Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

БУРХАНЫГ МЭДДЭГ ХҮМҮҮС Л БУРХАНД ГЭРЧЛЭЛ ХИЙЖ ЧАДНА

Хурд

БУРХАНЫГ МЭДДЭГ ХҮМҮҮС Л БУРХАНД ГЭРЧЛЭЛ ХИЙЖ ЧАДНА

Бурханд итгэж, Бурханыг мэдэх нь Тэнгэрийн хууль, газрын зарчим бөгөөд өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийж байгаа эрин үе бол Бурханыг мэдэх нэн сайн цаг үе юм. Бурханыг хангалуун байлгах нь Бурханы хүслийг ойлгох суурин дээр хийгддэг зүйл бөгөөд Бурханы хүслийг ойлгохын тулд Бурханы талаар мэдлэгтэй байх шаардлагатай. Бурханы тухай энэ мэдлэг нь Бурханд итгэдэг нэгэнд байх ёстой үзэгдэл юм; энэ нь хүний Бурханд итгэх итгэлийн үндэс билээ. Энэ мэдлэг байхгүй бол хүний Бурханд итгэх итгэл тодорхойгүй байдалд байх бөгөөд хоосон онол дунд оршино. Ийм хүмүүс Бурханыг дагах шийдвэртэй байдаг ч гэсэн юу ч олж авахгүй. Энэ урсгал дахь юу ч олж авааүй бүх хүн таягдуулах хүмүүс юм—тэд нар бүгд бусдын хүчийг мөлжигчид мөн. Бурханы ажлын аль ч үе шатыг туулсан бай, чамайг агуу үзэгдэл дагалдах ёстой. Эс бөгөөс, шинэ ажлын алхам бүрийг хүлээн зөвшөөрөх нь чиний хувьд хэцүү байх байсан, учир нь Бурханы шинэ ажил хүний төсөөлөх чадвараас гадна оршдог бөгөөд хүний сэтгэхүйн хязгаараас давдаг. Иймээс хүнийг хариулах хоньчингүйгээр, үзэгдлийн тухай нөхөрлөх хоньчингүйгээр хүн энэ шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй. Хэрвээ хүн үзэгдлийг хүлээн авч чадахгүй бол Бурханы шинэ ажлыг хүлээн авч чадахгүй, хэрвээ хүн Бурханы шинэ ажлыг дуулгавартай дагаж чадахгүй бол Бурханы хүслийг ойлгож чадахгүй, иймээс Бурханы талаарх түүний мэдлэг оргүй хоосонт байх болно. Хүн Бурханы үгийг хэрэгжүүлэхээсээ өмнө Бурханы үгийг мэдэх ёстой, өөрөөр хэлбэл, Бурханы хүслийг ойлгох ёстой; зөвхөн ийм маягаар л Бурханы үгийг нарийн зөвөөр, Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлж чадна. Энэ бол үнэнийг эрж хайдаг хүн бүрийн эзэмших ёстой зүйл бөгөөд бас Бурханыг мэдэхээр хичээдэг хүн бүрийн туулах ёстой үйл явц юм. Бурханы үгийг мэдэж авах үйл явц нь Бурханыг мэдэж авах үйл явц, мөн түүнчлэн Бурханы ажлыг мэдэж авах үйл явц билээ. Иймээс үзэгдлийг мэдэх гэдэг нь бие махбодтой болсон Бурханы хүн чанарыг мэдэх явдлыг хэлэхээр үл барам, мөн Бурханы үг болон ажлыг мэдэх явдлыг хэлдэг. Бурханы үгээс хүмүүс Бурханы хүслийг ойлгож эхэлдэг ба Бурханы ажлаас тэд Бурханы зан чанарыг болон Бурхан юу болохыг мэдэж эхэлдэг. Бурханд итгэх итгэл бол Бурханыг мэдэх эхний алхам юм. Бурханд итгэх энэхүү анхны итгэлээс Бурханд итгэх хамгийн гүн гүнзгий итгэл хүртэл ахин дэвших үйл явц нь Бурханыг мэдэж авах үйл явц бөгөөд Бурханы ажлыг мэдэрч туулах үйл явц билээ. Хэрвээ чи Бурханыг мэдэж авахын тулд биш, харин Түүнд итгэхийн тулд л Бурханд итгэдэг бол итгэлд чинь ямар ч бодит байдал байхгүй бөгөөд итгэл чинь ариун болж чадахгүй, энэ нь ямар ч эргэлзээгүй. Хэрвээ Бурханы ажлыг туулах үйл явцдаа хүн аажмаар Бурханыг мэдэж авбал зан чанар нь аажмаар өөрчлөгдөнө, мөн итгэл нь улам бүр жинхэнэ болно. Ийм маягаар