100-р бүлэг

Би Өөрөө урьдчилан тогтоож, сонгоогүй бүх хүнийг үзэн яддаг. Ийм учраас, Би энэ хүмүүсийг Өөрийн гэрээс нэг нэгээр нь явуулах ёстой бөгөөд тэгж байж Миний сүм ариун, бузарлагдаагүй, Миний гэр үргэлж шинэ, хэзээ ч хуучрахгүй байж, Миний ариун нэр үүрд түгж, Миний ариун хүмүүс Миний хайртай хүмүүс болох болно. Ийм дүр зураг, ийм гэр, ийм хаанчлал бол Миний зорилго, Миний орон гэр; энэ бол Миний бүх зүйлийг бүтээсэн суурь юм. Хэн ч үүнийг ганхуулж эсвэл өөрчилж үл болно. Энд зөвхөн Би хайрт хөвгүүдийнхээ хамт амьдарна, үүнийг уландаа гишгэлэхийг хэнд ч зөвшөөрөхгүй, үүнийг эзэгнэхийг юунд ч зөвшөөрөхгүй, ямарваа таагүй зүйл тохиолдохыг бүр ч зөвшөөрөхгүй. Бүгд магтаал, уухай байх ба бүгд хүний төсөөлөхийн аргагүй дүр зураг байх болно. Та нарыг бүх хүчээ бүхий л зүрх сэтгэл, оюун санааныхаа хамтаар чадлынхаа хэрээр Надад өргөөсэй л гэж Би хүсдэг. Өнөөдөр ч бай, маргааш ч бай, Надад үйлчлэл үзүүлдэг ч бай, Надаас ерөөл хүртдэг ч бай та нар бүгдээрээ хүч чадлынхаа нэгээхэн хэсгийг Миний хаанчлалын төлөө гаргах хэрэгтэй. Энэ бол бүтээгдсэн бүх хүний хүлээх ёстой үүрэг бөгөөд үүнийг ингэж биелүүлж, хэрэгжүүлэх ёстой юм. Өөрийн хаанчлалын гоо үзэсгэлэнг мөнхөд шинэ байлгаж, Өөрийн гэрийг эв найртай, нэгдмэл болгохын төлөө үйлчлэл хийлгэхэд Би бүх зүйлийг дайчилна. Намайг сөрж эсэргүүцэхийг хэнд ч зөвшөөрөхгүй бөгөөд эсэргүүцсэн бүхэн шүүлт амсаж, хараагдах ёстой. Одоо Миний хараал бүх улс үндэстэн, бүх хүн дээр бууж эхэлнэ, Миний хараал Миний шүүлтээс хавьгүй илүү хатуу билээ. Бүх хүнийг яллаж эхлэх цаг одоо ирсэн болохоор үүнийг хараал гэдэг. Учир нь, одоо бол бүтээлийн цаг үе биш, эцсийн эрин үе билээ. Эрин үеүд ээлжлэхийн хэрээр Миний ажлын хурд ч одоо маш ондоо болсон. Миний ажлын шаардлагын улмаас Надад хэрэгтэй хүмүүс ч бас өөр өөр; орхих хэрэгтэй хүмүүсийг орхино; тасдаж хаях хэрэгтэй хүмүүсийг тасдаж хаяна; алах хэрэгтэй хүмүүсийг алж, үлдээх хэрэгтэй хүмүүсийг үлдээх ёстой. Энэ бол хүний хүслээс үл хамаарах зайлшгүй чиг хандлага бөгөөд ямар ч хүн үүнийг өөрчилж үл болно. Миний хүслийн дагуу үүнийг хийх ёстой! Би хаяхыг хүссэн хүмүүсээ хаяж, таягдахыг хүссэн хүмүүсээ таягдан хаяна; хэн ч дур зоргоороо авирлахгүй. Би үлдээхийг хүссэн хүмүүсээ үлдээж, мөн хайрлахыг хүссэн хүмүүсээ хайрлана; Миний хүслийн дагуу үүнийг хийх ёстой! Би сэтгэл хөдлөлөөр юмыг хийдэггүй; Надад гагцхүү зөвт байдал, шүүлт, уур хилэн л байдаг—сэтгэл хөдлөл огт байхгүй. Надад хүний ул мөр өчүүхэн ч байдаггүй, учир нь Би бол Бурхан Өөрөө, Бурханы үнэн бие билээ. Хүмүүс бүгд хүн чанарын талыг минь хараад Миний бурханлаг чанарын талыг хараагүй болохоор тэд үнэхээр сохор агаад мунгинуу!

Миний хэлсэн зүйлийг та нар зүрх сэтгэлдээ хадгалж, Миний үгээс Миний зүрх сэтгэлийг ойлгож, Миний ачаанд санаа тавих ёстой. Тэгвэл та нар Миний төгс хүчийг мэдэж авч, Миний үнэн биеийг харна. Учир нь, Миний үг бол мэргэн ухааны үг, хэн ч Миний үгийн цаад зарчим буюу хуулийг ойлгож чадахгүй. Хүмүүс Намайг заль мэх болон шударга бус занг хэрэгжүүлдэг хэмээн бодож, Миний үгээр дамжуулж Намайг танихын оронд харин ч Намайг доромжилдог. Тэд үнэхээр сохор агаад мунхаг! Тэдэнд ялган таних чадвар өчүүхэн ч үгүй. Миний айлдсан өгүүлбэр бүхэн эрх мэдэл, шүүлт агуулдаг агаад Миний үгийг хэн ч өөрчилж чадахгүй. Би үгээ хэлэхэд аливаа зүйл Миний үгийн дагуу биелэгдэх нь гарцаагүй; энэ бол Миний зан чанар юм. Миний үг бол эрх мэдэл, Миний үгийг засварладаг хэн боловч Миний гэсгээлтийг зөрчиж буй хэрэг бөгөөд Би тэднийг цохин унагаах ёстой. Ноцтой тохиолдолд тэд өөрсдийн аминд сүйрэл авчирч, Үхэгсдийн орон руу явах буюу ёроолгүй нүхэнд унадаг. Хүн төрөлхтөнтэй Би ингэж л харьцдаг, хүн үүнийг өөрчлөх аргагүй—энэ бол Миний захиргааны зарлиг. Үүнийг санаж яв! Миний зарлигийг зөрчихийг хэнд ч зөвшөөрөхгүй; Миний хүслийн дагуу аливааг хийх ёстой! Өмнө нь Би та нарт хэтэрхий зөөлөн байж, та нар зөвхөн Миний үгтэй л таарч байсан. Хүмүүсийг цохиж унагаах тухай Миний хэлсэн үг хараахан биелээгүй байна. Гэхдээ Миний хүслийг дагадаггүй хүмүүсийг шийтгэхээр бүх гай гамшиг (Миний захиргааны зарлигийн дагуу) өнөөдрөөс эхлэн ар араасаа ирнэ. Бодит баримтууд гарч ирэх ёстой, эс бөгөөс хүмүүс Миний уур хилэнг харж чадахгүй, ахин дахин самуурах болно. Миний удирдлагын төлөвлөгөөний нэг алхам нь энэ бөгөөд ажлынхаа дараагийн алхмыг Би ингэж хийдэг. Зөрчил гаргах, мөхлийн зовлонг үүрд туулахаас зайлсхийж чадаасай гэсэндээ Би та нарт үүнийг урьдчилан хэлж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн Би Өөрийн ууган хөвгүүдээс бусад бүх хүнийг Өөрийн хүслийн дагуу зохих байранд нь тавьж, нэг нэгээр нь гэсгээх болно. Би нэгийг нь ч зүгээр өнгөрөөхгүй. Та нар дахиж завхраад үзээрэй! Та нар дахиж тэрслээд үзээрэй! Би бүгдэд нь зөвт байдаг, Надад уян сэтгэл өчүүхэн ч үгүй гэдгийг Би өмнө нь хэлсэн бөгөөд Миний зан чанарт халдах ёсгүйг энэ нь харуулдаг. Энэ бол Миний үнэн бие. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Бүх хүн Миний үгийг сонсож, бүх хүн Миний суу алдарт дүр төрхийг хардаг. Бүх хүн Надад бүрэн дүүрэн, туйлын дуулгавартай байх ёстой—энэ бол Миний захиргааны зарлиг юм. Орчлон ертөнц даяарх, хорвоогийн хязгаарт буй бүх хүн Намайг магтан алдаршуулах хэрэгтэй, учир нь Би бол цор ганц Бурхан Өөрөө, Би бол Бурханы үнэн бие билээ. Миний үг, айлдварууд болон Миний яриа, зан байдлыг хэн ч өөрчилж чадахгүй, учир нь эдгээр нь ганцхан Миний хувьд чухал, эдгээр нь эртнээс нааш Надад байсан бөгөөд үүрд орших болно.

Хүмүүс Намайг турших санаа зорилго өвөрлөдөг бөгөөд Намайг гутаахын тулд Миний эсрэг ашиглаж болох зүйлсийг Миний үгэн дотроос олохыг хүсдэг. Чи Намайг гутаах хэрэг үү? Намайг тоомжиргүй шүүх хэрэг үү? Миний ажил хэргийг тоомжиргүй хэлэлцэх хэрэг үү? Та нар үнэхээр өөрсдөдөө юу тустайг мэддэггүй хүмүүс юм! Та нар Намайг огт мэддэггүй юм байна! Сион уул гэж юу вэ? Миний орон гэр гэж юу вэ? Канааны сайн газар гэж юу вэ? Бүтээлийн суурь нь юу вэ? Яагаад сүүлийн хэдэн өдөр Би эдгээр үгийг дурдсаар байгаа юм бэ? Сион уул, Миний орон гэр, Канааны сайн газар, бүтээлийн суурь, энэ бүгдийг Миний үнэн биетэй холбогдуулан (биетэй холбогдуулан) хэлсэн. Хүмүүс бүгдээрээ эдгээрийг бодитоор оршдог газар гэж боддог. Миний үнэн бие бол Сион уул; энэ бол Миний орон гэр юм. Сүнсний ертөнцөд орсон хэн боловч Сион ууланд авирч, Миний орон гэрт орно. Би бүх зүйлийг үнэн бие дотроо бүтээсэн; өөрөөр хэлбэл, бүх зүйлийг биеийн дотор бүтээсэн болохоор энэ нь суурь юм. Та нар Надтай хамт биед эргэн ирнэ гэж Би яагаад хэлдэг вэ? Жинхэнэ утга нь энд бий. Яг л “Бурхан” гэдэг нэршилтэй адил, эдгээр нэр үг нь дангаараа ямар ч утгагүй, харин өөр өөр газруудад Миний өгсөн өөр өөр нэр юм. Иймд үгчилсэн утгад нь нэг их анхааралгүй Миний үгийг сонсоход л анхаарлаа төвлөрүүл. Та нар тэдгээрийг ингэж харах ёстой, тэгж байж Миний хүслийг ойлгож чадна. Миний үгэнд мэргэн ухаан бий гэж Би та нарт яагаад дахин дахин сануулдаг вэ? Та нараас хэд нь үүний цаад утгыг ойлгох гэж оролдсон бэ? Та нар бүгд сохроор шинжилж байгаа бөгөөд ухаангүй байна!

Урьд өмнө Миний хэлсэн зүйлсийн ихэнхийг нь та нар одоо ч гэсэн ойлгохгүй л байна. Та нар эргэлзсэн хэвээр байж, Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгаж чаддаггүй. Миний айлдсан өгүүлбэр бүрд итгэлтэй байж чаддаг болсон тэр цаг үе та нарын амь боловсрох агшин байх болно. Надад нэг өдөр бол мянган жил шиг, мянган жил бол нэг өдөр шиг; та нар Миний ярьдаг цаг хугацааны талаар юу гэж бодож байна? Та нар үүнийг яаж тайлбарлах вэ? Та нар буруу тайлбарладаг! Мөн түүнчлэн, ихэнх хүн үүний талаар Надтай маргаж, Миний эсрэг ашиглах зүйл олохыг хүсдэг—өөртөө юу тустайг чи мэддэггүй! Болгоомжтой бай, эс бөгөөс Би чамайг цохиж унагаана! Бүх зүйл тодорхой болох өдөр ирэхэд та нар бүрэн ухаарна. Би та нарт одоо ч хэлдэггүй (одоо бол хүмүүсийг ил болгох цаг; Миний хүслийг хангаж чадахын тулд хүн бүр болгоомжтой, сэрэмжтэй байх ёстой). Би үгээрээ бүх хүнийг ил болгож, төрөлх дүрийг нь илчилж, жинхэнэ эсэхийг нь харуулна. Хэрвээ хэн нэгэн янхан эсвэл иезебел бол Би тэднийг ил болгох ёстой. Би аливааг хуруугаа ч хөдөлгөлгүйгээр хийдэг бөгөөд зөвхөн үгээрээ хүмүүсийг ил болгодог гэдгээ Би өмнө нь хэлсэн. Би ямар ч зүс хувиргалтаас айдаггүй; Би үгээ айлдмагц чи төрөлх дүрээ илчлэх ёстой бөгөөд зүсээ хэчнээн сайн хувиргасан ч Би гарцаагүй нэвт харна. Ямар ч хүч зарлагадалгүй, зөвхөн айлдвар л ашиглах нь Миний үйл хэргийн зарчим юм. Миний үг биелэгдэх эсэх талаар хүмүүс ихэд бачимдаж, Миний төлөө сэтгэл түгшиж, Надад санаа зовдог, гэвч ийм хүчин чармайлт үнэндээ шаардлагагүй; эдгээр нь төлөх хэрэггүй төлөөс юм. Чи Миний талаар санаа зовоод байх юм, гэтэл өөрийн чинь амь боловсорсон бил үү? Чиний хувь тавилан ямар билээ? Үүнийг өөрөөсөө байнга асуу, салан задгай бүү бай. Хүмүүс бүгд Миний ажлыг анхааралдаа авч, Миний үйл хэрэг болон Миний үгээр дамжуулан Миний үнэн биеийг харж, Миний талаар үлэмж мэдлэгтэй болж, Миний төгс хүч, Миний мэргэн ухааныг мэдэж, бүх зүйлийг бүтээсэн Миний арга барил, аргачлалыг мэдэж, тэгснээр Надад дуусашгүй магтаал өгөх ёстой. Миний захиргааны зарлиг хэнд хамаардаг, Би хэн дээр ажилладаг, Би юу хийхийг хүсдэг, мөн Би юу гүйцэлдүүлэхийг хүсдэг гэдгээ Би бүх хүнд харуулна. Энэ бол хүн бүрийн биелүүлэх ёстой зүйл, учир нь энэ бол Миний захиргааны зарлиг билээ. Би хэлснээ гүйцэлдүүлнэ. Хэн ч Миний үгийг тоомжиргүй задлан шинжлэх ёсгүй; Миний үгээс Миний үйл хэргийн цаад зарчмыг харж, Миний үгээс Миний уур хилэн юу болохыг, Миний хараал юу болохыг, Миний шүүлт юу болохыг бүгд мэдэх ёстой. Эдгээр зүйл бүгд Миний үгээс хамаардаг бөгөөд Миний үг нэг бүрээс хүн нэг бүрийн харах ёстой зүйл энэ юм.

Өмнөх: 99-р бүлэг

Дараах: 101-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх