357 Хэн ч Бурханы хүслийг ойлгодоггүй

I

Бурхан та нарын дунд ажлаа хийсээр ирсэн.

Гэвч Бурханы арван хувийн ул мөр үгүй байна.

Бурханлаг хүмүүсийн өргөсөн арван хувийг

хорон муу хүмүүс булаан авдаг.

Та нар Бурханаас холдон сарниагүй гэж үү?

Та нар Бурхантай дайсагнадаггүй гэж үү?

Та нарын хийсэн хорон үйл хэргийг

Бурхан яаж эрхэм зүйл гэж харах вэ?

Бурхан амиа бодолгүй бүхнийг та нарт хайрласан,

хэдий та нар зовдог ч гэсэн,

тэнгэрээс Түүний авчирдаг бүгдийг олж авдаг.

Гэвч та нар өчүүхнийг зориулдаг.

Өчүүхнийг зориулдаг ч,

дараа нь та нар Бурхантай тооцоо хийдэг.

Бурханд ганц элсэн ширхэг өгсөн мөртөө

эргүүлээд нэг тонн алт нэхдэг.

Чиний хувь нэмэр юу ч үгүйтэй адил биш үү?

Чи зүгээр л бодлогогүй байгаа юм биш үү?


II

Бурханы ажил үнэндээ хэний төлөө байдаг вэ?

Бурханы эрх мэдлийг илчлэхийн тулд

та нарыг цохин унагахын төлөө юу?

Та нарын амь бүгд

Бурханы хэлдэг ганц үгэнд баригддаггүй гэж үү?

Яагаад Бурхан үгийг та нарыг хөнөөх баримт болголгүй,

гагцхүү үгээр дамжуулан заадаг вэ?

Бурханы үг ба ажил

ердөө хүнийг цохин унагахын төлөө юу?

Бурхан тохиолдлоор гэмгүй хүмүүсийг хөнөөдөг үү?

Одоо та нараас хэд нь бүх оршихуйгаараа

Бурханы өмнө ирж, зөв замыг хайж байна вэ?

Бие чинь Бурханы өмнө байдаг ч

зүрх чинь хол хаа нэгтээ сэлгүүцнэ.

Бурханы ажил юу болохыг мэдэхгүй учраас

та нарын олонх нь Түүнээс холдохыг хүсэж,

шүүлтгүйгээр диваажинд амьдрахыг хүсдэг.

Энэ нь хүний зүрх сэтгэлдээ хүсдэг зүйл биш гэж үү?

Бурхан гарцаагүй чамайг албадаагүй.

Ямар замаар явах нь чиний өөрийн сонголт.

Өнөөдрийн зам нь шүүлт, хараалтай хамт явдаг.

Гэхдээ Бурханы та нарт хайрладаг зүйл,

шүүлт, гэсгээлт ч бай хамаагүй,

яаралтай хэрэгцээг чинь хангадаг,

хамгийн сайн бэлэг гэдгийг мэд.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар бүгд маш жудаггүй!”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 356 Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгодог билээ?

Дараах: 358 Бурхан хэрхэн гуниглахгүй байх билээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх