296 Бурханыхаас сайхан зүрх сэтгэл гэж үгүй

1 Бурханыг хайрлахаар сонгосон би ямар ч шалгалтад нь захирагдана. Өчүүхэн зовлонг үл харгалзан гомдлын үг би хэлэхгүй. Завхарсан зан чанартай хүн шүүлт, гэсгээлтийг хүртвэл таарна. Бурханы үг бол үнэн, Бурханы хүслийг би эндүүрэх ёсгүй. Өөрийгөө эргэцүүлэх үедээ би үргэлж хэтэрхий их хольц олдог. Шамдахгүй бол би төгс болгуулж чадахгүй. Хүндрэл бэрхшээл олон боловч Бурханы хайрыг хүртэнэ гэдэг нэр төрийн хэрэг. Бэрхшээл надад дуулгавартай дагахыг сургасан; Бурханыхаас сайхан зүрх сэтгэл гэж үгүй.

2 Өдрөөс өдөрт би Бурхантай амьдарч, хэчнээн хайр татам болохыг нь хардаг. Бурханы үгийн илчлэл, шүүлтээр би өөрийнхөө завхралын үнэнийг хардаг. Бурханы ажиглалтаар, тун тэрслүү маань илчлэгддэг. Нээлттэй сэтгэлээр нөхөрлөснөөр үнэн тов тодорхой болдог. Түүний зан чанарт халдах тухай бодоход л би айн чичирдэг. Би тэрслэх, Түүнд шаналал учруулахаас болгоомжлох болно. Бурханыг би хайрлахаар сонгосон ч, хайр минь миний бодол санаатай сүлэлдсэн байдаг. Петр шиг оюун санаатай болохын тулд ахиц гаргахаар би шамдах ёстой. Бурхан миний хайрыг юу ч гэж бодлоо гэсэн, Бурханы таалалд нийцэх нь миний ганц хүсэл. Хүндрэл бэрхшээл олон боловч Бурханы хайрыг хүртэнэ гэдэг нэр төрийн хэрэг. Бэрхшээл надад дуулгавартай дагахыг сургасан; Бурханыхаас сайхан зүрх сэтгэл гэж үгүй.

Өмнөх: 295 Дотно андын эрэлд

Дараах: 297 Эмгэнэлт ертөнцийн төлөөх харуусал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх