33 Төгс Хүчит Бурханы ялалтыг магтъя

I

Төгс Хүчит Бурханыг магтан дуулъя.

Зүрх сэтгэлээсээ дууны аялгууг эгшиглүүлье.

Энэ ертөнцөд махбод болж, үнэнийг илэрхийлэн,

хүнийг цэвэрлэж, аварсанд нь Бурханыг магтъя.

Дуу хоолойг нь сонсож, Түүний илрэхийг хараад,

дүүрэн баясалтайгаар бид Бурханы гэрт эргэн очдог.

Бурханы үгийг бид идэж ууж, Сүнсний ажлыг эдэлдэг.

Үнэнийг бид ойлгож, зүрх сэтгэл маань чөлөөлөгддөг.

Бурханы үг бол цорын ганц үнэн, бас мөнх амийн зам.

Бурхантай нүүр тулан амьдрах шинэ амьдралдаа

бид баясдаг.

Бурханы хаанчлал газар дээр ирсэн тул Сион уухайлдаг.

Ялалтынх нь төлөө бид Төгс Хүчит Бурханыг магтдаг.


II

Төгс Хүчит Бурханыг магтан дуулъя.

Түүнийг гэх хайраа дууны аялгуунд эгшиглүүлье.

Түүний зөвт шүүлт биднийг цэвэрлэж, аварсныг магтъя.

Түүний үгийн шүүлтийг хүлээн авч,

бид шинэ хүмүүс болдог.

Цэвэршүүлэлт, шалгалтаас үүдэн зовдог ч

завхарсан зан чанар маань өөрчлөгдсөн.

Үнэнийг бид хэрэгжүүлж, гэрэлд амьдардаг.

Эрх чөлөөг олсон бид Бурханыг үнэнчээр хайрладаг.

Бурханыг бүх ард түмэн магтаж, дуулгавартай дагадаг.

бид төгс хүчит Бурханыг мэддэг,

сэтгэлдээ Бурханаас эмээдэг.

Сатаныг бид хөсөр хаяж, Бурханы авралыг хүртсэн.

Ялалтынх нь төлөө бид Төгс Хүчит Бурханыг магтдаг.


III

Төгс Хүчит Бурханыг магтан дуулъя.

Дууны аялгуугаар бүхий л ертөнцийг донсолгоё.

Бүх улс үндэстэн, газар нутагт түгдэг,

бүлэг ялагчдыг бүтээж, Сатаныг ялдаг

Бурханы төгс хүчийг харуулдаг үгийг нь магтъя.

Христийн зөвт хаанчлал илэрлээ.

Бурханы үг газарт эрх барилаа.

Бүх улс үндэстэн, ард түмэн Бурханыг хамт шүтдэг.

Бурханы бүх ард газар дээр тэнгэрлэг ерөөл эдэлдэг.

Бурханы агуу ажил хэрэгжсэнд бүх зүйл баясдаг.

Огторгуй бүхэлдээ Бурханы алдраар дүүрдэг.

Иймээс тэнгэр, газар цоо шинэ харагддаг.

Ялалтынх нь төлөө бид Төгс Хүчит Бурханыг магтдаг.


IV

Төгс Хүчит Бурханыг магтан дуулъя.

Төгс Хүчит Бурханыг магтан дуулъя.

Бурхан ялгууснаар эргэн ирсэнд

бүх зүйл хамтдаа баясдаг.

Өмнөх: 32 Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан Таныг бид шүтэн мөргөдөг

Дараах: 34 Сэнтийг тойрон бүжээрэй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх