450 Чи Бурханд итгэх зөв замд орсон уу?
I
Олон хүн Бурханд итгэдэг ч
Бурханы хүслийг мэддэггүй.
Олон хүн Бурханд итгэдэг ч
Сатан юу хүсдэгийг мэддэггүй.
Христэд итгэгчийн амьдралгүй,
тэд зүгээр л урсгал дагаж явдаг.
Тэд бусадтай, эсвэл
Бурхантай хэвийн харилцаатай байдаггүй.
Хүний олон бэрхшээл, дутагдлыг
өдөр мэт тодорхой харуулдаг.
Бурханы хүсэлд саадтай зүйлсийг
өдөр мэт тодорхой харуулдаг.
Хүн зөв замаас хол байгааг
энэ нь эргэлзээгүй харуулдаг.
Хүн амьдралын бодит туршлагагүйг
энэ нь эргэлзээгүй харуулдаг.
Зөв замд орно гэдэг нь
Бурханы өмнө зүрх чинь тайван байж,
Түүнтэй хэвийн ярилцан, алхам алхмаар
Бурханыг болон юу дутагддагаа мэднэ гэсэн үг.
Өдөр бүр чи шинэ гэгээрэл олж авч,
үнэн рүү орохоор улам хүсэн тэмүүлж,
шинэ мэдлэг олж авч,
Сатаны нөлөөллөөс ангижирч,
амь чинь хүчирхэгжин, өсдөг.
II
Чи зөв зам дээр байна уу?
Ямар зүйлүүд дээр Сатаны дөнгөнөөс салсан бэ?
Чи зөв зам дээр байна уу?
Ямар зүйл дээр Сатаны хүчнээс мултарсан бэ?
Хэрэв чи зөв зам дээр ирээгүй бол
Сатантай холбогдсон холбоо чинь
тасраагүй байна.
Ийм тохиолдолд, Бурханыг хайрлах хайр чинь
үнэнч, ариун байж чадах уу?
Чи Бурханд хайртай гэдэг ч
Сатаны гинжинд хүлэгдсэн хэвээр.
Чи Бурханд хайртай гэдэг ч
Бурханыг хуурч байгаа юм биш үү?
Бурханаар авхуулж,
Түүний ардын тоонд орж,
Бурханыг ариунаар хайрлахын тулд
эхлээд зөв замд орох ёстой.
Зөв замд орно гэдэг нь
Бурханы өмнө зүрх чинь тайван байж,
Түүнтэй хэвийн ярилцан, алхам алхмаар
Бурханыг болон юу дутагддагаа мэднэ гэсэн үг.
Өдөр бүр чи шинэ гэгээрэл олж авч,
үнэн рүү орохоор улам хүсэн тэмүүлж,
шинэ мэдлэг олж авч,
Сатаны нөлөөллөөс ангижирч,
амь чинь хүчирхэгжин, өсдөг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ”-ээс шинэчлэн найруулав