251 Бурханы илрэлтийг төсөөллөөр бүү хязгаарла

I

Юунд ч хязгаарлагддаггүй Бурханы илрэлт нь

ажлыг төлөвлөснөөрөө гүйцээхийн төлөө байдаг.

Бурхан Иудейд махбод болох үедээ

цовдлолоороо бүх хүнийг золин аварсантай адил.

Гэвч иудейчүүд Бурхан үүнийг хийх боломжгүй,

махбод болж Есүсийн дүрийг

авч чадахгүй гэж бодсон.

“Боломжгүй” гэдэг нь Бурханыг яллах

үндэслэл болж Израилийг сүйрэлд хүргэсэн.

Өнөөдөр олон хүн тэдний адил алдаж,

Бурханы илрэлтийг тунхаглахын зэрэгцээ ялладаг.

Тэд “боломжгүй” гэдгээрээ Түүний илрэлтийг

баригдмал төсөөлөлдөө хязгаарладаг.

Бурханы харагдсан газар үнэн илэрхийлэгдэнэ,

Бурханы дуу хоолой тэнд байна.

Үнэнийг хүлээн авдаг хүмүүс л үүнийг сонсоно,

зөвхөн тэд л Бурханыг харж чадна.


II

Бурханы үгийг олж мэдээд олон хүн чанга инээдэг.

Энэ нь иудейчүүдийн яллалтаас ялгаатай гэж үү?

Та нар үнэний өмнө хүндлэлгүй загнан,

хүсэл тэмүүлэлгүй хандаж,

зүгээр л судалж, хүлээдэг.

Ингэж судалж, хүлээгээд юу олж авах вэ?

Бурханаас хувийн удирдамж авна гэж бодоо юу?

Бурханы үгийг ялган таньж чадахгүй бол

илрэлтийг нь харахад яаж тэнцэх вэ?

Бурханы харагдсан газар үнэн илэрхийлэгдэнэ,

Бурханы дуу хоолой тэнд байна.

Үнэнийг хүлээн авдаг хүмүүс л үүнийг сонсоно,

зөвхөн тэд л Бурханыг харж чадна.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 250 Бурханы ажлыг хэн ч ойлгож чадахгүй

Дараах: 252 Үндэстэн, ястан гэх үзлээ орхин, //Бурханы илрэлтийг эрж хай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх