Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Цэвэршүүлэлтийг туулснаар л хүн Бурханыг үнэхээр хайрлаж чадна

Цэвэршүүлэлтийн үеэр хүн Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Цэвэршүүлэлтийг туулснаар, цэвэршүүлэлтийн үеэр хүмүүс Бурханыг үнэхээр магтаж, тэдэнд яг хэр их зүйл дутагдаж байгааг харж чаддаг. Чиний цэвэршүүлэлт хэдий чинээ агуу байна, чи махан биеэ төдий чинээ хаяж чадна; тэдний цэвэршүүлэлт хэдий чинээ агуу байна, хүмүүсийн Бурханыг хайрлах хайр төдий чинээ их байна. Энэ бол та нарын ойлгох ёстой зүйл юм. Яагаад хүмүүс цэвэршүүлэгдэх ёстой вэ? Энэ нь ямар үр нөлөөнд хүрэхээр зорьдог вэ? Хүнийг цэвэршүүлэх Бурханы ажлын ач холбогдол юу вэ? Хэрвээ чи үнэхээр Бурханыг эрж хайдаг бол тодорхой хэмжээнд Түүний цэвэршүүлэлтийг туулснаар чи, энэ нь маш сайн гэдгийг мөн энэ нь туйлын чухал гэдгийг мэдрэх болно. Цэвэршүүлэлтийн үеэр хүн Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Түүний цэвэршүүлэлтийг хүлээн авахын тулд Бурханыг хайрлах шийдвэрээ ашигласнаар: Цэвэршүүлэлтийн үеэр чи дотроо тарчилж, зүрхэнд чинь хутга дүрээд эргүүлж байгаа мэт байдаг боловч Түүнийг хайрладаг зүрх сэтгэлээ ашиглаад чи Бурханыг сэтгэл хангалуун болгоход бэлэн байдаг бөгөөд махан биеэ анхаарах хүсэлгүй байдаг. Энэ нь Бурханы хайрыг хэрэгжүүлэх гэсэн үг юм. Чи дотроо шархалж, зовлон чинь тодорхой хэмжээнд хүрэх боловч чи Бурханы өмнө очиж, “Өө Бурхан минь! Би Таныг орхиж чадахгүй. Хэдий миний дотор харанхуй байгаа ч би Таныг сэтгэл хангалуун болгохыг хүсэж байна; Та миний зүрх сэтгэлийг мэднэ, Та надад Өөрийнхөө хайрыг илүү их зориулаасай гэж би хүсэж байна” хэмээн залбирахад бэлэн хэвээр байдаг. Энэ бол цэвэршүүлэлтийн үеийн хэрэгжүүлэлт юм. Хэрвээ чи Бурханы хайрыг суурь болгон ашиглах юм бол цэвэршүүлэлт чамайг Бурханд илүү ойр аваачих ба чамайг Бурхантай илүү ойр дотно болгож чадна. Бурханд итгэдэг тул чи зүрх сэтгэлээ Бурханы өмнө хүлээлгэн өгөх ёстой. Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханы өмнө тахил болгон тавьбал цэвэршүүлэлтийн үеэр чиний хувьд Бурханыг үгүйсгэж эсвэл Бурханыг орхин явах боломжгүй байх болно. Ийм маягаар Бурхантай харилцах чиний харилцаа бүр илүү ойр дотно, бүр илүү хэвийн болох ба Бурхантай ярих яриа чинь бүр илүү олон болох болно. Хэрвээ үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл чи Бурханы гэрэлд илүү их цагийг өнгөрөөж, Түүний үгийн удирдамж дор илүү их цагийг өнгөрөөх ба мөн чиний зан чанарт улам илүү их өөрчлөлт гарч, чиний мэдлэг өдөр өдрөөр нэмэгдэх болно. Цаг нь ирж, Бурханы шалгалт чамд гэнэт тохиолдох үед чи Бурханы хажууд зогсож чадахаар үл барам мөн Бурханд гэрчлэл хийж чадах болно. Тэр үед чи Иов шиг, Петр шиг байх болно. Бурханд гэрчлэл хийснээрээ чи Түүнийг үнэхээр хайрлаж, өөрийн амийг Түүний төлөө баяртайгаар тавих болно; чи Бурханы гэрч байж, Бурханы хайртай нэгэн байх болно. Цэвэршүүлэлтийг туулсан хайр сул дорой биш харин хүчтэй байдаг. Бурхан чамайг Өөрийн шалгалтанд хэзээ эсвэл хэрхэн оруулахаас үл хамааран чи амьдрах, үхэх эсэхээ ч анхаарахгүй байж, Бурханы төлөө бүх зүйлийг баяртайгаар хойш тавьж, Бурханы төлөө юуг ч өөдрөгөөр тэвчих чадвартай байна—тиймээс хайр чинь ариун, итгэл чинь жинхэнэ байх болно. Зөвхөн тэр үед л чи Бурханаар үнэхээр хайрлагдсан нэгэн, Бурханаар үнэхээр төгс болгуулсан нэгэн байх болно.

Хэрвээ хүмүүс Сатаны нөлөөн дор орвол тэдний дотор Бурханыг гэсэн хайр байхгүй байх ба тэдний өмнөх үзэгдэл, хайр, шийдвэр нь алга болсон байдаг. Тэд Бурханы төлөө зовох учиртай гэж хүмүүст санагддаг байсан боловч өнөөдөр тэд энэ нь ичгүүртэй хэрэг гэж боддог бөгөөд ихээхэн гомдол гаргадаг. Энэ бол Сатаны ажил; хүн Сатаны эзэмшил дор орсон гэдгийг энэ нь харуулдаг. Хэрвээ ийм байдалтай тулгарвал чи залбирч, аль болох хурдан эргүүлэх ёстой—энэ нь чамайг Сатаны дайралтуудаас хамгаалах болно. Гашуун цэвэршүүлэлтийн үеэр хүн Сатаны нөлөөнд хамгийн амархан ордог—иймээс тийм цэвэршүүлэлтийн үеэр чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Чи өөрийнхөө хүслийг бадрааж, Бурханы өмнө зүрх сэтгэлээ тавьж, үлдсэн цаг хугацаагаа Түүнд зориулах ёстой. Бурхан чамайг яаж ч цэвэршүүлсэн бай чи Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үнэнийг хэрэгжүүлэх чадвартай байх ёстой бөгөөд Бурханыг эрж хайж, Бурхантай ярилцах яриаг эрж хайх хариуцлагыг өөртөө үүрэх ёстой. Иймэрхүү цагт чи хэдий чинээ идэвхгүй байна, төдий чинээ сөрөг болох бөгөөд чиний хувьд ухарч доройтох нь төдий чинээ амархан байх болно. Чиний хувьд өөрийн чиг үүргээ биелүүлэх шаардлагатай байх үед хэдий чи үүнийгээ сайн биелүүлдэггүй байсан ч чадах бүхнээ хийдэг бөгөөд үүнийг хийхдээ чи Бурханыг хайрлах хайраас өөр юуг ч ашигладаггүй; бусад хүмүүс юу хэлэхээс үл хамааран—тэд чамайг сайн хийсэн гэж хэлсэн ч бай эсвэл муу хийсэн гэж хэлсэн ч бай—чиний сэдэл зөв бөгөөд чи өөрийгөө зөвтгөдөггүй, учир нь чи Бурханы өмнөөс үйлдэж байгаа билээ. Бусад хүмүүс чамайг буруу ойлгох үед чи Бурханд залбирч: “Өө Бурхан минь! Бусад хүмүүс намайг тэвчээсэй гэж эсвэл тэд намайг уучлаасай гэж би гуйхгүй. Би Таныг зүрх сэтгэлээрээ хайрлах чадвартай байж, зүрх сэтгэлдээ уужирч, мөс чанар минь амар тайван байхыг л би гуйж байна. Бусад хүмүүс намайг магтаж эсвэл намайг хүндлээсэй гэж би гуйхгүй; би зөвхөн зүрх сэтгэлээсээ Таныг сэтгэл хангалуун байлгахаар зорьж, чадах бүхнээ хийснээр үүргээ гүйцэтгэдэг, хэдий би мулгуу, тэнэг, муу хэв чанартай агаад сохор боловч Таныг хайр татам гэдгийг би мэдэх бөгөөд өөрт байгаа бүхнээ Танд зориулахад бэлэн байна” хэмээн хэлж чадна. Чамайг ийм маягаар залбирмагц Бурханыг гэсэн чиний хайр урсан гарах бөгөөд зүрх сэтгэл чинь уужрах болно. Бурханы хайрыг хэрэгжүүлэх гэдэг нь энэ юм. Туршлагажихын хэрээр чи хоёронтоо бүтэлгүйтэж, нэгэнтээ амжилтанд хүрнэ эсвэл таван удаа бүтэлгүйтэж, хоёр удаа амжилтанд хүрэх ба ийм маягаар дадлагажих зуураа зөвхөн бүтэлгүйтлийн дундаас л чи Бурханы хайр татам байдлыг харж, чиний дотор юу дутагдаж байгааг олж илрүүлж чадах болно. Дараа нь ийм нөхцөл байдалд орох үедээ чи өөртөө сэрэмжлүүлж, өөрийн алхааг зөөлрүүлж, илүү олон дахин залбирах ёстой. Ийм нөхцөл байдалд ялалт байгуулах чадвараа чи аажмаар хөгжүүлэх болно. Тийм зүйл тохиолдох үед залбирал чинь үр нөлөөтэй болжээ. Энэ удаад амжилттай байна гэдгээ харах үедээ чи дотроо баярлах ба залбирах үедээ Бурханыг мэдэрч, Ариун Сүнсний оролцоо чамайг орхиогүй гэдгийг мэдэрч чадах болно—зөвхөн тэр үед л чи Бурхан чиний дотор хэрхэн ажилладгийг мэдэх болно. Ийм маягаар хэрэгжүүлэх нь чамд туршлагажих замыг өгөх болно. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлдэггүй бол чиний дотор Ариун Сүнс байхгүй байх болно. Гэхдээ хэрвээ чи үүнийг хэрэгжүүлбэл хэдий чи дотроо шархалсан ч гэсэн дараа нь Ариун Сүнс чамтай хамт байх болно, мөн залбирах үедээ чи Бурханы байгааг мэдэрч, Бурханы үгийг хэрэгжүүлэх хүч чадалтай байх бөгөөд ах эгч нартайгаа харилцан ярилцах явцад чиний мөс чанарыг дарамтлах юу ч байхгүй, чамд амар тайван санагдаж, ийм маягаар чи хийсэн зүйлээ ил болгож чадах болно. Бусад хүмүүс юу хэлэхээс үл хамааран чи Бурхантай хэвийн харилцаатай байж чадах ба бусдаар хязгаарлагдахгүй байж, бүх зүйлийг даван гарах болно—үүгээрээ Бурханы үгийг хэрэгжүүлсэн байдал чинь үр дүнтэй байсан гэдгийг харуулах болно.

Бурханы цэвэршүүлэлт хэдий чинээ агуу байна, хүмүүсийн зүрх сэтгэл төдий чинээ Бурханыг хайрлах чадвартай байдаг. Тэдний зүрх сэтгэл дэх шаналал тэдний аминд ач тустай бөгөөд тэд Бурханы өмнө төдий чинээ амар тайван байж, Бурхантай харилцах тэдний харилцаа төдий чинээ ойр дотно байж, тэд Бурханы дээд зэргийн хайрыг болон дээд зэргийн авралыг төдий чинээ сайн харж чаддаг. Петр хэдэн зуун удаа цэвэршүүлэлтийг туулсан ба Иов хэд хэдэн шалгалтыг амссан. Хэрвээ Бурханаар төгс болгуулахыг хүсэж байвал та нар ч гэсэн хэдэн зуун удаа цэвэршүүлэлтэнд орох ёстой; та нар зөвхөн энэ үйл явцыг туулж, энэ алхамд түшиглэх хэрэгтэй болсон үедээ л Бурханы хүслийг хангалуун болгож, Бурханаар төгс болгуулж чадна. Цэвэршүүлэлт бол Бурхан хүмүүсийг төгс болгодог шилдэг арга барил юм; гагцхүү цэвэршүүлэлт болон гашуун шалгалтууд нь л, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы төлөөх жинхэнэ хайрыг гаргаж чадна. Зовлон бэрхшээлгүй бол хүмүүст Бурханы төлөө гэсэн жинхэнэ хайр дутагдаж байдаг; хэрвээ тэднийг дотроос нь туршиж, цэвэршүүлэлтэнд үнэхээр оруулахгүй бол зүрх сэтгэл нь үргэлж гадны ертөнцөд хөвж байх болно. Тодорхой хэмжээнд цэвэршүүлэгдсэнээрээ чи өөрийнхөө сул тал, хүндрэл бэрхшээлийг харж, өөртөө хэр их зүйл дутагдаж байгааг болон өөртөө тулгарсан олон асуудлыг даван гарах чадваргүй байгаагаа харах бөгөөд дуулгаваргүй байдал чинь хэр их болохыг ч бас харах болно. Шалгалтуудын үеэр л хүмүүс өөрсдийн бодит байдлаа үнэхээр мэдэж авч чаддаг ба шалгалтууд нь хүмүүсийг төгс болгуулах илүү боломжтой болгодог.

Амьдралынхаа хугацаанд Петр хэдэн зуун удаа цэвэршүүлэлтийг туулсан ба олон зовлон зүдгүүрийг амссан. Энэхүү цэвэршүүлэлт нь Бурханыг хайрлах эрхэм дээд хайрынх нь суурь болсон бөгөөд бүхий л амьдралынх нь хамгийн ач холбогдолтой туршлага болсон юм. Тэр Бурханы төлөөх эрхэм дээд хайрыг эзэмшиж чадсан нь нэг талаараа Бурханыг хайрлах түүний шийдвэрээс болсон; гэхдээ үүнээс ч илүүтэйгээр энэ нь, түүний туулсан цэвэршүүлэлт болон зовлонгоос болсон юм. Энэхүү зовлон нь Бурханыг хайрлах замд түүний замч болсон бөгөөд түүний хувьд хамгийн дурсамжтай зүйл болсон билээ. Хэрвээ хүмүүс Бурханыг хайрлах үедээ цэвэршүүлэлтийн өвдөлтийг амсахгүй бол тэдний хайр нь жирийн байдал болон тэдний шилэлт, сонголтоор дүүрэн байдаг;иймэрхүү хайр нь Сатаны санаагаар дүүрэн байдаг бөгөөд Бурханы хүслийг хангалуун байлгах чадваргүй байдаг. Бурханыг хайрлах шийдвэртэй байх нь Бурханыг үнэхээр хайрлаж байгаатай адилхан биш. Хэдийгээр тэдний зүрх сэтгэл дотроо бодож байгаа бүхэн нь Бурханыг хайрлаж, Бурханыг хангалуун байлгахын төлөө байж тэдний бодлууд нь хүний ямар ч санааг агуулдаггүй мэт, тэд бүхэлдээ Бурханы төлөө байдаг мэт боловч тэдний бодлуудыг Бурханы өмнө аваачих үед тийм бодлууд нь Бурханаар сайшаагдаж эсвэл ерөөгддөггүй. Хүмүүс бүх үнэнийг бүрэн ойлгосон үед—тэд бүгдийг нь мэдэж авсан үед ч гэсэн—үүнийг Бурханыг хайрлаж буйн тэмдэг гэж хэлж болохгүй ба эдгээр хүмүүс Бурханыг үнэхээр хайрладаг гэж хэлж болохгүй юм. Олон үнэнийг ойлгосноос үл хамааран, цэвэршүүлэлтийг амсаагүй бол хүмүүс эдгээр үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; зөвхөн цэвэршүүлэлтийн үеэр л хүмүүс эдгээр үнэний жинхэнэ утга учрыг ойлгож чадах ба зөвхөн тэр үед л хүмүүс тэдгээрийн дотоод утга учрыг жинхэнээсээ үнэлж чаддаг. Тэр үед, дахин оролдох үедээ тэд үнэнийг зүй зохистойгоор, Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлж чадна; тэр үед тэдний, хүний үзэл санаа багасаж, төрөлх байдал нь буурч, сэтгэл хөдлөл нь хорогддог; зөвхөн тэр үед л тэдний хэрэгжүүлэлт нь Бурханы хайрын жинхэнэ илэрхийлэл байдаг. Бурханы хайрын үнэний үр нөлөөнд хэлсэн үг эсвэл сэтгэл санааны бэлэн байдлаар дамжуулан хүрдэггүй, мөн зүгээр л үүнийг ойлгосноор хүрдэггүй. Хүмүүс төлөөс төлж, цэвэршүүлэлтийн үеэр илүү их гашуун зовлон амсахыг энэ нь шаарддаг бөгөөд зөвхөн тэр үед л тэдний хайр ариун болж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байх болно. Хүн Өөрийг нь хайрлах ёстой гэсэн шаардлагадаа Бурхан, хүсэл тэмүүлэл эсвэл төрөлхийн байдлаа ашиглан Түүнийг хайрлахыг хүнээс шаарддаггүй; Түүнд үйлчлэхийн тулд зөвхөн үнэнч байдал болон үнэнийг хэрэглэснээр дамжуулан хүн Түүнийг үнэхээр хайрлаж чадна. Гэвч хүн төрөлхийн байдал дундаа амьдардаг бөгөөд иймээс Бурханд үйлчлэхдээ үнэн болон үнэнч занг ашиглах чадваргүй байдаг. Тэрээр нэг бол Бурханы төлөө хэтэрхий их оргилсон тэмүүлэлтэй байдаг эсвэл хэтэрхий хүйтэн хөндий, халамжгүй байдаг ба тэр Бурханыг туйлын хайрладаг эсвэл Түүнийг туйлын үзэн яддаг. Төрөлхийн байдалтайгаар амьдардаг хүмүүс үргэлж энэ хоёр туйлын хооронд амьдардаг ба тэд үргэлж үнэнгүй байдалд амьдарч, өөрсдийнхөө зөв гэдэгт итгэдэг. Хэдийгээр Би үүнийг дахин дахин хэлж байгаа ч хүмүүс үүнийг ноцтойгоор авч үзэх чадваргүй, үүний чухал ач холбогдлыг бүрэн мэдэх чадваргүй байгаа, иймээс тэд өөрийгөө хуурсан итгэл болон ямар ч үнэн агуулаагүй Бурханы төлөөх хайрын төөрөгдөл дунд амьдардаг. Түүхэн туршид хүн төрөлхтөн хөгжиж, эрин үе өнгөрөхийн хэрээр хүнд тавих Бурханы шаардлага бүр илүү өндөр болсон ба хүн Түүнд туйлын хандах ёстой гэдгийг Тэр улам бүр шаардсан. Гэсэн ч Бурханы талаарх хүний мэдлэг улам бүр тодорхойгүй, хийсвэр болж, үүнийг дагалдан Бурханыг хайрлах түүний хайр улам бүр цэвэр ариун бус болсон. Хүний байдал болон түүний хийдэг бүхэн нь Бурханы хүсэлтэй улам бүр зөрөлддөг, учир нь хүн Сатанаар бүр илүү гүн завхруулагдсан билээ. Энэ нь, илүү их, илүү агуу, авралын ажил хийхийг Бурханаас шаарддаг. Хүний Бурханд тавих шаардлага улам илүү чанд хатуу болж байгаа ба Бурханыг хайрлах түүний хайр улам бүр бага болсоор байгаа. Хүмүүс дуулгаваргүй байдалд, үнэнгүйгээр амьдардаг ба тэд хүн чанаргүй амьдралаар амьдардаг; тэдэнд Бурханыг хайрлах хайр өчүүхэн төдий ч байхгүйгээр үл барам, тэд дуулгаваргүй байдал болон эсэргүүцлээр бялхаж байдаг. Хэдийгээр тэд, өөрсдөд нь Бурханы төлөө гэсэн туйлын хайр байгаа хэмээн бодож, чадлынхаа хэрээр тэвчээртэй байдаг боловч Бурхан тэгж үздэггүй. Түүнийг хайрлах хүний хайр хэчнээн бохир болох нь Түүний хувьд тун тодорхой байдаг бөгөөд хүний хуурамч анхааралтай байдлаас болж Тэр хүний талаарх санаа бодлоо хэзээ ч өөрчлөөгүй, мөн зориулалтынх нь улмаас түүний сайхан сэтгэлийн ачийг хэзээ ч хариулаагүй. Хүнээс ялгаатай нь Бурхан ялган салгах чадвартай: Хэн Түүнийг үнэхээр хайрладгийг болон хэн хайрладаггүйг Тэр мэддэг бөгөөд хүний түр зуурын эрмэлзлээс болж зүрх сэтгэл нь хөөрөн дүрэлзэж, үүнд эзэмдүүлэхийн оронд Тэр мөн чанар болон ааш авирынх нь дагуу хүнд ханддаг. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан бөгөөд Түүнд эрхэм чанар, мэдлэг ухаан байдаг; хүн эцсийн эцэст хүн бөгөөд үнэнтэй зөрөлддөг хүний хайраас болж Бурханы толгой эргэхгүй. Эсрэгээр нь Тэр хүний хийж байгаа бүхэнд зүй зохистойгоор ханддаг.

Хүний байдал болон Бурханд хандах түүний хандлагатай нүүр тулаад Бурхан шинэ ажил хийж, Түүний талаарх мэдлэг болон Түүнд хандах дуулгавартай байдлыг хоёуланг нь, мөн хайр болон гэрчлэлийг хоёуланг нь эзэмших боломжийг хүнд олгосон. Тиймээс хүн Бурханы цэвэршүүлэлтийг, түүнчлэн Түүний шүүлт, харьцалт, засалтыг туулах ёстой, үүнгүйгээр хүн Бурханыг хэзээ ч мэдэхгүй бөгөөд хэзээ ч Түүнийг хайрлаж, Түүнд гэрчлэл хийх чадваргүй байх юм. Хүнийг цэвэршүүлэх Бурханы цэвэршүүлэлт нь зүгээр л өрөөсгөл үр нөлөөний төлөө байдаггүй, харин олон талын үр нөлөөний төлөө байдаг. Хүний шийдвэр болон хайрыг төгс болгохын тулд, зөвхөн ийм байдлаар л Бурхан, үнэнийг эрж хайхад бэлэн байгаа хүмүүст цэвэршүүлэлтийн ажил хийдэг. Үнэнийг эрж хайхад бэлэн байгаа, Бурханыг хүсэн эрмэлздэг хүмүүсийн хувьд иймэрхүү цэвэршүүлэлтээс илүү утга учиртай эсвэл илүү ач тустай өөр юу ч байхгүй. Бурханы зан чанарыг хүн амархан мэдэж, ойлгож чадахгүй, учир нь эцэстээ Бурхан бол Бурхан билээ. Эцэст нь Бурхан хүнтэй адилхан зан чанартай байх боломжгүй, тиймээс хүний хувьд Түүний зан чанарыг мэдэх нь амархан зүйл биш. Үнэнийг угаасаа хүн эзэмшдэггүй бөгөөд Сатанаар завхруулагдсан хүмүүс амархан ойлгодоггүй; хүн үнэнгүй байдаг, үнэнийг хэрэгжүүлэх шийдвэргүй байдаг бөгөөд хэрвээ зовохгүй юм бол, цэвэршүүлэгдэж эсвэл шүүгдэхгүй юм бол түүний шийдвэр нь хэзээ ч төгс болгуулж чадахгүй. Цэвэршүүлэлт нь бүх хүмүүсийн хувьд шаналгаатай агаад хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг—гэсэн ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан Өөрийн зөвт зан чанарыг хүнд ил болгож, хүнд тавих Өөрийн шаардлагыг тунхаглаж, илүү их гэгээрэл болон илүү их бодит засалт, харьцалтаар хангадаг; баримт болон үнэний хоорондох харьцуулалтаар дамжуулан Тэрээр хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаарх илүү их ойлголтыг өгч, тэгснээрээ Бурханыг гэсэн илүү жинхэнэ, илүү цэвэр ариун хайртай байх боломжийг хүнд олгодог. Энэ нь цэвэршүүлэлт хийх Бурханы зорилго юм. Бурханы хүнд хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй мөн Тэр хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы өмнөөс холдуулна гэсэн үг биш, мөн энэ нь тэднийг тамд устгана гэсэн үг ч биш. Энэ нь, цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанарыг өөрчилж, түүний сэдлийг, түүний хуучин үзэл бодлыг өөрчилж, Бурханы төлөө гэсэн түүний хайрыг өөрчилж, түүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших жинхэнэ туршилт, жинхэнэ сургалтын нэг хэлбэр бөгөөд зөвхөн цэвэршүүлэлтийн үеэр л түүний хайр төрөлхийн чиг үүргээ биелүүлж чадна.

Өмнөх:Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан бэ

Дараах:Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно

Танд таалагдаж магадгүй