719 Бурханы ажлыг үнэхээр дуулгавартай дагадаг хүмүүс Түүгээр авхуулж чаддаг

1 Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх нь чамд бодитой Бурханы талаарх ойлголт байгаа юу, үгүй юү гэдэгтэй болон эгэл жирийн байгаад зогсохгүй хэвийн энэ хүний өмнө дуулгавартай байж, бүр үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу, үгүй юү гэдэгтэй чинь үндсэндээ хамаатай. Хэрвээ чи энэ дуулгавартай байдлаар дамжуулан Бурханы төлөө үнэхээр гэрчлэл хийдэг бол Бурханаар авхуулсан гэсэн үг юм. Үхэлд хүртэл захирагдаж, Түүний өмнө гомдоллохгүй, шүүлт хийхгүй, гүжирдэхгүй, ямар ч үзэлгүй, ямар нэгэн далд санаагүй байж чаддаг бол ийм маягаар Бурхан алдрыг олж авна. Хүний дорд үздэг эгэл хүний өмнө дуулгавартай байж, ямар ч үзэлгүйгээр үхэлд хүртэл захирагдаж чаддаг байх нь жинхэнэ гэрчлэл билээ.

2 Хүмүүсийг ор гэж Бурханы шаарддаг бодит байдал нь Түүний үгийг дуулгавартай дагаж, хэрэгжүүлж, бодитой Бурханы өмнө бөхийж, завхралаа мэдэж, Түүний өмнө зүрх сэтгэлээ нээж, эцэст нь эдгээр үгээр нь дамжуулан Түүгээр авхуулж чаддаг байх явдал юм. Эдгээр айлдвар чамайг байлдан дагуулж, чамайг Түүнд бүрэн дуулгавартай болгох үед Бурхан алдрыг олж авдаг; үүгээр дамжуулан Тэр Сатаныг шившиглэж, Өөрийн ажлыг дуусгадаг. Бие махбодтой болсон Бурханы бодитой байдлын талаар ямар ч үзэлгүй байх үедээ буюу энэ шалгалтад бат зогсох үедээ чи энэ гэрчлэлийг сайн хийжээ.

3 Хэрвээ чамд бодитой Бурханы талаар бүрэн ойлгож, Петр шиг үхэлд хүртэл захирагдаж чадах өдөр ирвэл чи Бурханаар авхуулж, төгс болгуулна. Бурханы бодит байдлаас л болж бүх хүн шалгалтуудын дунд байгаа; Түүний ажил ер бусын биш, харин бодитой. Түүний бодитой үгсийг, Түүний бодитой айлдваруудыг ямар ч үзэлгүйгээр бүрэн ойлгосноор, мөн ажил нь бодитой болох тусам Түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг байснаар чи Түүгээр авхуулна. Бурханы олж авах бүлэг хүмүүс бол Бурханыг мэддэг хүмүүс; өөрөөр хэлбэл, Түүний бодит байдлыг мэддэг хүмүүс юм. Үүнээс гадна, тэд бол Бурханы бодитой ажилд захирагдаж чаддаг хүмүүс билээ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 718 Зан чанарын өөрчлөлтөд итгэлтэй бай

Дараах: 720 Хүний жинхэнэ дуулгавартай байдлыг Бурхан хүсдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх