56 Эргэн ирэлт
I
Таныг бууж ирэхийн өмнө би ганцаараа харанхуйд мэгшин, шаналдаг байлаа.
Таныг бууж ирэхийн өмнө би биеэ тоон, овоолсон өтөг бууцан дунд тэмцэлддэг байлаа.
Таныг бууж ирэхийн өмнө би доройтон, чөтгөрүүдийн дунд гуйлга гуйдаг байлаа.
Таныг бууж ирэхийн өмнө би диаволуудын хаанд зүрхээ худалдан, дэвслүүлдэг байлаа.
Аргагүйдэхдээ би Аврагч Есүсийг эргэн ирнэ гэж цөхрөнгөө баран найдаж байлаа.
Зүүн зүгээс аянга цахилж, Таны үг бол жинхэнэ гэрлийн илрэлт гэдгийг би олж харлаа.
Дуу хоолойг тань сонсон, сэнтийн тань өмнө эргэн очоод, шинэ амьдралыг олж авлаа.
II
Таны үг хурц илд мэтээр сатанлаг уг чанарыг минь шүүж, илчилдэг.
Мөн чанар тань ариун бөгөөд тэсэхийн аргагүй бузар булай, өчүүхэн, дорд байдлыг минь илчилдэг.
Зан чанар тань зөвт бөгөөд Таныг гэсэн хүндэтгэл дотор минь төрж байна, би Таныг дахин хэзээ ч эсэргүүцэж зүрхлэхгүй.
Хайр болсон Таны шүүлт завхарсан зан чанарыг минь бүрмөсөн цэвэрлэдэг.
Өө Төгс Хүчит Бурхан минь, Та л биднийг харанхуйгаас аварч, гэрэлд амьдруулдаг.
Та бол Аврагч Христ билээ; Таны үг бол үнэн, зам, амь билээ.
Та л хүн төрөлхтнийг аврахаар ажиллаж, бидэнд мөнх амийн замыг авчирдаг билээ.
Дахилт
Таны үг намайг цэвэрлэж, аварч, амьдралын гэрэлтэй замд намайг аваачдаг.
Өө Төгс Хүчит Бурхан минь, Таны ариун, зөвт байдлыг хүн төрөлхтөн мөнх магтууштай.
Танд итгэж, Таныг дагаж, Танд гэрчлэл хийх нь бидний хүлээсэн үүрэг.
Өө Төгс Хүчит Бурхан минь, туйлын хайр татам Таныг бид үргэлж хайрлан, магтъя.