184 Сатаныг ялж, хүнийг аврахын тулд Бурхан махбод болсон
I
Бурхан газар дээр
бие махбодтой болсон энэ хугацаанд
Өөрийн ажлыг хүмүүсийн дунд хийдэг.
Энэ бүх ажлын ганц зорилго нь:
чөтгөр Сатаныг ялах билээ.
Хүнийг байлдан дагуулж,
та нарыг бүрэн төгс болгосноор
Тэр Сатаныг ялах болно.
Та нарын цангинасан гэрчлэл хийх үе ч гэсэн
Сатаны ялагдлын тэмдэг байх болно.
Бурхан бие махбодтой болсон нь Сатаныг ялж,
бүх хүн төрөлхтнийг аврахын төлөө билээ.
II
Сатаныг ялахын тулд
хүн эхлээд байлдан дагуулагдаж,
дараа нь бүрэн төгс болгуулдаг.
Гэвч мөн чанартаа, Сатаныг ялахын зэрэгцээ
Бурхан хүнийг шаналлын ертөнцөөс авардаг.
Энэ ажил Хятадад, эсвэл ертөнц даяар
явагдах эсэхээс үл хамааран
бүгд Сатаныг ялж, хүнийг аврахын төлөө байдаг,
ингэснээр хүн амралтын газарт орж чадна.
Бурхан бие махбодтой болсон нь Сатаныг ялж,
бүх хүн төрөлхтнийг аврахын төлөө билээ.
III
Хэвийн махбод дахь
бие махбодтой болсон Бурхан нь
чухамдаа Сатаныг ялахын төлөө оршдог.
Энэ махбодтой Бурханы ажил нь
Бурханыг хайрладаг бүх хүнийг
аврахын төлөө байдаг.
Энэ нь бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж,
Сатаныг ялахын төлөө байдаг.
Бурханы бүх ажлын гол цөм нь
хүнийг аврахын төлөө
Сатаныг ялахтай салшгүй холбоотой.
Бурхан бие махбодтой болсон нь Сатаныг ялж,
бүх хүн төрөлхтнийг аврахын төлөө билээ.
Бурхан бие махбодтой болсон нь Сатаныг ялж,
бүх хүн төрөлхтнийг аврахын төлөө билээ.
Тэр бүх хүн төрөлхтнийг аварч байгаа.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас шинэчлэн найруулав