580 Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханыг хангалуун байлгах нь эн тэргүүнд байдаг

I

Өнөөдөр, та нарын биелүүлэх ёстой зүйл нь

нэмэлт шаардлага биш хүний үүрэг юм.

Бүх хүн үүнийг хийх хэрэгтэй.

Үүргээ биелүүлж эсвэл сайн биелүүлж чадахгүй бол

өөрсдөдөө түвэг удаж байгаа биш гэж үү?

Та нар үхлийг дуудаж байгаа биш үү?

Та нар яаж хэтийн ирээдүйг хүсэж чадаж байна вэ?

Бурханы ажилд, хүн

хүч чадлаа гамналгүй, үнэнч сэтгэлээ өгөх ёстой,

үзэлдээ автан үхлийг хүлээн, идэвхгүй суух ёсгүй.

Бурханы хувьд, Түүний ажил бол эн тэргүүний зүйл,

хамгийн чухал нь Түүний удирдлагын ажил юм.

Хүний хувьд, хамгийн эн тэргүүний зүйл нь

Бурханы үгийг хэрэгжүүлж

Бурханы шаардлагыг биелүүлэх юм.

Энэ бол та бүхний ойлгох хэрэгтэй зүйл юм.


II

Бурханы ажил хүн төрөлхтний төлөө байдаг.

Хүний хамтын ажиллагаа нь

Бурханы удирдлагын төлөвлөгөөний төлөө байдаг.

Бурхан хийх ёстой зүйлээ хийсний дараа

Бурхантай хамтрахын тулд хүн

чармайн хэрэгжүүлэх шаардлагатай.

Бурханы ажилд, хүн

хүч чадлаа гамналгүй, үнэнч сэтгэлээ өгөх ёстой,

үзэлдээ автан үхлийг хүлээн, идэвхгүй суух ёсгүй.

Бурханы хувьд, Түүний ажил бол эн тэргүүний зүйл,

хамгийн чухал нь Түүний удирдлагын ажил юм.

Хүний хувьд, хамгийн эн тэргүүний зүйл нь

Бурханы үгийг хэрэгжүүлж

Бурханы шаардлагыг биелүүлэх юм.

Энэ бол та бүхний ойлгох хэрэгтэй зүйл юм.


III

Өөрсдийнх нь төлөө Өөрийгөө золиослосон

Бурханд хүн яагаад үнэнч байж чаддаггүй вэ?

Хоёргүй сэтгэлээр ханддаг байтал

хүн яагаад хамтран ажилладаггүй вэ?

Хүн төрөлхтний төлөө Бурхан ажиллаж байхад

хүн яагаад Бурханы удирдлагад

үүргээ гүйцэтгэж чаддаггүй вэ?

Бурханы ажил энэ хүртэл ирээд байхад

чи харсан ч, үйлддэггүй сонссон ч хөдөлдөггүй.

Ийм хүмүүс мөхлийн бай биш гэж үү?

Өөрийн бүхнийг хүнд Бурхан өгсөн,

гэтэл яагаад хүн үүргээ

хичээнгүй биелүүлж чаддаггүй вэ?

Бурханы хувьд, Түүний ажил бол эн тэргүүний зүйл

хамгийн чухал нь Түүний удирдлагын ажил юм.

Хүний хувьд, хамгийн эн тэргүүний зүйл нь

Бурханы үгийг хэрэгжүүлж

Бурханы шаардлагыг биелүүлэх юм.

Энэ бол та бүхний ойлгох хэрэгтэй зүйл юм.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 579 Үүргээ хэрхэн биелүүлэх ёстой тухай

Дараах: 581 Аливаа зүйлд зарчимтай байснаар үүргээ сайн гүйцэтгэж чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх