812 Бурханыг бодитоор мэдэхэд Петр анхаарсан

1 Есүстэй хамт өнгөрөөсөн хугацаандаа Петр, Есүсээс олон хайр татам чанарыг, даган дуурайхуйц олон талыг болон өөрийг нь хангасан олон талыг олж харжээ. Хэдийгээр Петр олон арга замаар Бурханы оршихуй болон хайр татам байдлыг Есүсээс олж харсанюм. Есүсийг дагасан хугацаандаа Петр, Түүний амьдралын бүх зүйлийг буюу үйлдэл, үг, хөдөлгөөн, илэрхийллийг нь ажиглаж, үнэн сэтгэлээсээ авч үзсэн. Тэгээд Есүс бол эгэл хүмүүстэй адилгүй гэх гүн гүнзгий ойлголтыг олж авчээ. Хэдийгээр Есүсийн гадаад төрх дэндүү хэвийн байсан ч Тэрээр хүнийг гэх хайр, энэрэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байсан юм. Түүний хийсэн, эсвэл хэлсэн бүхэн нь бусдад асар их тус дэм болсон бөгөөд Петр өмнө нь хэзээ ч хараагүй, өөрт нь ч бас байгаагүй зүйлсийг Есүсээс харж, олж авсан.

2 Хэдийгээр Есүст асар том бие бялдар ч, ер бусын хүн чанар ч байхгүй боловч Түүнд үнэхээр хосгүй, эгэл бус байдал байдаг гэж Петр харсан юм. Петр үүнийг бүрэн тайлбарлаж чадахгүй байсан хэдий ч Есүс өрөөл бусдаас өөрөөр үйлддэгийг харсан, учир нь Түүний хийсэн зүйлс хэвийн хүмүүсийн хийдгээс тун өөр байсан билээ. Есүстэй харилцсан цагаасаа хойш Петр, Түүний зан араншин жирийн хүнийхээс өөр гэдгийг бас харжээ. Есүс үргэлж тууштай үйлддэг, хэзээ ч яардаггүй, аливааг хэзээ ч дэгсдүүлдэггүй, эсвэл дарж хэлдэггүй, харин хэвийн агаад биширмээр зан араншинг харуулан амьдардаг байлаа. Ярихдаа Есүс илэн далангүй, нигүүлсэнгүй ярьж, үргэлж хөгжилтэй атлаа амарлингуй байдлаар ярилцдаг байсан ч Өөрийнхөө ажлыг гүйцэтгэхдээ эрхэм чанараа хэзээ ч алдаагүй юм.

3 Есүс заримдаа үг дуу цөөтэй байх мөртөө бусад үед зогсоо чөлөөгүй ярьж байхыг Петр харсан. Заримдаа Тэр маш их баярласандаа наадан тоглож, дэвэн дэгдэх тагтаа мэт харагддаг байсан ч зарим үед маш их гунигласандаа юу ч ярилгүй, орь гунигт автан, хал үзэж, хашир суусан эх хүн шиг байдаг байв. Заримдаа Тэр дайснаа устгахаар давшиж буй баатарлаг цэрэг шиг уур хилэнгээр дүүрэн байдаг ба заримдаа бүр архирч буй арслантай төстэй байдаг байлаа. Заримдаа Тэр баярлан инээж, бусад үед нь залбирч, уйлж байв. Есүс хэрхэн авирлаж байснаас үл хамааран, Петр Түүнийг хязгааргүй хайрлаж, хүндлэх болжээ. Есүсийн инээд түүнийг аз жаргалаар бялхуулж, Есүсийн уй гашуу түүнийг уйтгар гунигт автуулж, уур хилэн нь түүнийг айлгаж, харин өршөөл, уучлал, хүмүүст тавьдаг хатуу чанд шаардлага нь түүнийг Есүст үнэхээр хайртай болгож, Түүнийг үнэхээр хүндэлж, хүсэн тэмүүлэх эрмэлзлийг нь бий болгожээ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 811 Петрийн эрэл хайгуул Бурханы хүсэлтэй хамгийн их нийцсэн

Дараах: 813 Есүсийн тухай Петрийн мэдлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх