528 Хүмүүс Бурханы үгийг ер хэрэгжүүлдэггүй

1 Бурхан хэлэх ёстой бүх үгээ хэлж дууссан боловч хүмүүс огт хөл нийлүүлээгүй, хаа хол хоцорсон; тэд алхам бүрд ойр байж чадаагүй, Хурганы мөрийг ойрхон дагаж чадаагүй. Баримтлах ёстой зүйлээ баримтлаагүй; хэрэгжүүлэх ёстой зүйлээ хэрэгжүүлээгүй; залбирах ёстой зүйлийнхээ төлөө залбираагүй; мөн хойш тавих ёстой зүйлээ хойш тавиагүй. Тэд эдгээр зүйлийн алийг ч хийгээгүй. Иймээс зоогт оролцох тухай энэхүү яриа хий хоосон, ямар ч бодит утга учиргүй бөгөөд бүгд хүмүүсийн төсөөлөлд л байдаг. Өнөөдөр эргээд харахад, хүмүүсийг үүргээ огт биелүүлээгүй гэж хэлж болно. Бурханы Өөрөө хийж, хэлж байгаа бүхэн дээр л бүх зүйл түшиглэсээр ирсэн. Хүмүүсийн чиг үүрэг үнэхээр дэндүү өчүүхэн байсаар ирсэн; хүмүүс бол Бурхантай хэрхэн хамтран ажиллахаа мэддэггүй хэрэггүй хог новш юм.

2 Бурхан хэдэн зуун мянган үг хэлсэн атал хүмүүс алийг нь ч хэрэгжүүлээгүй. Махан биеэ орхихоос эхлээд үзлээ хаях, бүх зүйл дээр Бурханд дуулгавартай байдлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ ялган таних чадвараа хөгжүүлж, мэдлэг ухаан олж авах, зүрх сэтгэлдээ хүмүүсийг багтаах орон зай үүсгэхгүй байх, өөрсдийн зүрх сэтгэл дэх шүтээнүүдийг таягдан хаях, буруу санаа зорилгынхоо эсрэг тэрслэх, сэтгэл хөдлөлөөрөө үйлдэхгүй байх, аливааг өрөөсгөлөөр биш, шударгаар хийх, Бурханы ашиг сонирхлын талаар, мөн үг хэлэх үед нь бусдад үзүүлэх нөлөөллийн талаар илүү их бодох, Бурханы ажилд тустай зүйлийг илүү их хийх, хийж байгаа бүхэндээ Бурханы гэрийн ашиг тусыг бодолцох, зан байдлаа сэтгэл хөдлөлөөрөө удирдуулахгүй байх, махан биеийнхээ таалдаг зүйлсийг хаях, аминч хуучин үзлээ таягдах гэх мэтийн алийг нь ч хүмүүс хэрэгжүүлээгүй юм.

3 Бурханы хүмүүст тавьдаг энэ бүх шаардлагын заримыг хүмүүс үнэндээ ойлгодог боловч зүгээр л тэдгээрийг хэрэгжүүлэх хүсэлгүй байдаг. Бурхан өөр юу хийж, өөрөөр яаж тэдний сэтгэлийг хөдөлгөж чадах юм бэ? Бурханы нүдэн дэх тэрслүү хөвгүүд Бурханы үгийг барьж авч, гайхан бишрэх зориг зүрхтэй байж яаж чадах юм бэ? Тэд яаж Бурханы хоол хүнсийг идэх нүүртэй байж чадах юм бэ? Хүмүүсийн мөс чанар хаана байна вэ? Тэд биелүүлэх ёстой үүргийнхээ ядаж өчүүхнийг ч биелүүлээгүй, чадах бүхнээ хийх тухайд бүр ярихын ч хэрэггүй. Тэд хоосон мөрөөдөлд амьдарч байгаа биш гэж үү? Хэрэгжүүлэлтгүйгээр бодит байдлын тухай яриа гэж байхгүй. Энэ бол ив илэрхий баримт!

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодит байдалд илүү анхаар”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 527 Бурханы үгийн жинхэнэ утга учрыг ойлгодог хүн хэзээ ч байсангүй

Дараах: 529 Бурхан хүлээцтэй гээд өөрийгөө бүү өөгшүүл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх