өмнө хүрч ирдэг нэг ч хүн байдаггүй.
Хүн тэнгэр дэх Бурханыг хүндэлдэг ч
хүн төрөлхтөнтэй амьдардаг Тэр
ердөө өчүүхэн нэгэн учир
бие махбодтой Бурханыг тоодоггүй.
Христтэй нийцэлтэй байх замыг эрж хай.
III
Библийн үг, тодорхойгүй Бурхантай л
нийцэхээр эрж хайдаг хүмүүс
Бурханд дорд харагддаг,
учир нь тэд өөрсдөд нь
эд баялаг өгч, хүний эрхээр байдаг,
оршин байдаггүй Бурханыг, үхмэл үгийг шүтдэг.
Тэд Бурханаас юу олж авах вэ?
Хүн төрөлхтөн үгээр илэрхийлэмгүй дорд.
Бурханы эсрэг байж,
эцэс төгсгөлгүй зүйл шаарддаг,
үнэнийг огт хайрладаггүй хүмүүс
яаж Түүнтэй нийцэлтэй байж чадах вэ?
Христтэй нийцэлтэй байх замыг эрж хай.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос шинэчлэн найруулав