Бурханд итгэх итгэлдээ амжилт авчрах үедээ хүн Бурханыг бүрэн олж авсан байх болно. Өөрийн ажлыг биечлэн хийхийн тулд Бурхан хоёр дахь удаа махбод болохдоо асар их бэрхшээл туулсны шалтгаан нь хүнд Өөрийгөө мэдүүлж, Өөрийгөө харуулахын тулд байсан. Бурханыг мэдэх[a] нь Бурханы ажлын төгсгөлд биелэх сүүлчийн үр дүн юм; энэ нь хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы сүүлчийн шаардлага билээ. Тэр үүнийг хийдгийн шалтгаан нь Өөрийн сүүлчийн гэрчлэлийн төлөө байдаг; хүнийг Өөр лүүгээ эргэлт буцалтгүй, бүрэн дүүрэн эргүүлэхийн төлөө Тэр энэ ажлыг хийдэг. Хүн Бурханыг мэдсэнээр л Бурханыг хайрлаж эхэлдэг бөгөөд Бурханыг хайрлахын тулд Бурханыг мэдэх ёстой. Хүн хэрхэн эрж хайх нь, эсвэл юу олж авахаар эрж хайх нь хамаагүй Бурханы талаарх мэдлэгт хүрэх чадвартай байх ёстой. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун болгож чадна. Бурханыг мэдсэнээр л хүн Бурханд жинхэнэ итгэлтэй болж чадна, мөн Бурханыг мэдсэнээр л Бурханыг үнэхээр хүндэлж, дуулгавартай дагаж чадна. Бурханыг мэддэггүй хүмүүс Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, хүндэлж хэзээ ч чадахгүй. Бурханыг мэдэх нь Бурханы зан чанарыг мэдэх, Түүний хүслийг ойлгох болон Тэр юу болохыг мэдэх явдлыг агуулдаг. Гэхдээ хүн аль ч талыг нь мэдэж авсан бай, аль аль нь төлөөс төлөхийг хүнээс шаарддаг, дуулгавартай байх хүслийг шаарддаг, үүнгүйгээр хэн ч эцэст нь хүртэл дуулгавартай дагаж чадахгүй. Бурханы ажил хүний үзэлтэй хэтэрхий нийцэшгүй, Бурханы зан чанар болон Бурхан юу болохыг хүн мэдэхэд хэтэрхий хэцүү бөгөөд Бурханы хэлдэг, хийдэг бүхэн хүнд хэтэрхий ойлгогдошгүй: Хэрвээ хүн Бурханыг дагахыг хүсдэг ч Түүнд дуулгавартай байх хүсэлгүй бол тэр юу ч олж авахгүй. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл, хүнд ойлгомжгүй бөгөөд хүн хүлээн зөвшөөрөхөд хэцүү маш их ажлыг Бурхан хийсэн, мөн хүний үзлийг засахад хүндрэл учруулах маш ихийг Бурхан хэлсэн. Гэхдээ хүнд хэтэрхий их бэрхшээл тулгарснаас болж Тэр Өөрийн ажлыг хэзээ ч зогсоогоогүй; харин ч асар олон тооны “дайчин” унаж байсан ч гэсэн Тэр үргэлжлүүлэн ажиллаж, ярьж, Өөрийн ажлыг хийсээр байгаа ба Өөрийнх нь шинэ ажилд захирагдах хүсэлтэй бүлэг хүмүүсийг ээлж дараалан тасралтгүйгээр сонгосоор байдаг. Унасан тэр “баатруудыг” Тэр өрөвддөггүй, харин оронд нь Өөрийнх нь шинэ ажил болон үгийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийг эрхэмлэдэг. Гэхдээ Тэр юуны төлөө ийм маягаар, алхам алхмаар ажилладаг вэ? Тэр яагаад үргэлж хүнийг таягдан хаяж, бас сонгож байна вэ? Тэр яагаад үргэлж ийм арга барил хэрэглэдэг вэ? Түүний ажлын зорилго нь, Түүнийг мэдэж, тэгснээрээ Түүгээр авхуулах боломжийг хүнд олгох явдал юм. Түүний ажлын зарчим нь, өнөөдөр Түүний хийдэг ажлыг эсэргүүцэх зуураа өнгөрсөн үед хийсэн ажилд нь захирагддаг хүмүүс дээр ажиллах явдал биш, харин өнөөдөр Өөрийнх нь хийдэг ажилд захирагдах чадвартай хүмүүс дээр ажиллах явдал билээ. Тэр яагаад маш олон хүнийг таягдан хаясаар ирсний шалтгаан энд оршдог.

Бурханыг мэдэж авах хичээлийн үр дүнд ганц хоёр өдрийн дотор хүрч чадахгүй: Хүн туршлагажиж, зовлон туулж, жинхэнэ дуулгавартай байдалд хүрэх ёстой. Юуны өмнө Бурханы ажил болон үгээс эхэл. Бурханы тухай мэдлэгт юу агуулагддаг, энэ мэдлэгт хэрхэн хүрэх болон туршлагаараа Бурханыг хэрхэн харахыг чи ойлгох шаардлагатай. Энэ бол Бурханыг хараахан мэдэхгүй байх үедээ хүн бүрийн хийх ёстой зүйл юм. Бурханы ажил болон үгийг хэн ч нэг дор ухаарч чадахгүй бөгөөд богинохон хугацаанд хэн ч Бурханы тухай бүрэн дүүрэн мэдлэгт хүрч чадахгүй. Үүнд шаардлагатай туршлагын үйл явц байдаг бөгөөд үүнгүйгээр хэн ч Бурханыг мэдэж, Бурханыг чин сэтгэлээсээ дагаж чадахгүй. Бурхан хэдий чинээ их ажил хийнэ, хүн Түүнийг төдий чинээ их мэддэг. Бурханы ажил хүний үзэлтэй зөрөлдөх тусам, Түүний талаарх хүний мэдлэг төдий чинээ шинэчлэгдэж, гүнзгийрдэг. Хэрвээ Бурханы ажил үүрд өөрчлөгдөхгүй хэвээр үлдсэн бол Түүний талаарх хүний мэдлэг их биш байх байсан юм. Бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл Бурхан Хуулийн эрин үед юу хийсэн, Нигүүлслийн эрин үед юу хийсэн болон Хаанчлалын эрин үед юу хийдэг талаарх үзэгдлийг та нар тов тодорхой мэдэх ёстой. Та нар Бурханы ажлыг мэдэх ёстой. Петр Есүсийг дагасныхаа дараа л, Есүст хийсэн Сүнсний ихээхэн ажлын талаар аажмаар мэдэж авсан. Тэрээр, “Хүний туршлагад түшиглэх нь бүрэн мэдлэгт хүрэхэд хангалттай биш; Бурханыг мэдэхэд бидэнд туслах олон шинэ зүйл Түүний ажилд байх ёстой” гэж хэлсэн. Эхэндээ Петр, Есүс бол элчүүдийн адилаар Бурханы илгээсэн нэгэн гэж итгэж байсан ба Есүсийг Христ гэж үзээгүй. Петр Есүсийг дагаж эхлэх үед Есүс түүнээс, “Ионагийн хүү Симон оо, чи Намайг дагах уу?” гэж асуусан. Петр, “Тэнгэрлэг Эцгийн илгээсэн нэгнийг би дагах ёстой. Ариун Сүнсний сонгосон нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Би Таныг дагах болно” гэж хариулсан юм. Түүний үгээс, Петр Есүсийн талаар ямар ч мэдлэггүй байсныг харж болно; тэр Бурханы үгийг туулж, өөртөө харьцалт хийж, Бурханы төлөө зовлон туулсан боловч Бурханы ажлын талаар ямар ч мэдлэггүй байлаа. Хэсэг хугацааны туршлагын дараа Петр, Есүсээс Бурханы олон үйл хэргийг харж, Бурханы хайр татам байдлыг харж, Бурханы оршихуйн ихээхнийг харсан. Есүсийн хэлсэн үгийг хүн хэлж чадахгүй бөгөөд Есүсийн хийсэн ажлыг хүн хийж чадахгүй байх байсан гэдгийг ч тэр харсан юм. Цаашлаад Есүсийн үг болоод үйлдлээс Петр, Бурханы ихээхэн мэргэн ухааныг, бурханлаг чанарын ихээхэн ажлыг харжээ. Туршлагынхаа явцад тэр зөвхөн өөрийгөө мэдээд зогсохгүй, харин Есүсийн үйлдэл бүрийг сайтар анхаарсан ба үүнээс тэр олон шинэ зүйлийг олж мэдсэн; тухайлбал, Есүсээр дамжуулан Бурханы хийсэн ажилд бодитой Бурханы олон илэрхийлэл байсан бөгөөд хэлсэн үг, хийсэн үйлдэл, түүнчлэн чуулгануудыг хариулсан байдал болон гүйцэтгэсэн ажлаараа Есүс энгийн хүнээс ялгаатай байлаа. Иймээс Петр өөрийн сурах ёстой олон хичээлийг Есүсээс сурсан бөгөөд Есүсийг загалмайд цовдлогдох гэж байх үед Есүсийн талаар бага зэрэг мэдлэгийг олж авсан байв. Эдгээр нь түүний насан туршдаа Есүст үнэнч байж, Эзэний төлөө толгойгоо доош харуулж цовдлогдохын үндэс болсон юм. Хэдий түүнд зарим үзэл байсан, мөн эхэндээ Есүсийн талаар тодорхой мэдлэггүй байсан боловч эдгээр нь завхарсан хүнд зайлшгүй байдаг зүйл юм. Явах гэж байх үедээ Өөрийнх нь хийхээр ирсэн ажил бол цовдлол гэдгийг Есүс Петрт хэлжээ: Тэрээр эрин үед хаягдаж, энэхүү бузар заваан хуучин эрин үе Түүнийг загалмайд цовдлох нь гарцаагүй байв; Тэр золин авралын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд ирсэн ба энэ ажлыг гүйцэлдүүлснээр Түүний үйлчлэл дуусах байлаа. Үүнийг сонсоод Петр уй гашууд автаж, Есүст бүр ч их татагдсан юм. Есүсийг загалмайд цовдлогдох үед Петр нууцаар гашуудан уйлжээ. Үүнээс өмнө тэр Есүсээс, “Эзэн минь! Та цовдлогдох гэж байгаа гэсэн. Таныг явсны дараа хэзээ бидэнтэй дахин уулзах вэ?” гэж асуусан. Түүний хэлсэн үгэнд хуурамч зүйл байгаагүй юу? Үзэл холилдоогүй байсан уу? Есүс Бурханы ажлын нэг хэсгийг гүйцээхээр ирсэн бөгөөд Есүсийг явсны дараа Сүнс өөртэй нь хамт байх болно; хэдий Есүс загалмайд цовдлогдож, тэнгэр лүү дээш явсан ч гэсэн Бурханы Сүнс өөртэй нь хамт байх болно гэдгийг Петр зүрх сэтгэлдээ мэдэж байв. Тэр үед Есүсийн талаарх зарим мэдлэг Петрт байсан: Есүсийг Бурханы Сүнс илгээсэн, Бурханы Сүнс Түүн дотор байдаг, Есүс бол Бурхан Өөрөө, мөн Христ гэдгийг тэр мэдэж байсан юм. Гэсэн ч Есүсийг гэх хайраасаа болж, мөн хүний сул доройгоос болж Петр тийм үг хэлжээ. Хэрвээ хүн Бурханы ажлын алхам бүрд ажиглаж, хянуур туршлагажиж чадвал Бурханы хайр татам байдлыг аажмаар олж мэдэж чадах болно. Паулын үзэгдэл юу байсан бэ? Есүс өөрт нь харагдах үед Паул, “Та хэн бэ, Эзэн минь?” гэсэн. Есүс, “Би бол чиний хяхан хавчдаг Есүс байна” гэж хэлсэн юм. Энэ нь Паулын үзэгдэл байв. Петр Есүсийн амилал болон 40 өдрийн турш харагдсаныг нь, мөн Есүсийн амьдарч байх хугацааны номлолыг өөрийн аяны төгсгөл хүртэл үзэгдлээ болгосон юм.

Хүн Бурханы ажлыг туулж, өөрийгөө мэдэж авч, завхарсан зан чанараасаа ангижирч, амийн өсөлтийг эрж хайх нь бүгд Бурханыг мэдэхийн төлөө байдаг. Хэрвээ чи зөвхөн өөрийгөө мэдэж, завхарсан зан чанартайгаа харьцахыг л хичээдэг боловч Бурхан хүн дээр ямар ажил хийдэг, Түүний аврал хэр агуу болох, хэрхэн Бурханы ажлыг туулж, Бурханы үйл хэргийг нүдээр харах тухай ямар ч мэдлэггүй байвал туршлага чинь утгагүй юм. Үнэнийг хэрэгжүүлж, тэвчих чадвартай л бол хүний амь төлөвшсөн гэж чи боддог бол амийн жинхэнэ утга учрыг болон хүнийг хүн болгох Бурханы зорилгыг бас л ухаараагүй байна гэсэн үг юм. Нэг өдөр чи шашны чуулгануудад, Гэмшлийн Чуулган юм уу Амийн Чуулганы гишүүдийн дунд орох үедээ үнэн сүсэгт олон хүнтэй нүүр тулах болно, тэдний залбирал “үзэгдлийг” агуулдаг бөгөөд амийг эрж хайхдаа үгээр замчлуулж, сэтгэл нь хөдөлдөг. Үүнээс ч илүүгээр, олон хэрэг явдал дээр тэд тэвчиж, өөрсдийгөө хойш тавьж, махан биедээ захирагдахгүй байж чаддаг. Тэр үед чи ялгааг нь хэлж чадахгүй байх болно: Тэдний хийдэг бүхэн зөв, энэ нь амийн төрөлхийн илэрхийлэл гэж чи итгэнэ, харин тэдний итгэдэг нэр буруу байдаг нь хэчнээн харамсалтай билээ. Тийм үзэл бодол нь тэнэг биш гэж үү? Олон хүнд амь байдаггүй гэж яагаад хэлдэг вэ? Учир нь тэд Бурханыг мэддэггүй, тиймээс тэдний зүрх сэтгэлд Бурхан байхгүй, мөн амь байхгүй гэж хэлдэг. Хэрвээ Бурханд итгэх итгэл чинь тодорхой түвшинд хүрч, Бурханы үйл хэргийг, Бурханы бодит байдлыг болон Бурханы ажлын үе шат бүрийг бүрэн дүүрэн мэдэх чадвартай бол чи үнэнийг эзэмшсэн байна. Хэрвээ чи Бурханы ажил болон зан чанарыг мэддэггүй бол туршлагад чинь алдаа мадагтай зүйл байсаар байна. Есүс ажлынхаа тэр үе шатыг хэрхэн гүйцэтгэсэн, энэ үе шат хэрхэн хэрэгжиж байгаа, Нигүүлслийн эрин үед Бурхан Өөрийн ажлыг хэрхэн хийсэн, ямар ажил хийгдсэн, энэ үе шатанд ямар ажил хийгдэж байгаа—хэрвээ чи эдгээр зүйлийг тодорхой мэдэхгүй бол хэзээ ч тайван байж чадахгүй ба үргэлж тээнэгэлзэх болно. Хэрвээ хэсэг хугацааны туршлагын дараа чи Бурханы хийдэг ажлыг, Түүний ажлын алхам бүрийг мэдэж чадвал, мөн хэрвээ чи Бурхан үгээ хэлдгийн зорилго болон Түүний хэлсэн маш олон үг яагаад биелээгүй тухай бүрэн дүүрэн мэдлэг олж авсан бол сэтгэлийн түгшүүр, цэвэршүүлэлтээс ангид байж, санаа зоволгүйгээр, зоригтойгоор өмнөх замаа дагаж чадна. Бурхан ямар аргаар Өөрийн маш их ажлыг биелүүлдгийг та нар харах ёстой. Тэр Өөрийн ярьдаг үгийг ашиглан, олон янзын үгээр дамжуулан хүнийг цэвэршүүлж, хүний үзлийг өөрчилдөг. Та нарын амссан бүх зовлон, туулсан бүх цэвэршүүлэлт, дотроо хүлээн зөвшөөрсөн харьцалт, туулсан гэгээрэл бүхэн Бурханы хэлсэн үгээр дамжин биелсэн юм. Юунаас болж хүн Бурханыг дагадаг вэ? Бурханы үгээс болж! Бурханы үгэнд хязгааргүй нууц байдаг бөгөөд хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж, сэтгэлийнх нь гүн дэх зүйлсийг илчилж, өнгөрсөнд тохиолдсон зүйлсийг хүнд мэдэгдэж, ирээдүйд болох зүйлсийг тодорхой харах боломж олгодог. Иймээс Бурханы үгээс болж хүн зовлон туулж, Бурханы үгээс болж төгс болгуулдаг: Энэ үед л хүн Бурханыг дагадаг. Энэ үе шатанд хүний хийх ёстой зүйл бол Бурханы үгийг хүлээн зөвшөөрөх явдал бөгөөд төгс болгуулах ч бай, эсвэл цэвэршүүлэлт амсах ч бай, гол түлхүүр нь Бурханы үг билээ. Энэ нь Бурханы хийдэг ажил бөгөөд бас өнөөдөр хүний мэдвэл зохих үзэгдэл юм.

Бурхан хүнийг яаж төгс болгодог вэ? Бурханы зан чанар юу вэ? Түүний зан чанар дотор юу агуулагддаг вэ? Энэ бүх зүйлийг тодруулбал: үүнийг Бурханы нэрийг түгээх гэж нэрлэдэг, үүнийг Бурханд гэрчлэл хийх, Бурханыг өргөмжлөх гэж нэрлэдэг. Эцэстээ Бурханыг мэдсэн суурин дээр үндэслэн хүний амь зан чанар өөрчлөгдөнө. Хүн хэдий чинээ их харьцалт, цэвэршүүлэлт туулна, төдий чинээ хүч чадалтай байдаг; Бурханы ажлын үе шат олон байх тусам, хүн төдий чинээ төгс болгуулдаг. Өнөөдөр хүний туршлагаар бол, Бурханы ажлын алхам нэг бүр нь хүний үзэлд хариу довтолдог, бүгд хүний оюун ухааныг даван гарч, таамгаас нь давсан байдаг. Бурхан хүнийг хэрэгтэй бүхнээр нь хангадаг ба энэ нь бүх талаараа хүний үзэлтэй зөрөлддөг. Чамайг сул дорой байх үед Бурхан Өөрийн үгийг айлддаг; ийм маягаар л Тэр чиний амийг хангаж чаддаг. Чиний үзэлд хариу довтолсноор Тэр чамаар Бурханы харьцалтыг хүлээн зөвшөөрүүлдэг; зөвхөн ийм маягаар л чи завхралаасаа ангижирч чадна. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан нэг талаараа бурханлаг чанар дотор ажиллаж, нөгөө талаараа хэвийн хүн чанараар ажилладаг. Бурханы хийдэг ямар ч ажлыг чи үгүйсгэхгүй байж, хэвийн хүн чанараар Бурхан юу ч хэлж, хийсэн бай захирагдаж чаддаг байж, Тэр хэчнээн хэвийн байсан ч хамаагүй Түүнд захирагдаж, Түүнийг мэдэж, бодит туршлагатай болох үед л Тэр бол Бурхан гэдгийг чи гарцаагүй мэдэх бөгөөд ямар ч үзэл бий болгохоо больж, Түүнийг эцсээ хүртэл дагах чадвартай болно. Бурханы ажилд мэргэн ухаан байдаг. Хүн Түүний гэрчлэлд хэрхэн бат зогсож чадахыг Тэр мэддэг ба хүний амин газар хаана оршдогийг мэддэг. Түүний хэлдэг үг чиний амин газар луу цохиж чаддаг боловч Өөрийнхөө гэрчлэлд чамайг бат зогсоохын тулд Тэр бас сүр жавхлант агаад ухаалаг үгээ ашигладаг. Энэ нь Бурханы гайхамшигт үйл хэрэг юм. Бурханы хийдэг ажил хүний оюун ухаанд төсөөлөгдөшгүй. Махан биетэй оршихуй болох хүнд ямар төрлийн завхрал байдаг, хүний мөн чанарыг юу бүрдүүлдэг зэрэг энэ бүхнийг Бурханы шүүлт илчилдэг нь хүнийг ичгүүрээ нуух газаргүй болгодог.

Хүнд Өөрийнхөө тухай мэдлэгийг олгохын тулд, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Хүний завхарсан зан чанарыг шүүх Түүний шүүлтгүйгээр хүн, ямар ч зөрчлийг тэвчдэггүй зөвт зан чанарыг нь мэдэх боломжгүй, мөн Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгон өөрчилж ч чадахгүй байх байв. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь олон нийтэд зарладаг, тийнхүү ил тод харагдах байдлаараа дамжуулан Тэр, Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд хангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы олон өөр ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь өөрчлөгдөөгүй бол хүн Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь, хүн өөрийгөө Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрчлэгч, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүн болсныг илтгэдэг. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан газар дээр Өөрийн ажлыг хийхээр ирсэн бөгөөд Түүний мэдэж, Түүнд дуулгавартай байж, Түүнийг гэрчилж, Түүний бодитой агаад хэвийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцдэггүй Түүний бүх үг болон ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврахаар Түүний хийдэг бүх ажил, түүнчлэн хүнийг байлдан дагуулах Түүний бүх үйл хэрэгт гэрчлэл хийхийг хүнээс шаарддаг. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс Бурханы тухай мэдлэгтэй байх ёстой; ийм төрлийн гэрчлэл л үнэн зөв, бодитой бөгөөд ийм төрлийн гэрчлэл л Сатаныг ичээж чадна. Шүүлт, гэсгээлт болон харьцалт, засалтыг нь туулснаар дамжуулан Түүнийг мэдэж авсан хүмүүсийг Бурхан Өөртөө гэрчлэл хийлгэхээр ашигладаг. Өөртөө гэрчлэл хийлгэхийн тулд Тэр Сатаны завхруулсан хүмүүсийг ашигладаг ба Өөртөө гэрчлэл хийлгэхийн тулд зан чанар нь өөрчлөгдөж, Түүний ерөөлийг хүртсэн хүмүүсийг ч бас ашигладаг. Хүн зөвхөн амаараа магтах нь Түүнд хэрэггүй, мөн Түүгээр аврагдаагүй Сатаны төрлийнхний магтаал, гэрчлэл ч Түүнд хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийхэд тохирно, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс л Түүнд гэрчлэл хийхэд тохирно. Өөрийнх нь нэрийг санаатайгаар шившиглэхийг Бурхан хүнд зөвшөөрөхгүй.

Тайлбар:

а. Эх бичвэрт “Бурханыг мэдэх ажил” гэж байдаг.

Өмнөх:“МЯНГАН ЖИЛИЙН ХААНЧЛАЛ ИРСЭН” ТУХАЙ ТОВЧ ЯРИА

Дараах:ПЕТР ЕСҮСИЙГ ХЭРХЭН МЭДЭЖ АВСАН БЭ?

Холбогдох агуулга