683 Нигүүлслийг нь эдэлснээрээ хүн Бурханыг мэдэж авч чадахгүй

Хүн Бурханы төлөө зовж,

өдий хүрч чадсан нь Бурханы хайраас болдог,

хүний доторх Түүний аврал,

шүүлт, гэсгээлтийн ажлаас болдог.


I

Хэрэв та нарт Бурханы шүүлт,

Түүний гэсгээлт, шалгалт байхгүй бол,

хэрэв Бурхан та нарыг зовоогоогүй бол

та нар Бурханыг үнэхээр хайрлаж чадахгүй.

Хүний дотор Бурханы ажил их байх тусам,

хүний зовлон их байх тусам,

Бурханы ажил хэчнээн утга учиртай нь харагдаж,

хүний зүрх сэтгэл илүү үнэнчээр

Бурханыг хайрладаг.

Бурханы цэвэршүүлэлт,

шүүлт гэх хоёр зүйл дээр

Бурханыг гэх хүний хайр тогтдог.

Хэрэв чи Бурханы нигүүлслийг л эдэлж,

тайван амьдрал, материаллаг ерөөл хүртвэл

итгэл чинь амжилттай байсангүй,

Бурханыг чи олж авсангүй.


II

Одоо хүн, гагцхүү Бурханы өршөөл,

нигүүлсэл, хайрыг харснаар

өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй,

хүн төрөлхтний мөн чанарыг хэзээ ч

ойлгож, ухаарч чадахгүй.

Бурханы цэвэршүүлэлт ба шүүлтээр л,

зөвхөн цэвэршүүлэлтийн үйл явцын үеэр л

хүн дутагдлынхаа талаар мэдэж,

өөрт нь юу ч байхгүйг мэдэж чадна.

Бурханы цэвэршүүлэлт,

шүүлт гэх хоёр зүйл дээр

Бурханыг гэх хүний хайр тогтдог.

Хэрэв чи Бурханы нигүүлслийг л эдэлж,

тайван амьдрал, материаллаг ерөөл хүртвэл

итгэл чинь амжилттай байсангүй,

Бурханыг чи олж авсангүй.


III

Бурхан нигүүлслийн ажлын нэг үе шатыг хийж,

хүнд ерөөлөө аль эрт хүртээсэн.

Гэвч хүн гагцхүү нигүүлсэл, хайр, өршөөлөөр

төгс болгуулж чадахгүй.

Хүн амьдралдаа Бурханы зарим хайрыг мэдэрч,

Бурханы хайр, өршөөлийг хардаг ч

үүнийг хэсэг зуур туулсныхаа дараа

энэ нь хүнийг төгс болгож чадахгүйг хардаг.

Нигүүлсэл, хайр завхралыг

илчилж, шийдэж чадахгүй.

Хүний хайр, итгэлийг ч төгс болгохгүй.

Бурханы нигүүлсэл нь

нэг үе шатны ажил байсан;

Бурханы нигүүлслийг эдэлснээр

хүн Бурханыг мэдэж чадахгүй.

Бурханы цэвэршүүлэлт,

шүүлт гэх хоёр зүйл дээр

Бурханыг гэх хүний хайр тогтдог.

Хэрэв чи Бурханы нигүүлслийг л эдэлж,

тайван амьдрал, материаллаг ерөөл хүртвэл

итгэл чинь амжилттай байсангүй,

Бурханыг чи олж авсангүй.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 682 Бурхан хүнийг олон аргаар төгс болгодог

Дараах: 684 Бурханыг үнэхээр эрэлхийлдэг бүхэн Түүний ерөөлийг хүртэж чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх