Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ҮНЭНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ Л БОДИТ БАЙДЛЫГ ЭЗЭМШИЖ БАЙГАА ХЭРЭГ ЮМ

Бурханы үгийг ил тодоор тайлбарлах чадвартай байх нь бодит байдлыг эзэмшдэг гэсэн үг биш—юмс чиний төсөөлсөн шиг энгийн биш. Чи бодит байдлыг эзэмшдэг үү, үгүй юу гэдэг нь хэлдэг зүйлд чинь үндэслэдэггүй, харин амьдран харуулдаг зүйлд чинь үндэслэдэг. Бурханы үг чиний амь, төрөлхийн илэрхийлэл болох нь л бодит байдалд тооцогддог ба зөвхөн энэ нь л ойлголт болон бодит биеийн хэмжээг эзэмшсэн гэж тооцогддог. Чи удаан хугацааны турш шинжилгээг давж гарч чаддаг байх ёстой, мөн Бурханы чамаас шаарддаг дүр төрхийг амьдран харуулж чаддаг байх ёстой; энэ нь хэлбэрдэх төдий байж болохгүй, харин чамаас аяндаа урган гарч байх ёстой. Тэр үед л чи үнэхээр бодит байдалтай болно, мөн тэр л үед амийг олсон байх болно. Би хүн бүрийн мэддэг үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтын жишээг ашиглая. Үйлчлэл үзүүлэгчдийн талаарх хамгийн эрхэм дээд онолын тухай хэн ч ярьж чадах бөгөөд хүн бүр энэ сэдвийн талаар дориун сайн ойлголттой байдаг; энэ нь яг л тэмцээн мэт, тэд энэ талаар ярьдаг ба яриа бүр нь өмнөхөөсөө илүү дээр байдаг. Хэдий тийм ч, хэрвээ хүн томоохон шалгалт туулаагүй бол түүнийг сайн гэрчлэлтэй гэж хэлэхэд хэцүү. Товчхондоо, хүний амьдран харуулах чадвар одоо ч маш дутуу дулимаг бөгөөд түүний ойлголттой таарч тохирдоггүй. Тиймээс энэ нь хараахан хүний бодит биеийн хэмжээ болоогүй, мөн хараахан хүний амь болоогүй. Хүний ойлголтыг бодит байдалд авчраагүй учраас түүний биеийн хэмжээ элсэн дээр баригдсан цайз мэт, гуйвж дайван, сүйрлийн ирмэг дээр байсаар байна. Хүнд бодит байдал дэндүү бага байдаг—хүнээс ямар нэг бодит байдал олох бараг боломжгүй. Хүнээс аяндаа урсан гардаг бодит байдал хэтэрхий бага байдаг бөгөөд түүний амьдрал дахь бүх бодит байдлыг хүчээр тулгасан байдаг, ийм учраас хүн ямар ч бодит байдлыг эзэмшдэггүй гэж Би хэлдэг. Бурханыг гэсэн хайр нь хэзээ ч өөрчлөгдөхгүй хэмээн хүмүүсийн хэлдэгт хэтэрхий их бүү итгэ—энэ бол шалгалттай тулгарахаасаа өмнө л тэдний хэлдэг зүйл юм. Шалгалттай гэнэт тулгармагц тэдний хэлдэг зүйлс бодит байдалтай дахин нэгэнтээ нийцэхээ болих бөгөөд хүмүүст бодит байдал байдаггүйг дахин нэгэнтээ баталдаг. Үзэлд чинь үл нийцдэг, мөн өөрийгөө хойш тавихыг шаарддаг зүйлстэй учрах бүрд эдгээрийг чиний шалгалт гэж хэлж болно. Бурханы хүсэл илчлэгдэхээс өмнө хүн бүрд хүнд хэцүү туршилт, асар том шалгалт тохиолддог—чи энэ асуудлыг тодорхой харж чадах уу? Бурхан хүмүүсийг шалгахыг хүсэх үедээ бодит үнэн илчлэгдэхээс өмнө үргэлж тэднээр сонголтыг нь хийлгэдэг. Бурхан хүнийг шалгалтад өртүүлж байхдаа чамд хэзээ ч үнэнийг хэлэхгүй бөгөөд тийнхүү хүмүүс илчлэгдэж болно гэсэн үг юм. Өнөөдрийн Бурханыг ойлгож байгаа эсэхийг чинь, ямар нэг бодит байдлыг эзэмшиж байгаа эсэхийг чинь харахын тулд Бурханы ажлаа гүйцэтгэдэг нэг арга энэ юм. Бурханы ажлын талаар чамд үнэхээр ямар ч эргэлзээ байхгүй юу? Томоохон шалгалт тулгарахад чи бат зогсож чадах уу? “Ямар ч асуудал гарахгүй гэдгийг би баталж байна” гэх зэрэг үгийг хэн хэлж зүрхлэх вэ? “Бусад хүмүүст эргэлзээ байгаа л байх, гэхдээ би хэзээ ч эргэлзэхгүй” гэх мэт үгийг хэн хэлж зүрхлэх вэ? Петр шалгалт туулах үедээ—үнэн байдал илчлэгдэхээс өмнө үргэлж том юм ярьдаг байсантай яг адилхан. Энэ нь зөвхөн Петрийн хувийн өвөрмөц алдаа дутагдал биш; энэ нь хүн бүрд одоо тулгараад байгаа хамгийн том бэрхшээл юм. Хэрвээ Би өнөөдрийн Бурханы ажлын тухай ойлголтыг чинь харахаар хэд хэдэн газраар зочилсон бол, эсвэл хэд хэдэн ах эгч дээр зочилсон бол та нар өөрсдийнхөө ойлголтын тухай олон зүйл ярьж чадах нь гарцаагүй бөгөөд та нарт ямар ч эргэлзээ байхгүй юм шиг харагдах байсан. Хэрвээ Би чамаас, “Өнөөдрийн ажлыг Бурхан Өөрөө гүйцэтгэж байгаа гэж чи үнэхээр тодорхойлж чадах уу? Ямар ч эргэлзээгүй юу?” гэж асуувал чи мэдээж: “Энэ бол Бурханы Сүнсний хийдэг ажил гэдэгт эргэлзэх зүйл байхгүй” гэж хариулна. Ийм маягаар хариулмагц чамд өчүүхэн төдий ч эргэлзээ байхгүй байх нь гарцаагүй бөгөөд чи бүр асар их баяр хөөрийг мэдэрч, жаахан ч гэсэн бодит байдалтай болсон мэт санагдаж магадгүй. Ийм байдлаар аливааг ойлгох хандлагатай байдаг хүмүүс бодит байдал багатай байдаг; үүнийг олж авсан гэж хүн бодох тусам шалгалтад бат зогсож бүр ч чадахгүй. Биеэ тоосон, сагсуу хүмүүс золгүй еэ, өөрсдийнхөө талаар ямар ч мэдлэггүй хүмүүс золгүй еэ. Ийм хүмүүс ярихдаа сайн ч үйлдэл хийхдээ хамгийн муу. Асуудлын өчүүхэн төдий тэмдэг мэдэгдэхэд л энэ хүмүүс эргэлзэж, буцаж няцах бодол толгойд нь эргэлдэж эхэлнэ. Tэд ямар ч бодит байдлыг эзэмшдэггүй; Бурханы одоо шаарддаг ямар ч бодит байдалгүйгээр, шашныхаас илүү агуу онолууд л тэдэнд байдаг. Ямар ч бодит байдалгүй хэрнээ зөвхөн онол ярьдаг хүмүүсийг Би хамгийн их зэвүүцдэг. Тэд ажлаа хийхдээ хамгийн чангаар хашхирдаг ч бодит байдалтай нүүр тулахаараа тэр дороо нуран унадаг. Тэр хүмүүст ямар ч бодит байдал байхгүйг энэ нь харуулдаггүй гэж үү? Салхи, давлагаа хэчнээн догшин ширүүн байсан ч толгойд чинь өчүүхэн төдий эргэлзээ төрөхгүй хэвээр байгаа бол, өөр хэн ч үлдээгүй байсан ч бат зогсож, үл үгүйсгэсэн байдалтай байвал чамайг жинхэнэ ойлголттой, мөн бодит байдлыг үнэхээр эзэмшдэг гэж тооцдог. Хэрвээ чи салхи хаашаа салхилна тийшээ хийсэж, олонхыг дагаж, бусдын хэлж байгаа зүйлийг хэлж сурвал тийм зүйлийг хэчнээн сайн хэлсэн ч бай, энэ нь бодит байдлыг эзэмшдэг гэдгийн чинь баталгаа биш. Tиймээс хоосон үг яаран хашхирахгүй байхыг Би чамд зөвлөж байна. Бурханы хийх ажлыг чи мэддэг үү? Өөртөө ичгүүр авчирч, нүүр бардам алхаж чадахаа болих гээгүй бол өөр нэгэн Петр шиг бүү авирла—энэ нь хэнд ч, ямар ч сайн зүйл авчирдаггүй. Ихэнх хүнд бодит биеийн хэмжээ байдаггүй. Бурхан асар их ажил гүйцэтгэсэн боловч хүмүүст бодит байдлыг хүчээр ирүүлээгүй; тодруулбал, Бурхан хэнийг ч, хэзээ ч биечлэн гэсгээж байгаагүй. Зарим хүн нүгэлт гараа улам хол сунган, ийм шалгалтуудаар ил болдог ба Бурханыг ялан дийлэх амархан, мөн өөрсдөө юу хүссэнээ хийж болно гэж боддог. Тэд энэ төрлийн шалгалтыг ч давж гарч чаддаггүй тул илүү хүч сорьсон шалгалтууд болон бодит байдлын талаар яриад ч хэрэггүй. Энэ нь Бурханыг хуурахаар оролдож байгаа хэрэг биш гэж үү? Бодит байдалтай байх нь дүр үзүүлж болох зүйл биш, энэ тухай мэдлэгээрээ олж авч болох ч зүйл биш. Энэ нь бодит биеийн хэмжээнд чинь үндэслэдэг, бүх шалгалтыг давж гарч чадах эсэхэд чинь үндэслэдэг. Чи одоо ойлгов уу?

Бурхан хүмүүсээс зүгээр л бодит байдлын тухай ярих чадвартай байхыг шаарддаггүй. Тэр нь хэтэрхий хялбар байх бус уу? Тэгвэл Бурхан яагаад амь руу орох тухай ярьдаг вэ? Яагаад өөрчлөлтийн талаар ярьдаг вэ? Хэрвээ хүн ердөө бодит байдлын тухай хоосон ярих чадвартай бол зан чанарын өөрчлөлтөд хүрч чадах уу? Хаанчлалын бүлэг сайн цэргийг сургах нь зөвхөн бодит байдлын тухай ярьдаг хүмүүсийг юм уу бардамнадаг хүмүүсийг сургах биш, харин энэ нь цаг ямагт Бурханы үгийг амьдран харуулж чаддаг, саад бартаа тулгарсан ч гуйвшгүй байж чаддаг, ямагт Бурханы үгийн дагуу амьдардаг, дэлхий рүү буцаж явдаггүй хүмүүсийг сургах явдал юм. Энэ нь Бурханы ярьдаг бодит байдал бөгөөд хүнд тавьдаг Бурханы шаардлага мөн. Тиймээс Бурханы хэлсэн бодит байдлыг хэтэрхий хялбараар бүү хар. Ариун Сүнсний гэгээрэл төдий нь бодит байдлыг эзэмшихтэй адилгүй: Энэ бол хүмүүсийн биеийн хэмжээ бус, харин Бурханы нигүүлсэл юм, энэ нь хүмүүсийн ямар ч амжилтыг агуулдаггүй. Хүн бүр Петрийн зовлонг туулах ёстой бөгөөд үүнээс ч илүүтэйгээр Петрийн алдрыг эзэмших ёстой, энэ нь Бурханы ажлыг олж авсныхаа дараа хүмүүсийн амьдран харуулдаг зүйл билээ. Үүнийг л бодит байдал гэж нэрлэж болно. Бодит байдлын тухай ярьж чаддаг учраас бодит байдлыг эзэмшинэ гэж бүү бод. Энэ нь гажууд онол бөгөөд Бурханы хүсэлтэй нийцдэггүй, мөн үүнд ямар ч бодит ач холбогдол байхгүй. Ирээдүйд ийм зүйл бүү хэл—ийм үг хэллэгийг үгүй болго! Бурханы үгийн тухай буруу ойлголттой хүмүүс бол үл итгэгчид юм. Тэдэнд ямар ч бодит мэдлэг байдаггүй, бодит биеийн хэмжээ бүр ч байдаггүй; тэд бол бодит байдалгүй мэдлэггүй хүмүүс мөн. Өөрөөр хэлбэл, Бурханы үгийн мөн чанараас гадна амьдрагсад бол үл итгэгчид билээ. Хүмүүсийн үл итгэгчид хэмээн үздэг хүмүүс бол Бурханы нүдэн дэх араатнууд бөгөөд Бурханы үл итгэгчид хэмээн үздэг хүмүүс нь Бурханы үгийг амиа болгодоггүй хүмүүс юм. Тиймээс Бурханы үгийн бодит байдлыг эзэмшдэггүй, Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй хүмүүс бол үл итгэгчид мөн. Хүн бүр Бурханы үгийг амьдран харуулах нь Бурханы санаа зорилго юм. Энэ нь, хүн бүр бодит байдлын тухай ярих чадвартай байх бус, харин бүр ч чухал нь хүн бүр Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулах чадвартай байх явдал билээ. Хүний боддог бодит байдал нь хэт өнгөц, ямар ч үнэ цэнгүй, Бурханы хүслийг гүйцэлдүүлж чадахгүй, хэтэрхий дорд, бүр дурдах ч хэрэггүй, дэндүү дутуу дулимаг бөгөөд Бурханы шаардлагын стандартаас хэтэрхий хол байдаг. Та нарын хэн нь өөрийнхөө ойлголтын тухай ярихаа л мэддэг ч замыг зааж чаддаггүй болохыг, мөн хэн нь хэрэгцээгүй хог болохыг харахын тулд нэг бүрийг чинь сайтар нягтлан шинжлэх болно. Үүнийг цаашдаа санаж яв! Хоосон ойлголтын тухай бүү ярь—хэрэгжүүлэх зам, бодит байдлын тухай л ярь. Жинхэнэ мэдлэгээс бодит хэрэгжүүлэлт рүү, дараа нь хэрэгжүүлэлтээс бодит байдлыг амьдран харуулахад шилж. Бусдад бүү сургаал айлд, бодитой мэдлэгийн тухай бүү ярь. Хэрвээ ойлголт чинь зам бол үүнийгээ гаргаж болно; хэрвээ зам биш бол чимээгээ аядаад, ярихаа боль. Чиний ярьдаг зүйл хэрэггүй. Энэ нь Бурханыг хуурч, бусдыг өөртөө атаархуулах гэсэн ойлголтын зарим нэг үг төдий юм. Энэ чиний санаархал биш гэж үү? Энэ нь зориуд бусдаар тоглож байгаа хэрэг биш гэж үү? Үүнд ямар нэгэн үнэ цэн байна уу? Туулж мэдэрснийхээ дараа л ойлголтын тухай ярь, тэгвэл чи бардамнахаа болино. Эс бөгөөс чи ердөө биеэ тоосон үг хэлдэг хүн юм. Бодит туршлагаараа чи олон зүйлийг даван туулж, эсвэл махан биеэ эсэргүүцэж ч чаддаггүй, ямагт хүсэлдээ хөтлөгдөн юу дуртайгаа хийж, Бурханы хүслийг үл хангадаг атлаа онолын ойлголтуудын талаар ярих зүрх зоригтой байдаг—үнэхээр ичгүүргүй! Чамд Бурханы үгийн тухай ойлголтоо ярих зүрх зориг байсаар л байдаг—ямар увайгүй юм бэ! Сүржин ярьж, бардамнах нь чиний уг чанар болж, үүнийгээ хийгээд чи бүүр гаршчихсан. Чи ярихыг хүссэн үедээ үүнийг гар хурууныхаа үзүүрээр, ямар ч асуудалгүй, хайхрамжгүй хийдэг бөгөөд хэрэгжүүлэх болоход чимэглэж эхэлдэг. Энэ нь бусдыг хуурч байгаа хэрэг биш үү? Чи хүмүүсийг хуурч болох ч Бурханыг хэзээ ч хуурч чадахгүй. Хүмүүс мэддэггүй, ялган таних чадвар ч байхгүй, харин Бурхан ийм асуудлуудад ноцтой ханддаг, Тэр чамайг өршөөхгүй. Ах, эгч нар чинь чамайг дэмжиж, чиний ойлголтыг магтаж, чамайг биширч магадгүй ч хэрвээ чамд бодит байдал байхгүй бол Ариун Сүнс чамайг өршөөхгүй. Бодитой Бурхан өө сэвийг чинь ухаж төнхөхгүй байж магадгүй ч Бурханы Сүнс чамд ямар ч анхаарал тавихгүй бөгөөд үүнийг тэсвэрлэх нь чамд хангалттай байх болно. Чи үүнд итгэж байна уу? Хэрэгжүүлэлтийн бодит байдлын тухай илүү их ярь; чи аль хэдийн мартчихсан уу? Бодитой замуудын тухай илүү их ярь; аль хэдийн мартчихсан уу? “Том онол буюу үнэ цэнгүй бардам үг бага ярьж, одооноос хэрэгжүүлж эхэлсэн нь дээр.” Чи эдгээр үгийг мартчихсан уу? Чи алийг нь ч ойлгодоггүй гэж үү? Чамд Бурханы хүслийн тухай ямар ч ойлголт байхгүй гэж үү?

Өмнөх:БОДИТОЙ БУРХАН БОЛ БУРХАН ӨӨРӨӨ ГЭДГИЙГ ЧИ МЭДЭХ ЁСТОЙ

Дараах:БУРХАНЫ ӨНӨӨДРИЙН АЖЛЫГ МЭДЭХ НЬ

Холбогдох агуулга

  • АЖИЛ БА ОРОЛТ (6)

    Ажил болон оролт нь угаас бодитой гэдэг нь Бурханы ажил болон хүний оролтыг хэлдэг. Бурханы жинхэнэ царай болон Бурханы ажлыг хүн огт ойлгодоггүй учр…

  • ХОРЬДУГААР БҮЛЭГ

    Миний гэрийн баялаг тоо томшгүй бөгөөд хэмжээлшгүй атал тэдгээрийг эдлэхийн тулд хүн Над руу хэзээ ч ирээгүй. Тэр тэдгээрийг бие даан эдлэх чадваргүй,…

  • БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН БУРХАНЫ ҮЙЛЧЛЭЛ БА ХҮНИЙ ҮҮРГИЙН ХООРОНДОХ ЯЛГАА

    Та нар Бурханы ажлын үзэгдлийг мэдэж авч, Түүний ажлын ерөнхий чиглэлийг ухаарах ёстой. Энэ нь эерэг байдлаар орох явдал юм. Та нар үзэгдлийн үнэнийг …

  • АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

    Эрин үеүдийн туршид ямар ч хүн хаанчлалд ороогүй, тиймээс хэн ч Хаанчлалын эрин үеийн нигүүлслийг эдлээгүй, хэн ч хаант улсын Хааныг хараагүй. Миний…