Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг

Хүн төрөлхтөн дэндүү гүн завхарсан учир хүмүүс Өөрийг нь Бурхан гэж үздэггүй, харин хүн гэж үздэг тул Өөрийг нь Бурхан гэж үзэхийг Бурхан хүмүүсээс шаарддаг. Хүмүүс Бурханд үргэлж шаардлага тавьдагт ямар асуудал байна вэ? Хүмүүс үргэлж Бурханы тухай үзэлтэй байхад ямар асуудал байна вэ? Хүний уг чанарт юу агуулагддаг вэ? Тэдэнд юу тохиолдсон, тэд юутай харилцаж байгаагаас үл хамааран хүмүүс үргэлж өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж, өөрсдийн махан биеийн төлөө санаа зовдог бөгөөд үргэлж өөрсдийг нь зөвтгөх шалтаг, шалтгаан хайдаг гэдгийг би олж мэдсэн. Тэд үнэнийг өчүүхэн төдий ч эрж хайдаггүй, хүлээн авдаггүй бөгөөд тэдний хийдэг бүх зүйл нь өөрсдийн махан биеийг хамгаалахын тулд, өөрсдийн хэтийн төлөвийн төлөөх явуулгын тулд байдаг. Тэд олж авч чадах бүх давуу талаа олж авахыг хүсэн бүгдээрээ Бурханаас нигүүлсэл гуйдаг. Хүмүүс яагаад Бурханд ийм олон шаардлага тавьдаг вэ? Энэ нь хүмүүс уг чанараасаа шуналтай, Бурханы өмнө ямар ч эрүүл ухаангүй болохыг баталж байна. Хүмүүс юу ч хийсэн—залбирч байгаа, нөхөрлөж байгаа, эсвэл номлож байгаа эсэхээс нь үл хамааран—тэдний эрэл хайгуул, бодол санаа, хүсэл тэмүүлэл, эдгээр зүйл нь бүгд Бурханыг шаардах, Бурханаас аливааг гуйх оролдлого бөгөөд эдгээрийг бүгдийг нь хүмүүс Бурханаас ямар нэг зүйл олж авна хэмээн найдан хийдэг. Зарим хүн “энэ бол хүний уг чанар” гэж хэлдэг нь зөв юм! Нэмж хэлэхэд, хүмүүс Бурханд хэт их шаардлага тавьж, хэт олон хэрээс хэтэрсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа нь хүмүүс үнэхээр мөс чанар, эрүүл ухаангүй байгааг нотолж байна. Тэд бүгд өөрсдийнхөө төлөө аливааг шаардаж, гуйж, эсвэл өөрсдийнхөө төлөө маргаж, шалтаг олохыг хичээж байна—тэд энэ бүгдийг өөрсдийнхөө төлөө хийдэг. Олон зүйл дээр, хүмүүсийн хийдэг зүйл огт эрүүл ухаангүй гэдгийг харж болно, энэ нь “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэсэн сатанлаг логик аль хэдийн хүний уг чанар болсны бүрэн нотолгоо юм. Хүмүүс Бурханд хэт их шаардлага тавьж байгаа нь ямар асуудлыг харуулсан бэ? Энэ нь Сатан хүмүүсийг тодорхой цэгт хүртэл завхруулсан бөгөөд Бурханд итгэх итгэлдээ, тэд Түүнийг огт Бурхан гэж үздэггүйг харуулдаг. Зарим хүмүүс: “Хэрэв бид Бурханыг Бурхан гэж үздэггүй байсан бол яагаад Бурханд итгэсээр байх юм бэ? Хэрэв бид Бурханыг Бурхан гэж үздэггүй байсан бол өнөөг хүртэл Түүнийг дагасаар байж чадах байсан гэж үү? Бид энэ бүх зовлонг тэвчиж чадах байсан гэж үү?” гэж хэлдэг. Гаднаа чи Бурханд итгэдэг бөгөөд Бурханыг дагаж чаддаг ч Бурханд хандах хандлагадаа, мөн олон зүйлийн талаарх үзэл бодолдоо чи Бурханыг Бүтээгч гэж ер үздэггүй. Хэрэв чи Бурханыг Бурхан гэж үздэг бол, Бурханыг Бүтээгч гэж үздэг бол чи бүтээгдсэн зүйлийн хувиар байр суурь дээрээ зогсох ёстой, ингэснээр Бурханд ахин ямар нэг шаардлага тавих, эсвэл ямар нэг хэрээс хэтэрсэн хүсэл эрмэлзэлтэй байх чиний хувьд боломжгүй байх болно. Үүний оронд чи зүрх сэтгэлдээ үнэнхүү дуулгавартай байдалтай байж, Өөрийнх нь шаардлагын дагуу Бурханд итгэж, Түүний бүх ажлыг дуулгавартай дагаж бүрэн чадна.

Бие махбодтой болсон Бурхан гэрчлэгдэж эхлэхэд хүмүүс бүгд “Бурхан минь, Та биднийг оюун санааны хувьд бэлтгэхийн тулд махан бие болохоосоо өмнө биднийг гэгээрүүлээгүй. Хэрэв бид оюун санааны хувьд бэлтгэлтэй байсан бол тэрсэлж, эсэргүүцэхийн оронд Таныг хүлээн авч чадах байсан. Та бүхнийг чадагч биш гэж үү? Сатан биднийг завхруулсан учраас бид Танд тэрсэлж, эсэргүүцсэн. Та бидний эсэргүүцэхийг зогсоож, бидэнд саадгүй өнгөрөхийг зөвшөөрөх ямар нэгэн зүйл хийж чадахгүй гэж үү?” гэж гомдоллодог. Хүмүүсийн боддог байсан зүйл энэ биш гэж үү? Мөн олон хүн болзол тавьж: “Бид тэрслүү байдал, эсэргүүцлээ яаж ч чадахгүй. Бурхан бие махбодтой болсон нь бидний үзэлтэй ерөөс нийцэхгүй байна. Хэрвээ Бурханы махбодтой болсон бие арай өндөр, эсвэл гоц гойд дүр төрхтэй, эсвэл мэдлэгээр баян бөгөөд уран яруу ярьдаг байсан бол, эсвэл өөрийн дураараа биежиж, тэмдэг, гайхамшиг үзүүлж чаддаг байсан бол, эсвэл Бурхан илүүтэйгээр хүмүүсийн төсөөллийн дагуу бие махбодтой болж гарч ирж, ажилласан бол бид Бурханыг эсэргүүцэхгүй байх байсан” гэж хэлдэг. Тэр үед олон хүн эдгээр шаардлагыг тавьсан боловч Бурхан хүний төсөөлөл, үзлийн дагуу үйлдсэнгүй. Харин ч эсрэгээрээ, Тэрээр хариу цохилт өгч, хүний үзлийн шал эсрэгээр үйлдсэн. Энэ юуг нотолсон бэ? Энэ нь хүний үзэл, шаардлага үндэслэлгүй асуудал үүсгэдэг гэдгийг нотолсон. Зарим хүн чуулганы удирдагч болсон ч ямар ч бодит ажил хийгээгүй, ердөө л зарим нэгэн гадаад хэргээр өөрсдийгөө завгүй байлгасан. Би энэ хүмүүсийг засаж, зэмлэсэн хэдхэн үг хэлэхэд тэд дотроо гуниглаж, гашуунаар цурхиран уйлж, сөрөг болсон. Тэд өөрсдөдөө: “Бурхан өршөөнгүй, хайраар дүүрэн биш билүү? Би маш их зовж байна, Бурхан яагаад намайг тайвшруулах хэдэн сайхан үг хэлдэггүй юм бэ? Тэр яагаад надад ганц ч болтугай ерөөлийн үг хайрладаггүй юм бэ?” гэж хэлдэг. Хүмүүс ийм маягаар Бурханд шаардлага тавьсан бөгөөд өөрсдийн үндэслэлээр дүүрэн байв. Зарим хүн сайн мэдээг бусад олон хүнд амжилттай түгээж чадсан учраас өөрсдийгөө хөрөнгөтэй гэж бодсон тул ямар нэг буруу зүйл хийж, засалт туулсныхаа дараа “Би маш олон хүнд сайн мэдээг ямар ч шагналгүйгээр амжилттай түгээсэн, гэтэл намайг ингэж заслаа. Би маш их зовсон ч эцэст нь засалт туулсан хэвээр байна. Бурхан яагаад миний сэтгэлийг тоодоггүй юм бэ?” гэж маргадаг. Ингэж боддог хүмүүсийн зүрх сэтгэлд үнэн байдаг болов уу? Эдгээр шаардлага үндэслэлтэй юу? Хэрэв Би зассаныхаа дараа хэн нэгнийг тайтгаруулсан бол тэрээр “Бурхан маш сайн, Бурхан намайг тайвшруулах юм гэж би огт санасангүй” гэж бодох байсан. Харин дараа нь Би өөр хэн нэгнийг засаад, тэр хүн маш их гонсойж, харин Би түүнийг тайвшруулаагүй бол тэр хүн “Бурхан бусдыг зассаныхаа дараа тайвшруулдаг мөртөө яагаад намайг тайвшруулдаггүй юм бэ? Бурхан надад шударга хандахгүй байна” гэж бодох байсан бөгөөд түүний зүрх сэтгэлд үзэл үүсэх байв. Хүмүүс зүрх сэтгэлдээ олон үндэслэлгүй шаардлага, төсөөлөл, хүсэл тэмүүлэл тээдэг бөгөөд эдгээр нь тодорхой цаг үед, тохиромжтой орчин нөхцөл үүсэх үед тэсрэн гарч ирнэ. Учир нь хүний харуулсан бодол, санаа, шаардлагын аль нь ч Бурхантай нийцэхгүй бөгөөд хүний уг чанар сатанлаг зүйлсээр дүүрэн байдаг: Түүний хийж буй бүхэн өөрийнх нь төлөө байдаг, тэрээр аминч, шуналтай, хэтэрхий хэрээс хэтэрсэн хүсэл эрмэлзэлтэй, дэндүү бузар, хэт гүн завхарсан байдаг.

Хүмүүс ямар ч нөхцөл байдалд Бурханд үргэлж шаардлага тавьдаг. Үүнд ямар асуудал байна вэ? Зарим хүн тав тух эдлэх үедээ Бурханд залбирч, “Өө, Бурхан минь, намайг хамгаалж, үргэлж ийм байдалд амьдруулаач” гэж хэлдэг. Хүмүүс бас аз жаргалгүй юм уу сэтгэлээр унасан үедээ “Бурхан минь, Та яагаад надад сайхан сэтгэл гаргахгүй байгаа юм бэ? Та яагаад намайг гэгээрүүлэхгүй байна вэ? Яагаад бусад хүмүүст ийм сайхан, харин миний хувьд ийм муу байдаг юм бэ?” гэж шаарддаг. Гай зовлонтой тулгарах үед хүмүүс орчныг нь өөрчлөхийг Бурханаас хатуу шаарддаг; бүх зүйл сайхан байгаа үед хүмүүсийн шаардлага улам ихэсдэг. Хүмүүс ямар нэг зүйлийг олж авах үедээ улам шунадаг, авахгүй бол олж авахыг аргаа баран хүсдэг. Хүмүүс юу олж авахыг хүсдэг вэ? Тэд өөрт таалагдсан, махан биеийн ашиг сонирхол нь шаарддаг зүйлийг олж авахыг хүсдэг. Иймээс хүний шаардлагын аль нь ч үндэслэлтэй эсвэл зохистой зүйл биш юм. Намайг хэдэн ядуу айлд хувцас юм уу хэрэглэх юм өгөхөд зарим хүн үүнийг хараад дургүйцсэн. Тэд “Бурхан яагаад намайг биш тэднийг үргэлж халамжилдаг юм бэ? Бурхан шударга бус байна!” гэж бодсон. Тэр үед бусад хүмүүс үүнийг нухацтай хүлээж аваагүй бөгөөд тэд “Хэдийн Бурханы нигүүлслээр би Бурханд итгэх замаар алхаж, өнөөг хүртэл үүнийг дагаж чадсан юм. Би тэдгээр материаллаг зүйлийн хойноос хөөцөлдөх ёсгүй" гэж бодсон. Гэвч дараа нь тунгаан бодсоны эцэст тэд сэтгэл гонсгор байв. Тэд энэ мэдрэмжийг даван туулж чадахгүй гэдгээ мэдрэх үедээ ахин дахин залбирч, бодлогошрохоо түр зогсоосон ч тэдгээр зүйл зүрх сэтгэлд нь байсаар л байсан—тэдгээрийг эргэцүүлсэн ч зүрх сэтгэл нь жаахан тогтворгүй байсан хэвээр санагдаж, дотроо “Бурханы зөвт байдал хаана байна вэ? Би яагаад харж чадахгүй байна вэ? Бурхан эдгээр гадаад хэргийн алийг нь ч шударгаар эсвэл үндэслэлтэй зохицуулдаггүй, тэгвэл Түүний зөвт байдал хаана илэрдэг вэ?” гэж боддог. Дараа нь тэд бодлоо өөрчилж, “Зөвт байдал нь шударга ёс, үндэслэлтэй байхтай адил биш бөгөөд тэдгээрийг хооронд нь холбож болохгүй” гэж бодсон ч тэд бухимдаж, асуудлыг орхиж чадаагүй хэвээр байв. Хүмүүс материаллаг ашиг сонирхлын талаар маш их санаа зовдог, тэд үүний адилаар үнэний талаар санаа тавьж чаддаг бол үнэхээр сайхан байх байлаа. Гэсэн хэдий ч зүрх сэтгэлдээ Бурханд үргэлж шаардлага тавих нь хүний уг чанарын нэг хэсэг бөгөөд үнэнийг хайрладаггүй хүмүүс бүгд материаллаг ашиг тусыг хайрладаг. Товчхондоо, хүмүүсийн бүх шаардлага, төлөвлөгөө—Бурханаас энийг ч тэрийг ч шаардах, ийм тийм төлөвлөгөө зохиох нь—үнэнтэй нийцэхгүй бөгөөд Бурханы шаардлага, хүсэлд харшилдаг. Бурхан тэдний хэнийг нь ч хайрладаггүй, тэд бүгдээрээ Бурханд үзэн ядагдаж, жигшигддэг. Хүмүүсийн Бурханд тавьсан шаардлага, эрэлхийлдэг бүх зүйл, тэдний алхаж буй замууд бүгд үнэнтэй ямар ч холбоогүй. Зарим хүн “Би чуулганд олон жил ажиллаж байна—намайг өвдвөл Бурхан эдгээж, ерөөх ёстой” гэж боддог. Ялангуяа, Бурханд удаан хугацаанд итгэсэн хүмүүс Бурханаас бүр ихийг шаарддаг; богинохон хугацаанд итгэсэн хүмүүс өөрийгөө зохисгүй гэж боддог ч хэсэг хугацааны дараа өөрсдөө бүрэн эрхтэй гэж санагдаж эхэлнэ. Хүмүүс яг ийм байдаг; энэ бол хүний уг чанар бөгөөд үүнээс хэн ч ангид биш юм. Зарим хүн “Бүтээгдсэн зүйл учраас би Бурханаас хэзээ ч хэт их зүйл шаардаж байгаагүй бөгөөд би Бурханаас юу ч шаардахад зохисгүй” гэж хэлдэг. Ингэж хэлэх гэж бүү яар, цаг хугацаа бүгдийг харуулна. Хүмүүсийн уг чанар, санаа зорилго эцэстээ илчлэгдэж, хэзээ нэгэн цагт тэсрэн гарч ирэх болно. Хүмүүс тэгэх шаардлагагүй, эсвэл зөв цаг нь биш гэж боддог, эсвэл Бурханд аль хэдийн маш олон шаардлага тавьсан учраас Бурханд шаардлага тавьдаггүй, гэтэл тэд энэ бол шаардлага гэдгийг ойлгодоггүй. Товчхондоо хүмүүс иймэрхүү уг чанартай учраас үүнийгээ харуулахгүй байх аргагүй юм. Зөв нөхцөл, боломж бүрдэхэд аяндаа илчлэгдэнэ. Яагаад өнөөдөр энэ талаар нөхөрлөж байна вэ? Хүмүүст өөрсдийнх нь уг чанарт юу байдгийг ойлгуулахын тулд юм. Хэдэн жилийн турш Бурханд итгэлээ эсвэл чуулганы төлөө хэдэн өдрийн ажил хийлээ гээд чи Бурханы төлөө өөрийгөө их зарлагадаж, зориулж, эсвэл зовж шаналсан бөгөөд материаллаг зүйлс, бие махбодын тэжээл эдлэх, бусдад илүү хүндлэгдэж, үнэлэгдэж, Бурхан чамтай зөөлнөөр ярих эсвэл чамд илүү их анхаарал тавих, сайн идэж, хувцаслаж байгаа эсэх, бие махбодын хувьд ямаршуу байгааг чинь байнга асуух гэх мэт цөөн хэдэн зүйлийг олж авах эрхтэй гэсэн үг гэж бүү бод. Эдгээр шаардлага нь хүмүүс Бурханы төлөө удаан хугацаа зарлагадсан үед ухамсаргүйгээр үүсдэг ба өөрсдийгөө Бурханаас юуг ч шаардах эрхтэй гэж боддог. Хүмүүс Бурханы төлөө ердөө богинохон хугацаанд зарлагадсан бол өөрсдөд нь тийм эрх байхгүй гэж боддог тул Бурханд шаардлага тавьж зүрхэлдэггүй. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд тэд өөрсдийгөө хөрөнгөтэй гэж бодож, тэдний шаардлага гарч эхлэх бөгөөд уг чанарынх нь эдгээр талууд илчлэгдэнэ. Хүмүүс ийм биш гэж үү? Бурханд иймэрхүү шаардлага тавих нь зөв эсэх талаар хүмүүс яагаад тунгаан боддоггүй юм бэ? Чи эдгээр зүйлийг хүртэх эрхтэй юу? Бурхан чамд тэдгээрийг амласан уу? Хэрэв ямар нэг зүйл чамд харьяалагдахгүй боловч чи үүнийг зөрүүдлэн шаардаж байгаа нь үнэнтэй зөрчилддөг бөгөөд бүхэлдээ чиний сатанлаг уг чанараас үүдэлтэй юм. Тэргүүн тэнгэрэлч эхэндээ хэрхэн биеэ авч явсан бэ? Түүнд хэтэрхий өндөр зэрэг зиндаа өгсөн, хэтэрхий их зүйл өгсөн тул тэрээр хүссэн, олж авсан бүхнээ хүртэх эрхтэй гэж бодсон бөгөөд эцэст нь “Би Бурхантай адил тэгш байхыг хүсэж байна!” гэж хэлэхдээ тулсан. Тийм ч учраас хүмүүс хэтэрхий их шаардлага, хэт их хүсэл эрмэлзэлтэйгээр Бурханд итгэдэг. Хэрэв өөрсдийгөө шинжихгүй, асуудлын ноцтойг ойлгохгүй бол нэг л өдөр тэд “Бурхан минь, доошоо буу. Би бараг өөрөө Бурхан байж чадна” гэх юм уу “Бурхан минь, би таны юу өмссөнийг өмсөж, юу идсэнийг иднэ” гэж хэлнэ. Ийм түвшинд хүрсэн хүмүүс аль хэдийн Бурханыг хүн гэж үздэг болсон. Хэдийгээр хүмүүс бие махбодтой болсон Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг амаараа хүлээн зөвшөөрдөг ч эдгээр нь бүгд зүгээр л өнгөцхөн үг юм. Бодит байдал дээр тэдний зүрх сэтгэлд Бурханд захирагдах эсвэл Түүнээс эмээх мэдрэмж өчүүхэн ч гэсэн байдаггүй. Зарим хүн бүр Бурхан болохыг хүсдэг бөгөөд тэдний санаархал, хүсэл эрмэлзэл нь ийм хэмжээнд хүртэл томорвол асуудал үүснэ. Тэдэнд гай гамшиг тохиолдох магадлалтай бөгөөд чуулганаас хөөгдсөн ч гэсэн Бурхан тэднийг шийтгэх болно.

Бурханд итгэгчид Бурханыг Бурхан гэж үзэх ёстой бөгөөд ингэж гэмээ нь л тэд Бурханд үнэхээр итгэж байна. Тэд Бурханы байр суурийг зүгээр нэг хүлээн зөвшөөрөх ёсгүй, Бурханы мөн чанар, зан чанарын талаар жинхэнэ ойлголттой байж эмээж, туйлын дуулгавартай байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэх хоёр арга зам ийм байна: Нэгдүгээрт, Бурхантай харилцахдаа ямар ч үзэл, төсөөлөлгүйгээр сүсэг бишрэл, үнэнч шударга хандлагыг хадгалж, дуулгавартай зүрх сэтгэлтэй бай. Хоёрдугаарт, хэлдэг бүх зүйл, асуудаг бүх асуулт, хийдэг бүх зүйлийнхээ ар дахь санаа зорилгыг Бурханы өмнө авчран шинжилж, залбир. Үнэн-зарчмуудын дагуу, Бурханы үгийн үндэслэлтэйгээр хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэж байж л чи үнэн-бодит байдалд орж чадна. Хэрэв үнэнийг эрж хайхгүй бол чи үнэн-бодит байдалд орж чадахгүй төдийгүй улам их үзлийг өөртөө хуримтлуулж, энэ нь асуудал үүсгэнэ. Хэрэв чи Бурханыг хүн гэж үздэг бол чиний итгэдэг Бурхан бол тэнгэр дэх тодорхой бус Бурхан юм; чи бие махбодтой болсон Бурханыг бүрмөсөн үгүйсгэж, зүрх сэтгэлдээ бодит Бурханыг хүлээн зөвшөөрөхөө болино. Энэ үед чи антихрист болж, харанхуйд унана. Чамд хэдий чинээ олон шалтаг байна, чи Бурханд төдий чинээ их шаардлага тавьж, Бурханы талаар төдий чинээ их үзэлтэй болох бөгөөд энэ нь чамайг улам бүр аюулд оруулна. Чи Бурханд хэдий чинээ их шаардлага тавина, энэ нь Бурханыг Бурхан гэж үздэггүйг чинь л төдий чинээ их нотолно. Хэрэв чи зүрх сэтгэлдээ Бурханд тавих шаардлага үргэлж тээдэг бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрийгөө Бурхан гэж үзэж, чуулганд ажиллахдаа өөрийгөө гэрчлэх, тэр ч байтугай “Бурхан Өөрийгөө гэрчилдэггүй гэж үү? Би яагаад болохгүй гэж?” гэж хэлэх магадлалтай. Чи ажлыг нь ойлгодоггүй учраас Бурханы тухай үзэлтэй болно, Бурханаас эмээдэг сэтгэлгүй байх болно. Дуу хоолойны чинь өнгө өөрчлөгдөж, зан чанар чинь биеэ тоосон болж, эцэст нь аажмаар өөрийгөө өргөмжилж, гэрчлэх болно. Энэ бол хүний доройтлын үйл явц бөгөөд энэ нь үнэнийг эрэлхийлээгүйгээс бүрэн үүдэлтэй. Антихристийн замаар алхаж буй хүн бүр өөрийгөө өргөмжилж, гэрчилж, алхам тутамдаа өөрийгөө дөвийлгөж, гайхуулдаг ба Бурханыг огтхон ч хайхардаггүй. Та нар миний яриад байгаа эдгээр зүйлийг туулсан уу? Олон хүн өөрийгөө цөхрөлтгүй гэрчилж, яаж ингэж тэгж зовж шаналж, ажилладаг, Бурхан өөрийг нь хэрхэн үнэлж, өөрт нь ийм ажлыг даатгадаг, мөн өөрсдөө ямархуу болохоо ярьж, ярихдаа зориуд тодорхой өнгө аяс ашиглаж, тодорхой хэв маяг гаргаснаар эцэст нь зарим хүн магадгүй өөрийг нь Бурхан гэж бодож эхэлнэ. Энэ хэмжээнд хүрсэн хүмүүсийг Ариун Сүнс аль эрт орхисон бөгөөд тэд хараахан цэвэрлэгдэж, хөөгдөөгүй, үүний оронд үйлчлэл үзүүлэхээр үлдсэн байлаа ч тэдний хувь заяа аль хэдийн шийдэгдсэн бөгөөд тэд зүгээр л шийтгэлээ хүлээж байна. Энэ нь зарим газарт аль хэдийн тохиолдсон. Шинэ итгэгч нэг эгчийг ярьж буйг болоод нэлээн хүндлүүштэй харагдахыг хараад түүнийг Бурхан гэж эндүүрчээ. Явах цаг болоход энэ шинэ итгэгч тэр эгчийн гуянаас зууран, “Өө, Бурхан минь! Битгий яв! Өө, Бурхан минь! Би таныг санана шүү дээ!” гэж хашхирчээ. Тэр эгч өөрийгөө Бурхан биш гэдгээ тодорхой мэдэж байсан ч үүнийг үгүйсгэж, эсвэл залруулга хийсэнгүй. Ийм хүн эрүүл ухаантай юу? (Ухаангүй.) Тэр ямар ч эрүүл ухаангүй, мэдээж сайн хүн биш! Зарим хүн будилсан, мэдлэггүй байдаг бөгөөд хэн нэгнийг Бурхан гэж үздэг—энэ бол үнэхээр аймшигтай зүйл! Түүний гуянаас зуурч, уйлсан нь зүгээр л засаршгүй мэдлэггүй хэрэг юм! Хэрэв Сатанаас гаралтай завхарсан хүнийг Бурхан гэж үзэж чадвал чи ямар байдлаар Бурханд итгэж байна вэ? Энэ нь Сатанд итгэж байгаа хэрэг биш үү? Яаж төөрөлдөхөөрөө хүнийг Бурхан гэж үздэг байна вэ? Хэрэв чи Бурханд итгэсэн хэр нь үнэнийг хүлээн авч, эрэлхийлж чадахгүй бол бусдад мэхлэгдэж, мунхаг зүйл хийж, төөрөлдөх магадлалтай. Мунхаг, мэдлэггүй хүмүүс үнэхээр аюулд орсон, тэд бүх төрлийн тэнэг зүйлийг хийж чадна.

Хүмүүс Бурханаас өөрсдийнх нь үзлийн дагуу энийг эсвэл тэрийг хийхийг шаардаж, Бурханд үргэлж шаардлага тавьдаг. Чи Бурханаас өөрийг чинь аврахыг, өрөвдөхийг, хайрлахыг, нигүүлсэл үзүүлэхийг шаарддаг—бүгд чиний санааны дагуу. Ингэснээрээ чи өөрийн санаа, арга барилаараа Бурханд шаардлага тавьж, Бурханыг өөртөө дуулгавартай болгож байна. Үүнд ямар асуудал байна вэ? Энэ нь Бурханд итгэх явдал мөн үү? Чиний итгэдэг зүйл бол зөвхөн чи өөрөө юм. Зүрх сэтгэлд чинь Бурхан байдаггүй, мөн яриад байх ямар ч үнэн байдаггүй. Нэг хүн Надад сайхан сэтгэлээр гутал авч өгсөн боловч таарахгүй байсан тул Би буцааж өгөхийг хүссэн. Харин дараа нь буцаагаад өгчихвөл тэр хүн буруугаар ойлгож магадгүй гэж бодоод өөр хүнд өмс гээд өгчихсөн юм. Тэр хүн үүнийг олж мэдээд хүлээн авч чадаагүй бөгөөд “Та намайг хэчнээн их хүчин чармайлт, мөнгө зарцуулсныг, тэр гутлыг худалдаж авахын тулд хэр хол явсныг мэдэх үү? Та тэр гутлыг маш амархан өглөө, тэр мөнгийг олох надад тийм амархан байсан гэж Та бодож байна уу? Хэрэв Та тэр гутлыг өмсөхийг хүсэхгүй байгаа бол буцаагаад өгчих—Та яаж тэр гутлыг бусдад өгч чадаж байна аа?” гэж хэлсэн. Би: “Би чамд Надад гутал худалдаж авах даалгавар өгөөгүй. Чи худалдаж аваад Надад өгсөн боловч тэр чинь таарахгүй байсан тул Би бусдад өмсүүлэхээр өгсөн юм. Үүнд асуудал байна уу? Хэрэв Би тэр гутлыг чамд буцааж өгсөн бол чи сөрөг, сул дорой болж, Намайг буруугаар ойлгох байсан биш үү? Би боломжийн зохицуулалт хийж болохгүй гэж үү?” гэж хэлсэн. Хүмүүс Надтай ингэж харьцах нь тохиромжтой юу? Хүмүүс Бурханд ямар нэгэн зүйл өргөх үедээ ч гэсэн санаа зорилго, шаардлагатай байдаг юм шиг санагддаг. Энэ үнэнийг ойлгодог хүн мөн үү? Чи Бурханд ямар нэг зүйлийг өргөхөд тэр зүйл чинийх байхаа больж, Бурханд харьяалагдах болно. Бурхан түүгээр чинь хүссэнээ хийж болно, өргөлийг яаж зохицуулах нь Бурханы хэрэг. Хүмүүс жаахан эрүүл ухаантай байж, захирагдаж сурах ёстой бөгөөд Бурханы хэрэгт үргэлж хөндлөнгөөс оролцох ёсгүй. Бурхантай байнга маргах нь эрүүл ухаантай хэрэг үү? Надад зориулж юм худалдаж авахдаа хүмүүс Бурханыг гэсэн агуу нинжин сэтгэл, хайраар дүүрэн мэт харагддаг ч дараа нь тэд Надаас тэрийг нь таашаах ёстой гэж шаарддаг, Надад таалагдахгүй бол гомдоллодог. Бүр цаашилбал, Би өгснийг нь ашиглахгүй бол зүгээр биш бөгөөд хүмүүс тэрийг нь хэнд өгч болох талаар хязгаарлалт тавьж, энийг, эсвэл тэрийг хийхийг Надад зөвшөөрдөггүй. Хүмүүс “Яагаад Бурхан хүний хүслийг хангаж чаддаггүй юм бэ?” гэж бодож, өдөржин Бурханыг шинжиж, тунгаан боддог. Хүмүүст эрүүл ухаан сох дутаж байна, тэд үнэхээр үндэслэлгүй байна! Хүмүүс бүгдээрээ “Би Бурханыг сайн хайрлаж, хайрыг нь хариулах ёстой” гэж хэлдэг ч Бурханыг хайрлана гэдэг юу гэсэн үг болох талаар зүрх сэтгэлдээ өчүүхэн төдий ч ойлголтгүй байдгийг Би олж мэдсэн. Хүмүүсийн зүрх сэтгэл тэдний завхарсан зан чанараар дүүрэн байдаг, тиймээс тэнд яаж хайр байх юм бэ? Хэрэв хүмүүс хэвийн хүний эрүүл ухаан ч үгүй болтлоо их завхарсан юм бол Бурханыг хайрлаж, дуулгавартай дагах тухай яриа нь зүгээр л хоосон үгээс өөрцгүй биш үү? Хүмүүсийн дотор байдаг зүйл бол зөвхөн үзэл, төсөөлөл, гомдол, хэрээс хэтэрсэн хүсэл эрмэлзэл, тэдний үндэслэлгүй шаардлага юм. Тэдний дотор хайр, дуулгавартай байдал ер байдаггүй. Хүмүүсийн хувьд хайр бол ердөө л эрэлхийлэх зорилго, Бурханы тавьсан шаардлага юм. Тэдний хэд нь үүнд хүрдэг вэ? Хэд нь бодит туршлагын гэрчлэлтэй вэ?

Одоо та нар бүгдээрээ үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхөөр мэрийхэд бэлэн байгаа тул Бурханд шаардлага тавихдаа өөрийнхөө тухай хэрхэн эргэцүүлэх ёстой вэ? Чиний шаардлага үнэнтэй нийцэж байна уу? Бурханд хандах чиний хандлага ямар байх ёстой вэ? Чи ер нь эдгээр асуултыг тунгаан бодож үзсэн үү? Зарим хүн хэдэн чуулганыг удирдсаныхаа дараа Бурханы гэр өөрсөдгүйгээр нь байж чадахгүй, өөрсдөд нь онцгой анхаарал хандуулах ёстой гэж бодоод биеэ тоодог. Хүмүүс сатанлаг уг чанартай байдаг ба байр суурь нь өндөр байх тусам Бурханд тавих шаардлага нь улам их болдог; хоосон сургаалыг ойлгох тусмаа шаардлага нь улам нуугдмал, зальжин болдог. Тэд үг хэлээрээ хэлэхгүй байж болох ч шаардлага нь зүрх сэтгэлд нь нуугдаж байдаг. Бусад хүн тэднийг илрүүлэхэд амаргүй, гэхдээ аливаа хүний доторх гомдол, эсэргүүцэл хэзээ тэсрэн гарахыг хэн мэдэх вэ дээ? Энэ нь бүр ч их асуудал үүсгэх бөгөөд Бурханы зан чанарт халдах магадлалтай. Шашны удирдагч болон алдартнууд яагаад илүү их аюултай антихрист байдаг вэ? Хүний байр суурь өндөр байх тусам санаархал нь их байдаг; хүн хоосон сургаалыг ойлгох тусам зан чанар нь улам биеэ тоосон болдог. Иймээс Бурханд итгэхдээ үнэнээс илүү байр суурийг эрэлхийлэх нь аюултай юм. Бурхан маш олон үнэнийг илэрхийлсэн бөгөөд Өөрийн гэрээс үнэнийг хайрладаггүй бүх хүнийг илчилж, таягдан хаясан, шашны хүрээлэл дэх хүмүүсийг бол хэлэхийн ч хэрэггүй. Бурхан хүмүүсийг шүүж, гэсгээх зайлшгүй шаардлагатайг та нар харж байна уу? Үнэнийг үнэхээр ойлгож, амийн оролттой болох үедээ хүмүүс өөрсдийнхөө завхралын бодит байдлыг харж, үнэнийг эрэлхийлэхгүй байх нь тэдэнд аюултай гэдгийг мэдрэх болно. Яг одоо хүмүүс өөрсдийн уг чанарыг огт ойлгодоггүй, мөн бага зэрэг өнгөц ойлголттой байсан ч энэ нь ердөө хоосон сургаал бөгөөд үнэнийг олж аваагүй. Тиймээс тэд өөрсдийгөө аюулд орчихлоо гэж боддоггүй, айж эмээж, өөрсдөдөө санаа зовохоо ч мэддэггүй. Зарим шинэ итгэгч юу ч хэлж, хийж зүрхэлдэг ч шүүлт, гэсгээлтийг туулсан хүмүүс өөр байдаг. Тэд тодорхой хэмжээнд Бурханаас эмээдэг сэтгэлтэй бөгөөд зарим нэг үзэл тээдэг байсан ч тэд үүнийгээ хэлж зүрхэлдэггүй, “Өө, Бурхан минь, би Таныг гомдоолоо…” гэж хурдан залбирахаа мэддэг. Зарим шинэ итгэгч “Бурхан зовдог оо? Юунаас болж тэр вэ? Сайн идэж, сайхан хувцаслаж, хаа сайгүй айлд уригдаж залагдах нь зовлон биш шүү дээ! Гэхдээ би эдгээрийг тоодоггүй. Би хүнд биш Бурханы Сүнсэнд итгэдэг” гэж хэлэн доромжлолын үгийг бодолгүй чалчиж зүрхэлдэг. Тэд бие махбодтой болсон Бурханыг үгүйсгэж зүрхэлдэг. Энэ хүмүүс ийм бүдүүн зүрхтэй байдаг. Тэдэнд Бурханаас эмээдэг сэтгэл огт байдаггүй, тэд юунаас ч айдаггүй, юуг ч хэлж зүрхэлдэг, бүгд чөтгөрлөг, араатанлаг уг чанартай байдаг. Хэрэв Дээрх хэн нэгний талаар сайхан сэтгэгдэл эсвэл бодолтой байвал зарим хүн “Энэ бол чуулганд алдартай, таалалд багтсан, Бурханы гэрт ихэд сайшаагдсан хүн” гэж хэлдэг. Ийм төрлийн хүн үнэнийг ойлгодог уу? Өчүүхэн ч ойлгодоггүй. Тэдний аливааг харах өнцөг нь тэдний зүрх сэтгэлд байгаа бүх зүйл ертөнцийнх хэвээр байгааг бүрэн илчилсэн. Энэ бол жинхэнэ хорвоо ертөнцийн үзэл бодол, уур амьсгал юм. Бурханд итгэж, Бурханы үгийг унших нь энэ хүмүүст үр нөлөө үзүүлж чадах уу? Тэд үнэнийг огт хүлээн авдаггүй бөгөөд аливаа зүйлийг харах хандлага нь шүтлэггүй хүнтэй адилхан. Тэд үнэндээ үл итгэгчид юм.

Бурханд үргэлж шаардлага тавих нь хүний уг чанарын нэг хэсэг бөгөөд та нар энэ уг чанарыг Бурханы үгийн дагуу задлан шинжлэх ёстой. Чи үүнийг хэрхэн задлан шинжлэх ёстой вэ? Эхний алхам бол хүмүүс Бурханы талаар ямар үндэслэлгүй шаардлага, ямар хэрээс хэтэрсэн хүсэлтэй байдгийг тодорхой болгох бөгөөд чи тэдгээрийг нэг бүрчлэн задлан шинжлэх хэрэгтэй: Хүмүүс яагаад ийм шаардлага тавьдаг вэ? Тэдний сэдэл юу вэ? Тэдний зорилго юу вэ? Ингэж нухацтайгаар үүнийг задлан шинжлэх тусам чи өөрийн уг чанарын талаар илүү их, илүү нарийвчилсан ойлголттой болох болно. Хэрэв чи үүнийг нарийвчлан задлан шинжилдэггүй, харин хүмүүс Бурханд шаардлага тавих ёсгүй гэдгийг л мэддэг, Бурханд шаардлага тавих нь эрүүл ухаангүй гэдгийг л ойлгодог, ингээд л болоо бол эцсийн дүндээ чи ямар ч ахиц дэвшил гаргахгүй, мөн өөрчлөгдөхгүй. Зарим хүн: “Бид хэтэрхий аминч учраас Бурханд маш их шаардлага тавьдаг. Бид юу хийх ёстой вэ?” гэдэг. Уг нь хүмүүс үнэнийг ойлгодог, аминч байдлын мөн чанарыг мэддэг байх ёстой. Чи хүний аминч байдлын мөн чанарыг жинхэнэ утгаар нь ойлгох үедээ өөрт юу дутагдаж байгааг мэдэх болно; хүмүүс үүнийг ойлгож чадахгүй байгаа нь аймшигтай. Задлан шинжилгээгээр илт хэрээс хэтэрсэн эсвэл үндэслэлгүй шаардлагыг танихад хялбар бөгөөд өөрийгөө үзэн ядах боломжтой юм. Заримдаа чи өөрийн шаардлагыг үндэслэлтэй, шударга гэж бодож магадгүй, бас чи үүнийг үндэслэлтэй гэж үзэж, аливаа зүйл ийм байх ёстой гэж боддог учраас, мөн бусад хүн ижил төстэй шаардлага тавьдаг учраас, чамд шаардлага чинь хэтэрсэн биш, харин ч зөвтгөж болмоор, ердийн санагдаж магадгүй. Энэ нь чамд үнэн байхгүй учраас чи тэдгээрийг тодорхой ойлгож чадахгүй байгааг харуулж байна. Жишээ татъя: Бурханыг олон жил дагаж, маш олон шуурга, сорилтыг даван туулсан хүн байсан гэж бодъё. Тэр үргэлж сайхан авирладаг, хүн чанартай байх, зовлон зүдүүр туулах, Бурханд үнэнч байх талаараа зүгээр юм шиг харагддаг. Тэр бүр мөс чанартай, Бурханы хайрыг хариулахад бэлэн байсан бөгөөд ажлаа гүйцэтгэхдээ болгоомжтой алхахаа ихэвчлэн мэддэг байв. Хожим нь Би энэ хүн тодорхой, сайхан ярьдаг ч өчүүхэн ч дуулгавартай байгаагүйг олж мэдээд түүнийг сольж, цаашид дахин ашиглахгүй байхыг тушаасан. Тэрээр чуулганы төлөө хэдэн жил ажилласан бөгөөд маш их зовж зүдэрсэн ч эцэст нь түүнийг сольсон юм. Үүнээс гадна Би түүний зарим бодит бэрхшээлийг шийдвэрлээгүй. Ийм нөхцөл байдлын талаар хүмүүс юу гэж бодох байсан бэ? Эхлээд олон хүн түүнийг өмгөөлж, “Тэгж болохгүй шүү дээ. Ийм нөхцөлд Бурхан түүнд агуу өршөөл, нигүүлслийг үзүүлэх ёстой, учир нь тэр Бурханыг хайрлаж, Бурханы төлөө зарлагаддаг. Хэрэв түүн шиг олон жил Бурханд итгэсэн хүнийг таягдан хаяж болдог юм бол бидэн шиг шинэ итгэгч нарт ямар найдвар байх юм бэ?” гэж хэлэх байсан. Энд хүмүүсийн шаардлага дахин гарч ирж, Бурхан тэр хүнийг ерөөж, түүнийг үлдээнэ гэж үргэлж найдаж, “Тэр залуу Бурханы хувьд зөв зүйл хийсэн, Бурхан түүнийг гонсойлгох ёсгүй!” гэж бодсоор байна. Хүмүүсийн Бурханд тавьдаг олон шаардлага нь хүний үзэл, төсөөллөөс урган гардаг. Хүмүүс Бурхан хүмүүст юу өгөх ёстойг, мөн өөрсдөд нь хэрхэн хандах ёстойг хэмжихдээ хүмүүсийн дундах шударга, үндэслэлтэй байдлын мөс чанарын стандартад үндэслэдэг, гэвч энэ нь хэрхэн үнэнтэй нийцэж чадах билээ? Би яагаад хүн төрөлхтний шаардлага бүгд шал дэмий төвөг уддаг гэж хэлж байна вэ? Учир нь тэдгээр нь хүмүүсийн бусад хүмүүсээс шаарддаг стандарт юм. Хүмүүст үнэн байдаг уу? Тэд хүний мөн чанарыг нэвт харж чаддаг уу? Зарим хүн Бурханаас мөс чанарын стандартын дагуу хүмүүст хандахыг шаардаж, хүнээс шаарддаг стандарттай Бурханыг харьцуулдаг. Энэ нь үнэнтэй нийцэхгүй бөгөөд үндэслэлгүй юм. Хүмүүс зарим нэг жижиг хэргийг тэсвэрлэж чаддаг ч эцэстээ өөрсдийнх нь төгсгөл тодорхой болсон үед тэсвэрлэж чадахгүй байж магадгүй. Тэдний шаардлага гарч ирж, амнаас нь гомдол, яллалтын үгс эрээ цээргүй урсаж, үнэн төрхөө харуулж эхэлнэ. Тэр үед тэд өөрсдийн мөн чанарыг мэддэг болно. Хүмүүс үргэлж хүний үзэл, өөрсдийн хүслийн дагуу Бурханд шаардлага тавьдаг бөгөөд тэд ийм төрлийн олон шаардлага тавьдаг. Та нар ихэвчлэн анзаардаггүй, хааяа ямар нэг зүйлийг хүсэн Бурханд залбирах нь шаардлагад тооцогдохгүй гэж боддог байж магадгүй ч үнэн хэрэгтээ нарийн задлан шинжилгээ нь хүний олон шаардлага үндэслэлгүй, эрүүл ухаангүй, бүр инээдтэй байдгийг харуулдаг. Чи өмнө нь энэ хэргийн ноцтой байдлыг мэддэггүй байсан ч ирээдүйд үүнийг аажмаар мэддэг болж, улмаар өөрийн уг чанарын талаар жинхэнэ ойлголттой болох болно. Туршлагаараа чи өөрийнхөө уг чанарыг бага багаар мэдэж, ялган таньдаг болно, мөн үүний хамт үнэний талаар нөхөрлөснөөр чи үүнийг тодорхой мэдэж авна—тэр үед чи энэ талаар үнэнд орсон байх болно. Хүний уг чанар-мөн чанарыг үнэхээр тодорхой ойлгох үед зан чанар чинь өөрчлөгдөж, дараа нь чи үнэнийг олж авна.

Хүмүүс Бурханд байнга шаардлага тавьдаг явдлыг шийдвэрлэхэд хамгийн хэцүү байдаг. Бурханы үйлдэл санаа бодолд чинь нийцэхгүй, эсвэл санаа бодлын чинь дагуу явагдахгүй болмогц чи эсэргүүцэх магадлалтай бөгөөд уг чанартаа Бурханыг эсэргүүцдэг гэдгийг чинь харуулахад энэ нь хангалттай. Байнга өөрийгөө эргэцүүлж, үнэнийг ойлгосноор л энэ асуудлыг танин мэдэх боломжтой бөгөөд үнэнийг эрэлхийлснээр л үүнийг бүрэн шийдвэрлэж болно. Хүмүүс үнэнийг ойлгохгүй байх үедээ Бурханд олон шаардлага тавьдаг, харин үнэнийг үнэхээр ойлгох үедээ ямар ч шаардлага тавьдаггүй; тэд Бурханыг хангалттай сэтгэл хангалуун байлгаагүй, Бурханыг хангалттай дуулгавартай дагадаггүй гэдгээ л мэдэрдэг. Хүмүүс Бурханд байнга шаардлага тавих нь тэдний завхарсан уг чанарыг илтгэдэг. Хэрвээ чи энэ асуудалтай холбоотойгоор өөрийгөө мэдэж, үнэхээр гэмшиж чадахгүй бол Бурханд итгэх итгэлийн замдаа далд аюул, гай барцадтай нүүр тулна. Чи эгэл жирийн зүйлсийг даван туулж чаддаг ч хувь заяа, хэтийн ирээдүй, хүрэх газар гэх мэттэй чинь холбоотой чухал асуудлыг даван туулж чадахгүй байж магадгүй. Тэр үед чи үнэнгүй хэвээр байх юм бол урьдын байдалдаа эргэн орж тун магад бөгөөд улмаар устгагдах хүмүүсийн нэг болно. Олон хүн үргэлж ийм байдлаар дагаж, итгэж ирсэн; Тэд Бурханыг дагасан хугацаандаа биеэ зөв авч явсан ч энэ нь ирээдүйд юу болохыг тодорхойлохгүй. Учир нь чи хүний сул тал эсвэл Бурханыг эсэргүүцэхээр гарч ирж болох хүний уг чанарт буй зүйлсийн талаар хэзээ ч мэддэггүй бөгөөд тэдгээр нь чамайг гамшигт хүргэхээс өмнө чи эдгээр зүйлийн талаар мэдлэггүй хэвээр байдаг. Бурханыг эсэргүүцдэг уг чанарын чинь асуудал шийдвэрлэгдээгүй явдаг учраас энэ нь чамайг сүйрэлд хүргэж, чиний аялал төгсөж, Бурханы ажил дуусах үед чи Бурханыг хамгийн их эсэргүүцдэг зүйлийг хийж, Түүнийг доромжилсон зүйлийг хэлэх боломжтой, ийнхүү чи яллагдаж, таягдан хаягдана. Эцсийн мөчид, хамгийн аюултай үед Петр зугтахыг оролдсон. Тэр үед тэрээр Бурханы хүслийг ойлгоогүй бөгөөд амьд үлдэж, чуулганы ажлыг хийхээр төлөвлөсөн. Хожим нь Есүс түүнд үзэгдэж, “Чи Намайг өөрийнхөө төлөө дахин цовдлуулах байсан уу?” гэж хэлсэн. Петр тэгэхэд Бурханы хүслийг ойлгож, бушуухан дуулгавартай дагасан. Тэр үед тэр өөрийн гэсэн шаардлага тавьж, “Би одоо үхмээргүй байна, би өвдөлтөөс айж байна. Та бидний төлөө цовдлогдоогүй гэж үү? Та яагаад намайг цовдлогдохыг гуйгаад байгаа юм бэ? Би загалмайд цовдлогдохоос хэлтэрч болох уу?” гэж хэлсэн гэж бодъё. Хэрвээ тэр ийм шаардлага тавьсан бол туулсан зам нь хий дэмий болох байсан юм. Гэвч Петр үргэлж Бурханыг дуулгавартай дагадаг, Бурханы хүслийг эрэлхийлдэг хүн байсаар ирсэн ба эцэст нь тэрээр Бурханы хүслийг ойлгож, бүрэн захирагдсан. Хэрэв Петр Бурханы хүслийг эрэлхийлээгүй, өөрийнхөө бодлын дагуу үйлдсэн бол буруу замаар явах байсан юм. Хүмүүс Бурханы хүслийг шууд ойлгох чадваргүй байдаг ч үнэнийг ойлгосныхоо дараа дуулгавартай байхгүй бол тэд Бурханаас урваж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс үргэлж Бурханд шаардлага тавьдаг нь тэдний уг чанартай холбоотой: Хэдий чинээ шаардлага ихтэй байна, тэд төдий чинээ тэрслүү, эсэргүү, их үзэлтэй байдаг. Хүн Бурханд хэдий чинээ их шаардлага тавина, төдий чинээ тэрээр Бурханд тэрслэх, эсэргүүцэх, бүр Бурханыг сөрөх магадлал өндөртэй байдаг. Магадгүй нэг өдөр тэд урваж, Бурханыг орхиж болох юм. Хэрэв чи энэ асуудлыг шийдэхийг хүсэж байгаа бол үнэний хэд хэдэн талыг ойлгох хэрэгтэй, мөн үүнийг сайтар ойлгож, бүрэн шийдвэрлэхийн тулд зарим бодит туршлагатай байх хэрэгтэй.

Хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадах эсэхийг шалгахад гол нь тэд Бурханаас хэрээс хэтэрсэн зүйл хүсдэг эсэхийг, далд сэдэл өвөрлөдөг эсэхийг харах явдал юм. Хэрвээ хүмүүс үргэлж Бурханд шаардлага тавьдаг бол Бурханд дуулгавартай биш гэдгийг энэ нь нотолдог. Чамд юу ч тохиолдсон бай, чи үүнийг Бурханаас хүлээн авдаггүй, үнэнийг эрж хайдаггүй, үргэлж өөрийнхөө төлөө маргаж, үргэлж өөрийнхөө зөв гэж боддог бол, тэр ч бүү хэл Бурхан бол үнэн, зөвт байдал гэдэгт ч эргэлзэж чаддаг бол асуудалд орох болно. Ийм хүмүүс хамгийн их биеэ тоосон, Бурханд тэрслүү байдаг. Бурханд үргэлж шаардлага тавьдаг хүмүүс Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж чадахгүй. Хэрвээ чи Бурханд шаардлага тавьдаг бол энэ нь Бурхантай наймаацахаар оролдож байгааг чинь, мөн өөрийнхөө хүслийг сонгож, үүнийхээ дагуу үйлдэж байгааг чинь нотолдог. Үүгээрээ чи Бурханаас урваж байгаа ба дуулгавартай байдал чамд байдаггүй. Бурханд шаардлага тавих нь өөрөө эрүүл ухаангүй хэрэг; Тэр бол Бурхан мөн гэдэгт чи үнэхээр итгэдэг бол Түүнд шаардлага тавьж зүрхлэхгүй, шаардлагаа үндэслэлтэй гэж бодсон ч бай, үгүй ч бай, Бурханд шаардлага тавихад чи тохирохгүй. Хэрвээ чи Бурханд жинхэнээсээ итгэдэг бөгөөд Тэр бол Бурхан мөн гэдэгт итгэдэг бол зөвхөн Түүнд шүтэн мөргөж, дуулгавартай дагана, өөр сонголт чамд байхгүй. Өнөөдөр хүмүүс өөрийнхөө сонголтыг хийгээд зогсохгүй, бүр өөрийнх нь хүслээр үйлдэхийг Бурханаас шаарддаг. Тэд Бурханд дуулгавартай байхыг сонгодоггүй, харин ч бүр өөрсдөд нь дуулгавартай байхыг Бурханаас шаарддаг. Энэ нь үнэхээр эрүүл ухаангүй хэрэг бус уу? Тиймээс хүнд жинхэнэ итгэл байдаггүй, ямар ч бодит итгэл байдаггүй ба Бурханы магтаалыг хүлээн авч хэзээ ч чадахгүй. Хүмүүс Бурханд тавих шаардлагаа багасгаж чадвал жинхэнэ итгэл, дуулгавартай байдал нь нэмэгдэж, эрүүл ухаан нь ч бас харьцангуй хэвийн болно. Хүмүүс маргах хандлагатай байх тусам, илүү их зөвтгөх шалтгаантай байх тусам, тэдэнтэй харилцахад төдий чинээ хэцүү байдаг. Тэд олон юм шаарддаг төдийгүй гар бариад бугуй барина. Нэг талаар сэтгэл ханамжтай байх үедээ нөгөө талаар шаардлага тавина. Тэд бүх талаар сэтгэл ханамжтай байх ёстой байдаг бөгөөд тэгэхгүй бол гомдоллож эхлэн, аливаа зүйлийг найдваргүйд тооцож, болчимгүй авирладаг. Хожим нь тэд өртэйгөө мэдэрч, харуусаж, гашуун нулимс урсган уйлж, үхэхийг хүсдэг. Тэгэх ямар хэрэг байна вэ? Тэд эрүүл ухаангүй, байнгын түгшүүртэй байгаа бус уу? Энэ цуврал асуудлыг үндсээр нь шийдвэрлэх ёстой. Чи завхарсан зан чанартай бөгөөд үүнийгээ шийдвэрлэхгүй бол, асуудалд орж, гамшиг учрах хүртэл үүнийг шийдвэрлэхээ хүлээх юм бол энэ хохирлоо яаж нөхөх юм бэ? Энэ нь орсон борооны араас цув нөмөрсөн хэрэг болох бус уу? Иймээс завхарсан зан чанарынхаа асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд анх гарч ирэх үед нь үнэнийг эрэлхийлж, шийдвэрлэх ёстой. Чи завхарсан зан чанарыг анхан шатанд нь шийдвэрлэж, улмаар ямар ч буруу юм хийхгүй байх баталгаа гаргаж, ирээдүйн асуудлаас сэргийлэх ёстой. Хэрэв завхарсан зан чанар үндэслэж, хүний бодол санаа, үзэл бодол болох юм бол ёрын мууг хийхэд нь уг хүнийг чиглүүлж чадна. Тиймээс өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэх нь үндсэндээ завхарсан зан чанараа олж илрүүлж, үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг хурдан эрж хайхын төлөө байдаг. Уг чанарт чинь юу байгааг, юунд дуртайгаа, юуг эрэлхийлдэгээ, юу олж авахыг хүсдэгээ чи мэдэх ёстой. Эдгээр зүйл нь Бурханы хүсэлтэй нийцэж байгаа эсэхийг, юугаараа эндүү ташаа байгааг харахын тулд Бурханы үгээр задлан шинжлэх ёстой. Эдгээр зүйлийг ойлгомогцоо чи хэвийн бус эрүүл ухааны асуудлаа, өөрөөр хэлбэл, үндэслэлгүй, байнга төвөгтэй байдаг асуудлаа шийдвэрлэх ёстой. Энэ нь зөвхөн завхарсан зан чанарын асуудал биш, харин эрүүл ухаангүй байдлыг чинь хөнддөг. Ялангуяа ашиг сонирхолтой нь холбоотой асуудал дээр, ашиг сонирхолдоо хэт автсан хүмүүс хэвийн эрүүл ухаангүй байдаг. Энэ бол сэтгэл зүйн асуудал, мөн хүмүүсийн эмзэг цэг юм. Зарим хүн өөрт нь тодорхой хэв чанар, билиг авьяас байгаа мэт санагдаж, үргэлж удирдагч байж, бусдаас онцгойрохыг хүсдэг учраас Бурханаас өөрийг нь ашиглахыг шаарддаг. Хэрэв Бурхан өөрийг нь ашиглахгүй бол “Бурхан намайг таалахгүй байж яаж болох юм бэ? Хэрэв Та намайг ашиглаж, ямар нэг чухал зүйл хийлгэвэл Таны төлөө өөрийгөө зарлагадана гэдгээ амлая!” гэж хэлдэг. Ийм санаа зорилго зөв үү? Бурханы төлөө зарлагадах нь сайн зүйл боловч Бурханы төлөө зарлагадах хүслийнх нь ард сэдэл байдаг. Тэдний хайрладаг зүйл нь байр суурь бөгөөд энэ бол тэдний анхаардаг зүйл. Хүмүүс үнэхээр дуулгавартай байж, Бурхан өөрийг нь ашигладаг эсэхээс үл хамааран Бурханыг чин сэтгэлээсээ дагаж, байр суурьтай эсэхээсээ үл хамааран Бурханы төлөө зарлагадаж чаддаг бол тэднийг эрүүл ухаантай, Бурханд дуулгавартай гэж тооцож болно. Хүмүүс Бурханы төлөө зарлагадах хүсэлтэй байгаа нь сайн зүйл бөгөөд Бурхан ийм хүмүүсийг ашиглах хүсэлтэй байгаа ч хэрэв тэд үнэнээр зэвсэглээгүй бол Бурхан тэднийг ашиглах аргагүй. Хэрвээ хүмүүс үнэний төлөө чармайж, хамтран ажиллах хүсэлтэй бол бэлтгэл үе шат байх ёстой. Хүмүүс үнэнийг ойлгож, Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж чаддаг болсны дараа л Бурхан тэднийг албан ёсоор ашиглаж чадна. Сургуулилалтын энэ үе шат зайлшгүй чухал. Өнөөдрийн удирдагчид, ажилчид бүгд сургуулилалтын энэ үе шатанд байдаг. Амийн туршлагатай болж, асуудлыг зарчимтайгаар шийдвэрлэж чадсаны дараа тэд Бурханаар ашиглагдахад тохирно.

Хүний уг чанарт байгаа зүйлс нь зарим нэг гадаад зан авир, хэрэгжүүлэлт, эсвэл зүгээр л засаад болчих боломжтой бодол, санаа шиг биш юм; тэдгээрийг бага багаар ил болгох ёстой. Түүгээр ч зогсохгүй, тэдгээр нь хүмүүст амар танигдахгүй, танигдсан ч өөрчлөхөд амаргүй—үүнийг хийхэд хангалттай гүн гүнзгий ойлголт шаардлагатай. Яагаад бид үргэлж хүний уг чанарыг задлан шинжилдэг вэ? Энэ нь юу гэсэн үг болохыг та нар ойлгохгүй байна уу? Хүмүүсийн завхарсан зан чанарын илчлэлүүд хаанаас үүдэлтэй вэ? Тэд бүгд хүмүүсийн уг чанараас үүдэлтэй ба бүгд хүмүүсийн уг чанарт захирагддаг. Хүний завхарсан зан чанар, бодол, санаа, санаа зорилго бүхэн бүгд хүний уг чанартай холбоотой. Тиймээс хүний уг чанарыг шууд ил болгосноор завхарсан зан чанарыг нь амархан шийдвэрлэж болно. Хүмүүсийн уг чанарыг өөрчлөх нь амаргүй ч, хэрэв тэд ил болгосон завхарсан зан чанараа ялган таньж, нэвт харж чадвал, мөн тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чадвал зан чанараа аажмаар өөрчилж чадна. Нэгэнт хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрсэн бол Бурханыг эсэргүүцдэг зүйл тэдэнд улам бүр цөөхөн болно. Хүний уг чанарыг задлан шинжлэхийн зорилго бол зан чанарыг нь өөрчлөх явдал юм. Та нар энэ зорилгыг ойлгоогүй байгаа бөгөөд өөрийнхөө уг чанарыг задлан шинжилж, ойлгосноор л та нар Бурханд дуулгавартай байж, эрүүл ухаанаа сэргээж чадна гэж бодож байна. Та нарын хийдэг ганц зүйл бол дүрмийг сохроор хэрэгжүүлэх явдал юм! Би яагаад хүмүүсийн биеэ тоосон зан, өөрийгөө зөвтгөдөг байдлыг зүгээр нэг ил болгодоггүй юм бэ? Бас Би яагаад тэдний завхарсан уг чанарыг задлан шинжлэх ёстой гэж? Би тэдний өөрийгөө зөвтгөдөг байдал, биеэ тоосон занг зөвхөн илчлэх юм бол энэ нь асуудлыг шийдэхгүй. Харин би тэдний уг чанарыг задлан шинжлэх юм бол үүний талууд нь маш өргөн хүрээг хамардаг бөгөөд уг чанар нь бүх завхарсан зан чанарыг агуулдаг. Энэ нь зүгээр нэг өөрийгөө зөвтгөдөг байдал, өөрийгөө чухалчлах үзэл, биеэ тоосон зангийн явцуу хүрээнээс илүү юм. Уг чанар үүнээс ч илүүг агуулдаг. Иймээс, хүмүүс Бурханд тавьсан янз бүрийн шаардлага, өөрөөр хэлбэл хэрээс хэтэрсэн хүсэл эрмэлзлээрээ хэчнээн олон завхарсан зан чанар харуулж байгаагаа таньж чаддаг бол сайн. Хүмүүс өөрсдийн уг чанар-мөн чанарыг ойлгомогц өөрсдийгөө жигшиж, үгүйсгэж чадна; завхарсан зан чанараа шийдвэрлэхэд хялбар байх болно, мөн тэд замтай болно. Үгүй бол та нар хэзээ ч үндсэн шалтгааныг ухаж чадахгүй бөгөөд энэ бол өөрийгөө зөвтгөх байдал, биеэ тоосон зан, бардам зан, эсвэл ямар ч үнэнч зан байхгүй хэрэг гэж л хэлэх болно. Ийм өнгөцхөн юмны талаар ярих нь асуудлыг чинь шийдэж чадах уу? Хүний уг чанарыг ярих хэрэг байна уу? Эхэндээ Адам, Ева хоёр ямар уг чанартай байсан бэ? Тэдний дотор ямар ч зориудын эсэргүүцэл байгаагүй, тэр байтугай ил тод тэрслүү байдал ч байсангүй. Тэд Бурханыг эсэргүүцэх гэж юу гэсэн үг болохыг, тэр бүү хэл Түүнд дуулгавартай байх гэж юу гэсэн үг болохыг ч мэддэггүй байв. Сатан юу ч түгээсэн бай, тэд зүрх сэтгэлдээ хүлээн авсан. Эдүгээ бүх зүйл дээр Бурханд тэрсэлж, эсэргүүцэж, Түүнийг эсэргүүцэх янз бүрийн арга бодож чаддаг болтол хэмжээнд Сатан хүн төрөлхтнийг завхруулжээ. Хүний уг чанар Сатаныхтай адилхан гэдэг нь илэрхий. Хүний уг чанар бол Сатаны уг чанар гэж би яагаад хэлж байна вэ? Сатан бол Бурханыг эсэргүүцэгч бөгөөд хүмүүс сатанлаг уг чанартай байдаг тул тэд Сатаных байдаг. Хүмүүс Бурханыг эсэргүүцэх зүйлийг санаатайгаар хийдэггүй байж болох ч сатанлаг уг чанараасаа болоод бүх бодол нь Бурханыг эсэргүүцдэг. Юу ч хийгээгүй ч гэсэн хүмүүс Бурханыг эсэргүүцсээр байна, учир нь хүний дотоод мөн чанар Бурханыг эсэргүүцдэг зүйл болж өөрчлөгдсөн. Тиймээс одоогийн хүн шинээр бүтээгдсэн хүнээс ялгаатай. Өмнө нь хүмүүсийн дотор ямар ч эсэргүүцэл, урвалт байгаагүй, тэд амиар дүүрэн байсан бөгөөд ямар ч сатанлаг уг чанарт захирагддаггүй байв. Хэрэв хүмүүсийн дотор ямар ч сатанлаг уг чанарын ямар ч ноёрхол, үймээн байхгүй бол тэд юу ч хийсэн бай, үүнийг Бурханыг эсэргүүцсэн гэж үзэж болохгүй.

Уг чанар гэж юу вэ? Уг чанар бол хүний мөн чанар юм. Зан чанар нь хүний уг чанараас илрэн гарсан зүйл бөгөөд зан чанар өөрчлөгдөх нь хүний завхарсан зан чанар ариун болж, үнэнээр солигдсон гэсэн үг юм. Тиймээс илчлэгдсэн зүйл бол завхарсан зан чанар биш, харин хэвийн хүн чанарын илрэл юм. Сатан хүнийг завхруулсны дараа хүн Сатаны биелэл болсон ба Бурханыг эсэргүүцдэг, Түүнээс урвах бүрэн боломжтой сатанлаг маягийн зүйл болсон. Бурхан яагаад хүмүүсээс зан чанараа өөрчлөхийг шаарддаг вэ? Учир нь Бурхан хүмүүсийг төгс болгож, олж авахыг хүсдэг учраас эцэст нь Бурханыг мэдэх олон нэмэлт бодит байдал, үнэний бүх талын бодит байдалтай хүмүүсийг бий болгохыг хүсдэг. Ийм хүмүүс Бурханы хүсэлд бүрэн нийцдэг. Өмнө нь хүмүүс завхарсан зан чанартай байсан, ямар нэгэн зүйл хийх бүрдээ алдаа гаргадаг эсвэл эсэргүүцдэг байсан бол одоо хүмүүс зарим үнэнийг ойлгодог, Бурханы хүсэлд нийцсэн олон зүйлийг хийж чаддаг. Гэсэн хэдий ч энэ нь хүмүүс Бурханаас урвадаггүй гэсэн үг биш юм. Хүмүүс үүнийг одоо ч хийж чадна. Тэдний уг чанараас урган гарч буй зүйлийн нэг хэсэг нь өөрчлөгдөж болох ба өөрчлөгдөж болох хэсэг нь хүмүүс үнэний дагуу хэрэгжүүлж чаддаг хэсэг байдаг. Гэхдээ чи одоо үнэнийг хэрэгжүүлж чаддаг байлаа гээд мөн чанар чинь өөрчлөгдсөн гэсэн үг биш юм. Энэ нь хүмүүс хэрхэн үргэлж Бурханы тухай үзэлтэй байж, Түүнд шаардлага тавьж байсантай адил бөгөөд одоо олон талаараа тэд тэгдэггүй—гэхдээ тэд зарим асуудалд үзэлтэй байдаг эсвэл шаардлага тавьдаг хэвээр байж магадгүй, мөн Бурханаас урваж чаддаг хэвээр байна. “Би Бурханы хийсэн бүхэнд захирагдаж, гомдол, шаардлагагүйгээр олон хэрэг дээр дуулгавартай байж чадна” гэж чи хэлж магадгүй ч зарим хэрэг дээр чи Бурханаас урваж чадах хэвээрээ байгаа. Хэдийгээр чи Бурханыг зориуд эсэргүүцдэггүй ч Түүний хүслийг ойлгохгүй байвал чи үүний эсрэг явдаг хэвээр байж чадна. Тэгэхээр өөрчлөгдөж болох хэсэг гэж юу гэсэн үг вэ? Энэ нь чи Бурханы хүслийг ойлгосон үедээ дуулгавартай байж, үнэнийг ойлгосон үедээ түүнийгээ хэрэгжүүлж чадна гэсэн үг. Хэрэв чи зарим зүйл дээр үнэнийг эсвэл Бурханы хүслийг ойлгохгүй байгаа бол завхрал харуулах боломж байсаар байна. Хэрэв чи үнэнийг ойлгож байгаа ч тодорхой зүйлд хязгаарлагдсан учраас үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаа бол энэ нь урвалт бөгөөд энэ бол чиний уг чанарт байгаа зүйл юм. Мэдээжийн хэрэг, зан чанар чинь хэр их өөрчлөгдөж болох дээр ямар ч хязгаар байхгүй. Чи хэдий чинээ их үнэнийг олж авна, өөрөөр хэлбэл, Бурханы талаарх мэдлэг чинь гүнзгийрэх тусам Түүнийг эсэргүүцэж, урвах чинь төдий чинээ багасна. Зан чанараа өөрчлөхийг зорих нь голчлон үнэнийг эрэлхийлэх замаар, харин өөрийн уг чанар-мөн чанарыг ойлгох нь үнэнийг ойлгох замаар хэрэгждэг. Хүн үнэхээр үнэнийг олж авбал бүх асуудал нь шийдвэрлэгдэнэ.

1999 оны өвөл

Өмнөх: Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг чи ойлгодог уу?

Дараах: Христийн мөн чанар бол хайр

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх