114-р бүлэг

Би энэ орчлон ертөнцийг бүтээсэн; Би уулс, гол мөрөн, бүх зүйлийг бүтээсэн; Би орчлон ертөнц болон газар дэлхийн зах хязгаарыг бүтээсэн; Би Өөрийн хөвгүүд болон ардуудыг хөтөлсөн; Би бүх зүйл болон хэрэг явдлыг удирдсан. Одоо, Би Өөрийн ууган хөвгүүдийг хөтлөн Сион уул руугаа, Өөрийнхөө амьдардаг газар луу буцах бөгөөд энэ нь Миний ажлын эцсийн алхам байх болно. Миний хийсэн бүхэн (бүтээлийн цагаас эхлээд одоог хүртэл хийсэн юм бүхэн) Миний ажлын өнөөдрийн үе шатны төлөө байсан бөгөөд тэр тусмаа маргаашийн засаглал, маргаашийн хаанчлал, Би болоод Миний ууган хөвгүүдийн үүрдийн баяр цэнгэлийн төлөө юм. Энэ бол бүх зүйлийг бүтээх Миний зорилго, бүтээлээрээ дамжуулан эцэст нь гүйцэлдүүлэх зүйл минь байх болно. Миний хэлдэг, хийдэг зүйлд зорилго, төлөвлөгөө бий; юуг ч санаандгүй хийдэггүй. Миний хувьд бүх зүйл эрх чөлөөтэй, юунд ч баригддаггүй гэж Би хэлдэг ч, Миний хийдэг бүх зүйл зарчимтай бөгөөд Миний хийдэг бүхэн Миний мэргэн ухаан болон зан чанар дээр суурилдаг. Та нарт энэ талаар мэдлэг ухаан байна уу? Бүтээлийн цагаас эхлээд өнөөг хүртэл, Миний ууган хөвгүүдээс өөр хэн ч Намайг мэдэж аваагүй, хэн ч Миний жинхэнэ царайг харж байгаагүй. Миний ууган хөвгүүд гэж онцгойлон үзэж байгаагийн учир нь тэд бол үндсэндээ Миний үнэн биеийн нэг хэсэг билээ.

Би дэлхийг бүтээхдээ Өөрийн шаардлагын дагуу хүнийг дөрвөн эрэмбэлсэн ангилалд хуваасан, эдгээр нь: Миний хөвгүүд, Миний ардууд, үйлчлэл үзүүлэгчид болон мөхөх хүмүүс. Яагаад Миний ууган хөвгүүд энэ жагсаалтад багтаагүй вэ? Учир нь Миний ууган хөвгүүд бүтээгдсэн зүйлс биш; тэд Надаас ирсэн болохоос хүн төрөлхтнийх биш. Би махбод болохоосоо өмнө Өөрийн ууган хөвгүүдэд зориулан зохицуулалт хийсэн; тэд ямар гэр бүлд төрөх, хэн тэдэнд үйлчлэх гээд энэ бүх зүйлийг Би төлөвлөсөн. Мөн Би ямар цаг үед тэдний хэнийг нь буцаан олж авахаа төлөвлөсөн бөгөөд эцэст нь бид Сион руу хамтдаа буцна. Энэ бүгдийг бүтээлээс өмнө төлөвлөсөн тул үүнийг хэн ч мэддэггүй, ямар ч номд бичигдээгүй, учир нь энэ бол Сионы хэрэг юм. Түүнчлэн, Би махбод болохдоо хүнд энэ чадварыг өгөөгүй учраас хэн ч эдгээрийг мэдээгүй юм. Сион руу буцахдаа та нар өнгөрсөнд ямар байснаа, одоо ямар байгаагаа болон энэ амьдралдаа юу хийснээ мэдэх болно. Яг одоо, Би зүгээр л та нарт эдгээрийг ил тод, бага багаар ярьж байгаа юм, эс бөгөөс та нар хэчнээн их хүчин чармайлт гаргалаа ч ойлгохгүй, Миний удирдлагад саад болно. Өнөөдөр, хэдийгээр Би махбодын хувьд Өөрийн ихэнх ууган хөвгүүдээс салсан ч гэсэн, бид бол нэг Сүнстэй бөгөөд бидний бие махбодын гадаад төрх өөр байж болох ч, эхнээсээ төгсгөл хүртэл бид нэг Сүнс билээ. Хэдий тийм байлаа ч, Сатаны үр удам үүнийг завших боломж болгон ашиглаж болохгүй. Чи яаж ч өнгөлөн далдалсан бай, энэ нь өнгөц хэвээр үлддэг ба Би үүнийг сайшаахгүй. Иймээс, өнгөц байдалд анхаарч, гаднаа Намайг дуурайхыг хичээдэг хүмүүс бол зуун хувь Сатан байх нь тодорхой гэдгийг үүнээс харж болно. Тэдний сүнс өөр, тэд Миний хайртай хүмүүсийн нэг биш учир Намайг хэчнээн дуурайлаа ч Надтай төсгүй. Түүнчлэн, Миний ууган хөвгүүд угаасаа Надтай нэг Сүнстэй учир, Намайг дуурайгаагүй байлаа ч, Надтай адилхан байдлаар ярьж, үйлддэг, бүгд үнэнч, цэвэр ариун, нээлттэй юм (энэ хорвоо дээрх туршлага нимгэн учраас энэ хүмүүс мэргэн ухаанаар дутуу дулимаг байдаг учраас мэргэн ухаан дутагдах нь Миний ууган хөвгүүдэд дутагдал биш; тэд биед буцаж ороход бүх зүйл сайхан болно). Иймд, дээр дурдсан шалтгааны улмаас Би тэдэнтэй яаж ч харьцсан, ихэнх хүн улиг болсон уг чанараа өөрчилдөггүй. Харин Миний ууган хөвгүүдийн хувьд, Би тэдэнтэй харьцах шаардлагагүйгээр Миний хүсэлд нийцдэг, учир нь бид Нэг Сүнстэй билээ. Тэд бүхэлдээ Миний төлөө зарлагадахад бэлэн байгаагаа сүнсээрээ мэдэрдэг. Иймээс Миний ууган хөвгүүдээс гадна хэн ч үнэн голоосоо, чин сэтгэлээсээ Миний хүсэлд санаа тавьдаггүй; Би Сатаныг байлдан дагуулсны дараа л тэд Надад үйлчлэл үзүүлэхийг хүсдэг.

Миний мэргэн ухаан, Миний ууган хөвгүүд бүгдээс дээр байж, бүгдийг ялдаг бөгөөд ямар ч юм, хүн, хэрэг явдал саад болж зүрхэлдэггүй. Түүнчлэн, ямар ч хүн, хэрэг явдал, юмс тэднийг ялж чадахгүй, харин ч Миний үнэн биеийн өмнө бүгд дуулгавартай захирагддаг. Энэ бол нүдний өмнө тохиолддог баримт, мөн Миний хэдийнээ хэрэгжүүлсэн баримт юм. Дуулгаваргүй байсаар байгаа хэнийг ч (дуулгаваргүй нэгэн гэдэг нь мөн л Сатаныг хэлдэг ба Сатанд эзэмдүүлсэн хүмүүс нь маргаангүй Сатан юм) Би үндэс, мөчрөөр нь устгаж, хойшдын төвөг бэрхшээлийг арилгана; Миний гэсгээлтээс болж тэд даруй үхэх болно. Энэ төрлийн Сатан нь Надад үйлчлэл үзүүлэхийг хүсдэггүй. Бүтээлийн цагаас хойш эдгээр нь үргэлж Миний эсрэг зөрүүдлэн зогссон бөгөөд өнөөдөр ч гэсэн тэд Надад дуулгаваргүй байсаар байна. (Энэ нь ердөө сүнсний талаарх асуудал учраас хүмүүс үүнийг харж чадахгүй байна. Иймэрхүү хүн иймэрхүү төрлийн Сатаныг төлөөлдөг). Бусад бүх зүйл бэлэн болохоос өмнө Би эхлээд тэднийг устгаж, тэдэнд хүнд шийтгэлийн сахилгажуулалт үүрд өгнө. (Энд, “устгах” гэдэг нь “цаашид оршихгүй болгоно” гэсэн үг биш, харин тэдэнд хэр зэрэг хатуурхахыг хэлдэг. “Устгах” гэдэг үг нь энд устгагдах хүмүүс гэдэгт ашиглагддаг “устгах” гэдэг нэр томьёоноос ялгаатай юм.) Тэд эцэс төгсгөлгүйгээр, үүрдийн үүрд уйлж, шүдээ хавирна. Хүний төсөөлөл ийм дүр зургийг ургуулан бодох ямар ч чадваргүй. Хүн эгэл хүний сэтгэлгээгээр сүнслэг зүйлсийг ухан ойлгож чаддаггүй, тийм ч учраас Сион руу буцсаныхаа дараа л та нарын ойлгох илүү олон зүйл бий.

Миний ирээдүйн гэрт Миний ууган хөвгүүд болон Надаас өөр хэн ч байхгүй, зөвхөн тэр үед л Миний зорилго биелж, Миний төлөвлөгөө амжилттай хэрэгжих болно, учир нь бүгд анхны байдалдаа орж, бүгд өөр өөрсдийн төрлийн дагуу ангилагдах болно. Миний ууган хөвгүүд Надад харьяалагдаж, Миний хөвгүүд болон ардууд бүтээгдсэн зүйлсэд харьяалагдаж, үйлчлэл үзүүлэгчид болон устгагдсан хүмүүс Сатанд харьяалагдана. Би болон Миний ууган хөвгүүд дэлхийг шүүсний дараа дахин нэг удаа бурханлаг амьдралыг эхлүүлнэ, тэд Надаас хэзээ ч явахгүй, Надтай үргэлж хамт байх болно. Хүний оюун санаагаар ойлгож болох бүхий л нууц бага багаар та нарт илчлэгдэнэ. Түүхийн туршид, өөрсдийгөө Надад бүхэлд нь өргөн Надаас болж амиа зориулсан тоймгүй олон хүн байсан хэдий ч эцсийн эцэст хүмүүс бол бүтээгдсэн зүйл бөгөөд хэчнээн сайн байлаа ч тэднийг Бурхан гэж ангилж болохгүй; энэ бол үйл явдлын зайлшгүй голдирол, хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Эцсийн эцэст, Бурхан бол бүх зүйлийг бүтээгч, харин хүн бол бүтээгдсэн зүйл, Сатан бол эцсийн эцэст Миний устгалын бай, Миний үзэн яддаг дайсан—энэ нь “тэнгэрийн муухай арилдаг, хүний муухай арилдаггүй” гэдэг үгийн жинхэнэ утга юм. Одоо энэ нөхцөл байдалд болон энэ үе шатанд байна гэдэг нь Би болон Миний ууган хөвгүүд амрахын тэмдэг юм. Учир нь дэлхий дээрх Миний ажил бүхэлдээ дууссан ба Өөрийн ажлын дараагийн алхмыг гүйцээхийн тулд Би бодит биед буцаж орох шаардлагатай. Энэ бол аль эрт төлөвлөсөн Миний ажлын алхмууд билээ. Энэ асуудлыг тодорхой ойлгох ёстой, эс бөгөөс ихэнх хүн Миний захиргааны зарлигийг зөрчих болно.

Өмнөх: 113-р бүлэг

Дараах: 115-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх