106-р бүлэг

Миний үгийг, Миний хэвийн хүн чанарыг мэддэггүй, Миний бурханлаг чанарыг эсэргүүцдэг хүмүүс бүгд оргүй хоосон болж бут ниргүүлнэ. Хэн ч үүнээс чөлөөлөгдөхгүй, бүгд энэ талаараа стандарт шаардлагад нийцэж байх ёстой, учир нь энэ бол Миний захиргааны зарлиг, хэрэгжүүлэх ёстой хамгийн ноцтой нь билээ. Миний үгийг мэддэггүй хүмүүс бол Миний тодорхой хэлж өгсөн зүйлийг сонссон атлаа тэдгээрийн талаар ямар ч мэдлэггүй л байдаг хүмүүс; өөрөөр хэлбэл, тэд бол сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй хүмүүс юм (Би сүнслэг хэрэг явдалд нийцсэн хүний чадвар бүтээгээгүй тул тэднээс ихийг шаарддаггүй; Би тэднээс ердөө л Миний үгийг сонсож, тэдгээрийг хэрэгжүүлж чаддаг байхыг шаарддаг). Тэд бол Миний гэрийн хүмүүс биш, Надтай адил төрлийнх ч биш; тэд Сатаны ертөнцөд харьяалагддаг. Иймээс сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй энэ хүмүүсийн ганцыг нь ч Би хүсдэггүй. Өмнө нь та нар Намайг хэтрүүлсэн гэж бодсон, гэвч одоо бол та нар ойлгож байх ёстой. Араатнууд яаж Бурхантай ярилцаж чадах юм бэ? Утгагүй хэрэг биш гэж үү? Миний хэвийн хүн чанарыг мэддэггүй хүмүүс бол Өөрийн хүн чанараар юу хийдгийг минь хэмжихдээ өөрсдийн үзлийг ашигладаг хүмүүс юм. Захирагдахын оронд тэд махан биеийн нүдээрээ Намайг өөлөх гэж ирдэг. Магадгүй хэлсэн үг минь хий дэмий байв уу? Миний хэвийн хүн чанар бол бүрэн төгс Бурхан Өөрөө болох Миний зайлшгүй шаардлагатай хэсэг бөгөөд Миний хэвийн хүн чанар болоод бүрэн төгс бурханлаг чанар хоёр бие биетэйгээ хамтран ажиллаж байгаа нь зүй ёсны зам гэж Би хэлсэн: Хэвийн хүн чанараараа дамжуулан Миний хийдэг зүйл хүний үзэлтэй нийцэхгүй байх үед Намайг эсэргүүцдэг, Надтай нийцдэггүй хүмүүс илчлэгддэг. Дараа нь хүн чанараар дамжуулан Миний бүрэн төгс бурханлаг чанар ярьж, ийм маягаар Би зарим хүнийг зохицуулсан. Хэрвээ чи Миний юу хийдгийг ойлгодоггүй ч гэсэн захирагддаг бол чи Миний ялладаггүй төрлийн хүн байна; Би ийм хүмүүсийг зүгээр л гэгээрүүлдэг. Би ийм хүмүүсийг хайрладаг бөгөөд захирагддаг болохоор чинь Би чамайг гэгээрүүлдэг. Миний бурханлаг чанарыг эсэргүүцдэг хүмүүст, Миний үгийг мэддэггүй, Миний хэвийн хүн чанартай нийцдэггүй, бурханлаг чанараараа хийдэг зүйлийг (жишээлбэл, Миний уурлаж байгааг эсвэл чуулган барьж байгааг гэх мэт) минь сайшаадаггүй хүмүүс багтдаг. Эдгээр нь бүгд Миний бурханлаг чанарыг эсэргүүцэж байгаагийн илэрхийлэл юм. Гэхдээ Миний онцолдог нэг зүйл бий бөгөөд та нар дор бүрнээ анхаарал хандуулах хэрэгтэй: Өнөөгийн Миний үнэн биетэй нийцдэггүй хүмүүс Миний бурханлаг чанарыг эсэргүүцэж байгаа. Яагаад Би, Миний үнэн бие бол бүрэн төгс Бурхан Өөрөө гэж хэлсээр байгаа вэ? Миний үнэн биеийн зан чанар бурханлаг зан чанарыг бүхэлд нь агуулдаг; Намайг хэмжихдээ хүний үзлийг бүү ашигла. Одоо ч гэсэн, Намайг хэвийн хүн чанартай, Миний хийдэг зүйл заавал бүгд зөв байх албагүй гэж хэлсээр байдаг олон хүн бий. Хүмүүс ингээд байвал чи зүгээр л үхэхийг хүсэж хэрэг биш гэж үү? Тэд Миний хэлж байгаа зүйлээс ганц ч үг мэддэггүй, тэд бол гарцаагүй сохруудын үр удам, агуу улаан лууны үр төл юм! Би бүгдэд нь дахин нэг удаа хэлье (Би дараа нь дахиж хэлэхгүй, энэ зөрчлийг дахин үйлдсэн бүхэн гарцаагүй хараагдана): Миний үг, Миний инээд, Миний идэж байгаа, Миний амьдарч байгаа, Миний үг яриа, Миний зан авир бүгдийг нь Би—Бурхан Өөрөө—хийдэг, үүн дотор холилдсон хүн чанарын өчүүхэн ч ул мөр байхгүй. Юу ч байхгүй! Огтхон ч байхгүй! Хүмүүс бүгд оюун ухааны тоглоом тоглохоо больж, ялихгүй тооцооллоо зогсоох ёстой. Хүмүүс үүнийгээ үргэлжлүүлэх тусам, улам үйл нь ирнэ. Миний зөвлөгөөг анхаар!

Би үргэлж хүн бүрийн зүрх сэтгэлийн гүнийг, хувь хүн болгоны үг, үйлдэл бүрийг шинжилж байна. Би Өөрийн дуртай болон дургүй хүмүүсийг нэг нэгээр нь тодорхой хардаг. Энэ бол хүмүүсийн төсөөлж чадахгүй, түүнчлэн тэдний гүйцэлдүүлж чадахгүй зүйл юм. Би маш ихийг хэлж, маш олон зүйл хийсэн; Миний үг болон Миний хийдэг зүйл зорилго нь юу болохыг хэн тодорхойлж чадах вэ? Хэн ч чадахгүй. Үүнээс хойш, Би илүү их үг хэлэх болно; нэг талаас энэ нь Миний дургүй бүх хүнийг таягдан хаяж, нөгөө талаас энэ тал дээр та нарыг бага зэрэг зовооно, ингэснээр та нар дахин амиллыг дахиад нэг удаа бүр илүү хүчтэйгээр амсах болно. Хүмүүс үүнийг тодорхойлж чадахгүй, хэн ч үүнийг тохиолдохоос нь сэргийлж чадахгүй. Та нар үүнийг одоо мэддэг байлаа ч цаг нь ирэхэд иймэрхүү зовлонгоос мултарч чадахгүй л байх болно, учир нь энэ бол Миний ажлын арга барил. Би Өөрийн зорилгод хүрэхийн тулд, Өөрийн хүслийг та нар дээр биелүүлэх боломжтой болохын тулд ингэж ажиллах ёстой. Ийм учраас үүнийг “та нарын туулах ёстой хамгийн сүүлийн зовлон” гэж нэрлэдэг. Үүний дараа та нарын махан бие үүнээс хойш дахин хэзээ ч зовохгүй, учир нь Би агуу улаан лууг хүйс тэмтэрсэн байх бөгөөд тэр дахин үймээн самуун гаргаж зүрхлэхгүй. Энэ бол биед орохын өмнөх эцсийн алхам; шилжилтийн үе шат. Гэвч бүү ай, Би та нарыг бэрхшээл бүрийн дундуур залж чиглүүлэх нь гарцаагүй. Намайг зөвт Бурхан Өөрөө гэдэгт, Миний хэлдэг зүйл гарцаагүй биелнэ гэдэгт итгэ. Би бол итгэлт Бурхан Өөрөө. Бүх улс, бүх газар нутаг, бүх урсгал Над руу эргэн ирж, Миний сэнтийд хуран цуглаж байна. Энэ бол Миний агуу хүч, Би хэнийг ч орхилгүйгээр, тэрслүү хүүхэд бүрийг шүүж, гал, хүхрийн нуур луу хаяна. Бүгд ухрах ёстой. Энэ бол Миний удирдлагын төлөвлөгөөний эцсийн алхам бөгөөд үүнийг дуусахад Би амралтын байдалд орох болно, учир нь бүх зүйл хийгдчихсэн, Миний удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө очсон байх болно.

Миний ажлын хурд нэмэгдсэн учир (хэдийгээр Би огт түгшихгүй байгаа ч) Би Өөрийн үгийг та нарт өдөр бүр илчилж, Өөртөө хадгалдаг нууцуудыг өдөр бүр дэлгэнэ, ингэснээр та нар Миний хөлийн алхааг ойрхон дагаж чадна. (Энэ бол Миний мэргэн ухаан; Би хүмүүсийг төгс болгож, бас тэднийг цохин унагахаар Өөрийн үгийг ашигладаг. Бүгд Миний үгийг уншиж, Миний үгэн дэх Миний хүслийн дагуу үйлдэж чаддаг. Сөрөг хүмүүс сөрөг болж, илчлэгдэх хүмүүс нь үнэн дүр төрхөө харуулах болно; зөрүүд хүмүүс эсэргүүцэж, Намайг үнэнчээр хайрладаг хүмүүс улам илүү үнэнч болох болно. Ийм учраас, бүгд Миний хөлийн алхааг дагаж чадна. Миний дүрсэлсэн эдгээр нөхцөл байдал бүгд Миний ажилладаг арга барил, Миний хүрэхийг хүсдэг зорилго юм.) Өмнө нь Би иймэрхүү зүйл хэлсэн: Би та нарыг яаж удирдан чиглүүлнэ, та нар тийм байдлаар эрж хайх хэрэгтэй; Би та нарт юу ч хэлсэн, та нар сонсох хэрэгтэй. Би үүгээрээ юу хэлэх гээд байна вэ? Та нар мэдэх үү? Миний үгийн зорилго, ач холбогдол юу вэ? Та нар ойлгож байна уу? Хэчнээн хүн үүнийг бүрэн дүүрэн илэрхийлж чадах вэ? “Би та нарыг яаж удирдан чиглүүлнэ, та нар тийм байдлаар эрж хайх хэрэгтэй” гэж хэлэхдээ Миний үнэн бие Өөрийн залж чиглүүлж байгааг хэлж байгаа төдий юм биш; үүнээс гадна Өөрийн хэлдэг үг, явдаг замыг хэлж байгаа юм. Өнөөдөр, эдгээр үг үнэхээр биелсэн. Намайг үгээ хэлмэгц бүх төрлийн чөтгөрийн царай Миний гэрлийн өмнө ил болж, та нарт тэднийг бүгдийг нь тодорхой харуулдаг. Миний энэхүү айлдварууд зөвхөн Сатанд хандсан мэдэгдэл биш, харин та нарт бүгдэд нь өгсөн даалгавар юм. Эдгээр үгийг өөрсдөд чинь өгсөн даалгавар гэж итгэн та нарын ихэнх нь үүнийг үл тоодог; эдгээр нь шүүлтийн үг, эрх мэдэл агуулдаг үг гэдгийг та нар ухаардаггүй. Миний үгийн зорилго бол Надад зүй ёсоор үйлчлэл хийж, бүрэн дүүрэн захирагдахыг Сатанд тушаах явдал юм. Өнгөрсөнд, Миний илчилсэн нууцуудаас, та нарын хараахан ойлгоогүй нь олон бий. Иймээс, ирээдүйд Би та нарт илүү ихийг илчилнэ, ингэснээр та нар илүү тодорхой, нэгд нэггүй ойлголтод хүрч чадна.

Гай гамшиг ирэхэд хүн бүр айн балмагддаг. Хүмүүс бүгд гашуудалтайгаар орь дуу тавьж, урьдын хийсэн ёрын муу зүйлсээ жигшдэг ч тэр үед хэдийнээ оройтсон байдаг, учир нь энэ бол уур хилэнгийн эрин үе билээ. Хүмүүсийг аварч, тэдэнд нигүүлсэл өгөх цаг биш, харин бүх үйлчлэл үзүүлэгчийг зайлуулж, Миний төлөө захирах боломжийг хөвгүүддээ олгох цаг юм. Энэ нь өнгөрсөн цаг үеэс үнэхээр өөр; дэлхийг бүтээснээс хойш үзэгдэж харагдаагүй билээ. Би дэлхийг нэг удаа бүтээсэн учир дэлхийг нэг удаа сөнөөнө, мөн Миний урьдчилан тогтоосон зүйлийг хэн ч өөрчилж чадахгүй. “Нэгдмэл Христэд итгэгч хүмүүс” болон “нэгдмэл орчлон ертөнцийн шинэ хүмүүс” гэх хоёр нэр томьёог өмнө нь нэлээд их дурдаж байсан. Эдгээрийг хэрхэн тайлбарлах хэрэгтэй вэ? “Нэгдмэл Христэд итгэгч хүмүүс” нь ууган хөвгүүдийг хэлдэг үү? “Нэгдмэл орчлон ертөнцийн шинэ хүмүүс” ч бас ууган хөвгүүдийг хэлдэг үү? Үгүй; хүмүүс эдгээр хэллэгийг үнэн зөвөөр тайлбарлаагүй. Хүмүүсийн үзэл аливааг энэ хэмжээнд л ойлгоход тусалж чаддаг учир энд, одоо Би та нарт үүнийг тодруулж өгнө. Нэгдмэл Христэд итгэгч хүмүүс болон нэгдмэл орчлон ертөнцийн шинэ хүмүүс нь ижилхэн биш; тусдаа утгатай. Хэдийгээр энэ хоёр нэр томьёоны үг нь тун төстэй бөгөөд адилхан зүйл шиг санагдаж магадгүй ч үнэн хэрэгтээ шал эсрэг тэсрэг юм. “Нэгдмэл Христэд итгэгч хүмүүс” гэж яг хэнийг хэлдэг вэ? Эсвэл, юуг хэлдэг вэ? Христэд итгэгч хүмүүсийн тухайд яривал, хүн бүр санал нэгтэйгээр Намайг бодно. Ингэх нь тэдний буруу огт биш. Түүнчлэн, хүмүүсийн үзэлд, “хүмүүс” гэдэг нь гарцаагүй хүмүүсийг хэлнэ, нэг ч хүн үүнийг өөр зүйлтэй холбохгүй. “Нэгдмэл” гэх хэллэгийн тухай яривал, энэ нь бараг л нэг юм шиг болсон олон хүний цугларалт, иймээс ч үүнийг “нэгдмэл” гэж нэрлэдэг хэмээн хүмүүс бодно. Эндээс, хүний оюун ухаан дэндүү энгийн гэдгийг харж болно; тэд Миний утгыг огтхон ч ойлгож чаддаггүй. Одоо, Би нэгдмэл Христэд итгэгч хүмүүс гэж юу болох тухай албан ёсоор нөхөрлөж эхлэх болно (харин хүмүүс бүгд өөрсдийн үзлийг хаях ёстой; эс тэгвээс тэдний хэн нь ч үүнийг ойлгож чадахгүй, Би нэр томьёог нь тайлбарласан ч гэсэн, тэд үүнд итгэх ч үгүй, ойлгох ч үгүй): Намайг үгээ хэлмэгц, Миний ууган хөвгүүд бүгд Миний хүсэлд нийцүүлэн үйлдэж, Миний хүслийг илэрхийлж чадах болно, иймээс тэд нэгэн зүрх сэтгэл, нэг амтай юм. Тэд бүх улс үндэстэн, бүх хүнийг шүүж байхдаа, Миний зөвт байдлыг гүйцэтгэж, Миний захиргааны зарлигийг хэрэгжүүлэх чадвартай байна; тэд бол Миний илэрхийлэл, Миний илрэл. Иймээс, нэгдмэл Христэд итгэгч хүмүүс бол ууган хөвгүүд Миний захиргааны зарлигийг хэрэгжүүлж байгаагийн бодит баримт; тэд бол ууган хөвгүүдийн гарт буй эрх мэдэл гэж хэлж болно. Энэ нь бүгд Христтэй холбоотой—тийм ч учраас “Христэд итгэгч хүмүүс” гэдэг нэр томьёо гарсан. Түүнчлэн, бүх ууган хөвгүүн Миний хүслийн дагуу үйлдэж чаддаг, иймээс Би “нэгдмэл” гэх нэр томьёог ашигладаг. “Нэгдмэл орчлон ертөнцийн шинэ хүмүүс” гэдэг нь Миний нэрэн дэх бүх хүн; өөрөөр хэлбэл, Миний ууган хөвгүүд, Миний хөвгүүд, мөн Миний ардууд гэсэн үг юм. “Шинэ” гэдэг үг нь Миний нэртэй хамаатай. Тэд Миний нэрээр байгаа учир (Миний нэр бүхнийг агуулдаг, мөнхөд шинэ, хэзээ ч хуучин биш; үүнийг хүн өөрчлөхийн аргагүй), ирээдүйд үүрд амьд байх учраас, тэд бол орчлон ертөнцийн шинэ хүмүүс юм. Энд байгаа “нэгдмэл” гэдэг үг нь хүмүүсийн тоотой хамаатай бөгөөд өмнөх тохиолдолтой ижил биш. Намайг үгээ хэлэхэд бүгд үүнд итгэх хэрэгтэй. Бүү эргэлз. Хүний үзэл, бодлоосоо ангижир. Нууцуудыг илчилж байгаа Миний одоогийн үйл явц бол хүмүүсийн үзэл, бодлыг авч хаях яг тэр үйл явц юм (хүмүүс Намайг болон Миний хэлдэг зүйлийг хэмжихдээ өөрсдийн үзлийг ашигладаг учраас хүмүүсийн үзэл, бодлыг авч хаяхдаа Би Өөрийн илчлэгдсэн нууцуудыг ашигладаг). Энэ ажил удахгүй гүйцэлдэнэ. Миний нууцууд тодорхой хэмжээнд илчлэгдэх үед, хүмүүс Миний үгийг бодож боловсруулахаа бараг больж, хүний үзлээрээ Намайг хэмжихээ болино. Тэдний өдөр бүр боддог юмыг Би илчилж, хариу цохилт өгнө. Тодорхой цэгт, хүмүүс бодохоо болино; толгойд нь бүх бодол үгүй болж хоосорч, Миний үгэнд бүрэн захирагдана. Тэр үед та нар сүнсний ертөнцөд орно. Би та нарт сүнсний ертөнцөд орох боломж олгохын өмнөх Миний ажлын алхам энэ юм. Та нар ариун агаад өө сэвгүй болж, сүнсний ертөнцөд орохоосоо өмнө хүний үзлээсээ ангижрах ёстой. “Би бол ариун сүнслэг бие” гэдгээр үүнийг хэлж байгаа юм. Гэхдээ, та нар Миний алхмуудтай нийцүүлэн үйлдэх ёстой бөгөөд та нарыг ухаарахаас өмнө Миний цаг ирэх болно.

Өмнөх: 105-р бүлэг

Дараах: 107-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх